2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00770

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00770

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:*******,*******,******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:*******,*******,*******,*******,*******,*******д холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 32.434.168 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.-ийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.434.168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320.121 төгрөгнөөс 160.060,5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 160.060,5 төгрөг, хариуцагч гээс 160.060,5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН