2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/00599

 
 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 159,205,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 159,205,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 53,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд үлдсэн 53,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд үлдсэн 53,205,300 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Д-ийн Хаан банкны ........... тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 953,976 төгрөгийн 50 хувь болох 476,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч “Б ХХК-аас тус бүр 476,988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД