2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00769

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00769

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******ХХК,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******,, Гэлэгнямын Өлзийсайханд холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.668.721 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдох 4.668.721 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.668.721 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 933.744 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 933.744 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 933.744 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 933.744 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 933.744 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.649,54 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч аас 44.824,77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН