2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00650

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00650

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах “...............” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дүгээр хороо, ..... төвийн ... тоотод байрлах “..............” ХХК-д холбогдох

1,667,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                    

1.Нэхэмжлэгч ....................... болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

“........... ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатайгаар халуун ус худалдаж авахаар ................-тэй гэрээ байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний хооронд халуун ус авсан. Энэ хугацаанд нийт 2,667,500 төгрөгийн үнэ бүхий ус авчхаад 1,000,000 төгрөг төлсөн.  Одоо 1,667,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдэгдэл төлбөрөө өөнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул “.........” ХХК-аас 1,667,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбар ирүүлээгүй байна. 

 

3. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтыг өгсөн байна.  Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Үйлдвэрийн зориулалттай халуун ус худалдан авах гэрээ /хх-5-6/, халуун усны төлбөрийн дэлгэрэнгүй тооцоо /хх-7/ зэрэг болно.

 4. Хариуцагч талаас хэрэгт баримт өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “............ нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан 1,667,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үйлдвэрлэлийн зориулалттай халуун ус худалдах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагчид нийт 2,667,500 төгрөгийн үнэ бүхий ус өгсөн. Хариуцагч нь энэхүү төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,667,500 төгрөгийг төлөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч “..............” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлах замаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч талын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хариуцагч “............” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талтай Үйлдвэрийн зориулалттай халуун ус худалдан авах гэрээг байгуулж, нийт 2,667,500 төгрөгийн үнэ бүхий усыг худалдан авсан, үүнээс нэхэмжлэгч талд 1,000,000 төгрөгийг төлсөн  байна.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх болон хүчин төгөлдөр байдлыг талаар талууд маргаагүй гэж үзнэ. 

 

6.Нэхэмжлэгч нь уг худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчид гэрээний зүйл буюу усыг шилжүүлсэн байх тул хариуцагч талаас шилжүүлсэн усны үнийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч талд 2,667,500 төгрөгийн усыг шилжүүлснээс хариуцагч нь 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна. 

 

Иймд хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,667,500 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “.........” ХХК-аас 1,667,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч  “............ ТӨХК-д олгож шийдвэрлэв.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “........” ХХК-аас 1,667,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “....................-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...............” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “................." д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА