Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 123

 

 ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Энх, Тө нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хээл хахууль авсан,

  шүүгдэгч Пүрийг хээл хахууль авсан,  

  шүүгдэгч Жаыг хээл хахууль авсан,   

 

Ли-ыг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Энхг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар татварын улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих, 

М.Төг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар татварын улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн  хугацаагаар хасаж, 2 жил хорих, 

  Н.Пүрийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар татварын улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих, 

  Д.Жаыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албанд албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих,

  Ли-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 12 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Энхгийн эдлэх 2 жил, М.Төгийн эдлэх 2 жил, Н.Пүрийн эдлэх 2 жил 6 сар, Д.Жаын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч А.Энхд оногдуулсан 2 жил, М.Төд оногдуулсан 2 жил, Н.Пүрид оногдуулсан 2 жил 6 сар, Д.Жат оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, А.Энх, М.Тө нарыг 1 жил, Н.Пүр, Д.Жа нарыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдэнд хяналт тавих үүргийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ли нь 12 000 000 төгрөгөөр торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Лин овогт Цай Ян нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Лин овогт Цай Ян 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон, А.Энх 3 хоног,  Н.Пүр 3 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар  Лин овогт Цай Яны цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 210 000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  А.Энх, М.Тө, Н.Пүр, Д.Жа нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Лин овогт Цай Яны 300 000 юанийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн, А.Энхгийн 05-48 УНА улсын дугаартай, “Тоёота харрьер” маркийн суудлын автомашин битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн, М.Төгийн 68-46 УНТ улсын дугаартай, “Тоёота королла” маркийн автомашиныг битүүмжлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн, Н.Пүрийн Голомт банкны 2105016845 дугаар данснаас 100 000 төгрөг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, Д.Жаын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 хороолол, Эрхүүгийн гудамж 39 дүгээр байрны 18 тоот, 41.71 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

     11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан А.Энхгийн хахуульд авсан 1 500 000 төгрөг, М.Төгийн хахуульд авсан 1 500 000 төгрөг, Н.Пүрийн хахуульд авсан 6 000 000 төгрөг, Д.Жаын хахуульд авсан 5 000 000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай. 

12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энх, М.Тө, Н.Пүр, Д.Жа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгаж,

Ли-д урьд авсан 20 000 000 төгрөгийн барьцаанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Лиаас эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авсан, Авлигатай тэмцэх газрын 900033401 тоот дансанд байршуулсан 20 000 000 төгрөгийг Ли-д буцаан олгосугай.

 

      14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ордос минкай” ХХК-ийн 00783204, 00783205, 00783206, 00783207, 00783208, 00783209, 00783210, 00783211, 00783212, 00783213, 00783214, 00783215, 00783216, 00783217, 00783218, 00783219,  00783221, 00783222 дугаартай 18 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын тооцооллын 4 хуудас баримтыг хэрэгт хадгалсугай.

15. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

            16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

18 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ            Л.ОЮУН