2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00809

 

 

 

 

 

2025 01 30

192/ШШ2025/00809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг гаргуулах, олох ёстой орлого 13.711.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь орон сууц захиалж түүний урьдчилгаа төлбөр болох 100.000.000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлсөн. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд карказыг босгох ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй, уг ажлаа хийгээгүй. Иймд гэрээг цуцлах шийдвэр гаргахад энэ саналыг хариуцагч байгууллага хүлээн аваад талууд харилцан тохирч гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Улмаар хариуцагч 100.000.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлье гэж хэлсэн боловч төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид нэхэмжлэлийн хувыг гардуулах, шүүх хуралдааныг товлуулах зэрэг ажиллагааг хийх гэж 2023 оны 11 дүгээр сараас хойш олон удаа оролдсон. Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэх гэтэл хаяг дээрээ байхгүй гэдэг хариу ирдэг. Бид нар тухайн хаяг дээр очиход хариуцагч байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Үүнийг нь шүүхэд мэдэгдэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг албадан ирүүлж байж ажиллагаанд оруулсан. Шүүх хуралдааныг 2024 онд зарласан боловч хариуцагч талаас шүүх хуралдаанд очиж байна, замд бөглөрч байна гэж худал хэлж алга болчихдог. Эсхүл шүүх хуралд ирэхгүй удаашруулсаар байгаад 2025 оны 01 дүгээр сард анхны шүүх хуралдаанд болж байна. Хариуцагч талаас шалтгаалж шүүхээс шийдвэр гарсан ч шийдвэрийг биелүүлэхгүй байх, шүүх хуралдаанд идэвхгүй байр суурьтай оролцож байсан учраас нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогоо нэхэмжлэхээр Монгол банкны жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргаж, Монгол банкнаас ирсэн лавлагааны дагуу 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлогыг сар бүрээр үржүүлж тооцоход 13.711.000 төгрөг гарч байгаа. Өнөөдөр уг мөнгийг олох ёстой байсан орлого гэж тодорхойлж байгаа боловч зах зээлийн жамаараа инфляцид идэгдэж 100.000.000 төгрөгийн үнэлгээ нь багассан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг тооцоог гаргасан. Хариуцагч тал үүргээ гүйцэтгээд явсан бол нэхэмжлэгч энэ мөнгийг үнэгүйдүүлэхгүй байсан, зүгээр л хадгаламжид хийгээд байлгаж байсан бол олох ёстой байсан хүү нь жилийн 11-12 хувиар бодогдож орох байсан. Тийм учраас энэ нь гарцаагүй олох ёстой байсан орлого гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Хариуцагч 100.000.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй учраас 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тооцож шаардлагаа нэмэгдүүлсэн. Монгол банкнаас нэг сарын жигнэсэн дундаж хүүг сар сараар ирүүлсэн ба уг баримтыг үндэслэн хамгийн бага хүү буюу 10.74 хувийн хүүгээр бодож 100.000.000 төгрөгийг 10.74 хувиар тооцож /100.000.000х10.74%/=10.740.000:12сар=895.000 төгрөг /нэг сарын хүү/, 895.000х3 сар=2.685.000 төгрөг, нийт 13.425.000 төгрөг болж байх ба анх 13.711.000 төгрөг нэхэмжилсэн тул /13.711.000-13.425.000/=286.000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 13.425.000 төгрөгөөр хангаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиалгын гэрээнд хохирлын талаар дурдаагүй гэж тайлбарлаж байна. Хохирлыг гэрээнд дурдсанаар шийдвэрлэдэг юм биш, гэрээний нэг тал үүргээ зөрчвөл учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 100.000.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 100.000.000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан. Хариуцагч тал 100.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Харин нэмэгдүүлсэн шаардлага 13.711.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид захиалгын гэрээн дээр ямар нэгэн хохирлын тухай дурдаагүй, авсан мөнгөө буцааж өгөх талаар мэдэгдлийг өгсөн. Нэхэмжлэгч тал Монгол банкнаас ирүүлсэн баримтыг үндэслэн хадгаламжийн дансны жигнэсэн хүүгээр тооцоолж тайлбарлаж байх шиг байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн тооцооллоо гаргаж чадахгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ийн гадаад паспорын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/2-12 дугаар амины орон сууцны захиалгын гэрээ, хавсралт 1, хавсралт 3, 100.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ХХК-иас т хүргүүлсэн 23/07 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүүний тооцооллын баримт зэргийг,

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээ, хавралт №1, гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00862 дугаар шийдвэрийг ирүүлсэн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19041 дүгээр захирамжаар Монгол банкны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн лавлагааны баримтыг нотлох баримтаар ирүүлснийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг гаргуулах, олох ёстой орлого 13.711.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХХК урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, харин дараахь хууль зүйн үндэслэлээр олох ёстой орлого 13.711.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь хариуцагч ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр амины орон сууц захиалгын ЗГ/22-12 дугаар гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаанд 100.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд карказыг босгох байсан боловч үүргээ биелүүлээгүй, уг ажлаа хийгээгүй. Иймд гэрээг цуцлах шийдвэр гаргахад энэ саналыг хариуцагч байгууллага хүлээн авч талууд харилцан тохирч гэрээг цуцалсан ба 100.000.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал гэрээний үүргээ гүйцэтгээд явсан бол нэхэмжлэгч энэ мөнгийг үнэгүйдүүлэхгүй, зүгээр л хадгаламжид хийгээд байлгаж байсан бол олох ёстой байсан хүү нь жилийн 11-12 хувиар бодогдож орох байсан. Тийм учраас энэ нь гарцаагүй олох ёстой байсан орлого гэж, Монгол банкнаас ирүүлсэн нэг сарын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцож 13.711.000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээний урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин олох ёстой байсан орлого 13.711.000 төгрөгийн тухайд захиалгын гэрээн дээр ямар нэгэн хохирлын талаар дурдаагүй, нэхэмжлэгч тооцооллоо гаргаж чадахгүй, түүнийгээ баримтаар нотлоогүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбар мэдүүлгээс дараахь үйл баримт тогтоогдов.

 

5. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ХХК-тай амины орон сууц захиалгын ЗГ/22-12 дугаар гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал ,, Up town garden хотхоны 265.42 мкв талбай бүхий амины орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагч тал барилгын нийт үнэд 915.714.500 төгрөг төлөх ба үүнээс гэрээний урьдчилгаа төлбөр 11 хувь буюу 100.000.000 төгрөгийг төлж, мөн өдрөө гэрээ байгуулах, үлдэгдэл төлбөр болох 89 хувь буюу 815.714.500 төгрөгийг гэрээний хавсралт №3-т заасан графикийн дагуу тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба нь амины орон сууцыг захиалан бариулж, уг ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлс төлөх, ХХК нь өөрийн материалаар т амины орон сууц барьж өгөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7.Нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 100.000.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны ажлыг эхлээгүй, гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтад орох боломжгүй болох нь тодорхой болсон тул талууд гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 100.000.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөрт багтаан шийдвэрлэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэж буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

8.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ...Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй... гэж заасан ба гүйцэтгэгч ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, амины орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй юм.

 

9.Хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид тохирсон хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ...Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол... нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсны үр дагаврыг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

10.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

11.Хариуцагч тал гэрээнд зааснаар үүргээ гүйцэтгэж, гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол нэхэмжлэгч 100.000.000 төгрөгийг үнэгүйдүүлэхгүй байсан, хадгаламжид хийсэн бол жилийн 11-12 хувиар бодогдож орох байсан, энэ нь зайлшгүй олох ёстой байсан орлого гэж 13.711.000 төгрөгийг нэхэмжилж, тооцооллоо Монгол банкнаас ирүүлсэн баримтыг үндэслэн хамгийн бага хүү буюу 10.74 хувийн хүүгээр бодож 100.000.000 төгрөгийг 10.74 хувиар тооцож /100.000.000х10.74%/=10.740.000:12сар=895.000 төгрөг /нэг сарын хүү/, 895.000х3 сар=2.685.000 төгрөг, /10.740.000+2.685.000/= 13.425.000 төгрөг болж байх ба анх 13.711.000 төгрөг нэхэмжилснээс /13.711.000-13.425.000/=286.000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж байна гэснийг хариуцагч тал гэрээнд хохирлын талаар дурдаагүй, шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

12.Хуульд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчиж гэрээнээс татгалзаж буй тохиолдолд өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж зааснаар нэхэмжлэгч хохирол буюу олох ёстой байсан орлогоо Монгол банкны хадгаламжийн жигнэсэн хүүгээр тооцож нэхэмжилсэн нь буруу биш, харин тооцооллыг дараах байдлаар тооцож гаргах нь зүйтэй.

 

13.Монгол банкны хадгаламжийн хүү 10.74%:30 хоног=0.358 хувь, /нэг өдрийн хүү/ 100.000.000 төгрөгийг : 0.358 хувиар тооцоход сарын хүү 358.000 төгрөг, нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү тооцож байх тул 358.000 төгрөг х15 сар=5.370.000 төгрөг болж байна.

 

11.Иймд хариуцагч ХХК-иас олох ёстой байсан орлого 5.370.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.341.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ХХК урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 5.370.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.341.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай .

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 884.455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 429.845 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН