2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00844

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С хэлтэс нь В.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С хэлтэс нь В.Б2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ-ний үүрэгт 84,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/25546 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

В.Б иргэний бүртгэлийн мэдээлэл,

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 3-10 тоот хаягт В.Б нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай тодорхойлолт бүхий шүүхийн мэдэгдэх хуудасны буцаалт,

В.Б 9975-2588 дугаарын утас руу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр залгахад Тийм хүн биш гэсэн хариу өгсөн тухай шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/25546 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж-д В.Б Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 19 дүгээр гудамжны 26 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн үндэслэлээр буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэжээ.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Б оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Б /РД *******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /утас *******/-т мэдэгдэхийг С хэлтэст даалгасугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ