| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/08040/И |
| Дугаар | 192/ШШ2025/01023 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/01023
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, ХХК,
Хариуцагч: ,,,, нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 32.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ийн нэхэмжлэлтэй ХХК, нарт холбогдох гэрээний үүрэгт 32.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлага 32.000.000 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХК, нараас 158.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН