Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/600

 

 

 

 

 

 

   2023            6              06                                          2023/ДШМ/600

 

 

Ц.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Г.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Тд холбогдох эрүүгийн 1910 01077 0461 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ц.Т, ... оны .. дугаар сарын .......-ний өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... дүүрэг ... дүгээр хороо, ...... гудамж ...... дүгээр байр ... тоотод оршин суух хаягтай боловч, ... дүүргийн .... дүгээр хороо, ..... хороолол ..... тоотод оршин суудаг,

-урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, энэ ялыг биечлэн эдлээгүй /РД: У399032136/,

Шүүгдэгч Ц.Т нь:

-2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Би Худалдаа хөгжлийн банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авах гэж байна, зээл авахад дансандаа мөнгө байршуулах шаардлагатай байна, 2 цагийн дотор аваад өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.М-ийн 487.000 төгрөгийн үнэтэй “айфоне 7 плас” загварын гар утсыг авч залилсан,

мөн хохирогч Б.М-өөр дамжуулан түүний найз Б.Б-ын “Айфоне 10” загварын гар утас, Я.Б-ийн нөүтбүүк зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд үлдээж улмаар уг барьцааны төлбөрийг өгөлгүй зугтаж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.М-д 1.400.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.887.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-2019 оны 3 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “надад мөнгөний хэрэг гарсан надад туслаач, маргааш авч өгнө, ломбардаас машинаа авах гэсэн юм, маргааш утастай чинь хамт авч өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Х-ийн 260.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, 487.000 төгрөгийн үнэтэй “айфоне 7” загварын гар утас нийт 747.000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан,

-2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 13.410.000 төгрөг зээлж аваад буцааж өгнө гэж, мөн 3.000.000 төгрөгийн үнэтэй “Макбүүк” компьютерыг зээлийн барьцаанд тавиулж буцааж авч өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.М-аас “Хаан” банкны ... тоот дансаар 13.410.000 төгрөг нийт 16.410.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг зээлж аваад 2 цагийн дотор 1.600.000 төгрөг болгож өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Х-ээр дамжуулан хохирогч Н.Б-аас “Хаан” банкны ... тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “банкнаас зээл авах гэж байгаа, дансанд тодорхой хувь мөнгө байршуулах шаардлагатай байна, зээл аваад буцааж өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Н-с Хаан банкны .... тоот дансаар 3.040.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “X bit ferox” цахим тоглоом тоглоод мөнгө олоод таны мөнгийг буцааж өгнө, таны өгсөн мөнгийг 50.000.000 төгрөг болгочихлоо, буцаагаад данс руугаа татах гэсэн чинь программын шинэчлэлт хийж байгаа гээд компанийнх нь мөнгө саатаад байна, тийм болохоор цаг хугацаа алдаад байна, хүмүүсийн өр нэхэгдээд хэцүү байна, одоо мөнгө байвал би ингээд мөнгөө олоод хүмүүсийн өрийг төлөөд танаас авсан мөнгөө өгчихмөөр байна, мөнгөө өсгөсөн ч данснаас авч чадахгүй байна, мөнгө хэрэгтэй байна, миний ах Герман улсаас “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл ачуулсан, түүнийг зараад таны мөнгийг өгнө танаас авсан мөнгөөрөө “Ренж ровер” загварын машин авсан, одоо 2.500.000 төгрөг өгчихвөл болно, ээж аавынхаа гэрийн тогны мөнгийг өгөх гэсэн юм” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.О-аар дамжуулан түүний төрсөн эх И.О-ээс болон хохирогчоос өөрөөс нь 123.150.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “гар утсаа барьцаанд тавьчих “1хbet-д мөнгө хийвэл 20 хувийг бонус хэлбэрээр буцааж авна” гэж итгүүлэн Б.Ж-ын хэрэглэж байсан хохирогч Б.Б-ийн 1.650.000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утас “зөөврийн компьютерыг чинь барьцаанд тавиад гар утсыг чинь авч өгнө, дараа нь би нөүтбүүкийг чинь аваад өгнө, нөүтбүүкийг чинь тавиад нэмээд хийчихье, тэгвэл бүр их бонус орж ирнэ” гэж итгүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “НР нөүт" загварын 1.500.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, “найзуудаасаа зөөврийн компьютерыг нь аваад өгчих, форекс хийх гэж байна, 1 өдөр хэрэглүүлээд бүгдэнд нь 100.000 төгрөг өгнө” гэж итгүүлэн нэр бүхий 3 хүүхдийн нөүтбүүкийг Б.Ж-р дамжуулан авч барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, улмаар дээрх зээлийн барьцааг чөлөөлж 3 хүүхдийн нөүтбүүкийг гаргуулан авахын тулд Б.Ж нь хохирогч Б.Б-ийн 1.650.000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Б-ийн 4.800.000 төгрөгийн, “манай эгч “Морьтон” цогцолборын 1 дүгээр давхарт ажилладаг, эгчээрээ цалингийн зээл авхуулж байгаад өмнөх өр зээлээ төлнө” гэж итгүүлэн 87.000 төгрөг, хохирогч Б.Б-ийн төрсөн хүүхэд Б.Ж-с 150.000 төгрөг нийт 5.037.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

-2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “надад нэг өдөр гар утсаа зээлчих, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад маргааш ах нь аваад өгье, картаа түр хэрэглүүлж байгаач” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Г-ын 258.000 төгрөгийн үнэтэй “айфоне 6 эс” загварын гар утас, түүний дансанд байсан 125.000 төгрөг нийт 410.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

-2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “гадаад цахим мөнгөний данснаас мөнгө авах гэхээр заавал дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, би мөнгөтэй болж байж танай мөнгийг өгөх боломжтой" гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Б-с “Хаан” банкны .... тоот дансаар 12 удаагийн гүйлгээгээр 10.006.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө 5 хоногийн хугацаатай зээлээч” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Л.Б-аас бэлнээр болон “Хаан” банк дахь Т.Э-ийн эзэмшлийн ...., Ц.Б нарын эзэмшлийн .... тоот дансаар 4.080.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.У-с “Худалдаа хөгжлийн банк дахь .... тоот, “Голомт” банкны ..... тоот данснуудаас Ж.З-ийн эзэмшлийн “Голомт” банк дахь .... тоот дансаар 10.633.700 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 3 өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Соёл велнэсс” төвд үйлчилгээ авсны төлбөр болох 446.800 төгрөгийн төлбөрийг төлөлгүй зугтааж хохирогч Ж.У-аар төлүүлсэн, “банкинд байгаа данснаас мөнгөө авахаар өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.У-аас “Хаан” банк дахь .... тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Ж.З-ийн эзэмшлийн “Голомт” банк дахь .... тоот дансаар 1.330.000 төгрөг, “Хаан” банк дахь ..... тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг /нийт 1,830,000 төгрөгийг/ дансаар авч нийт 2.276.800 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилсан,

-2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Д.Б-т “яаралтай мөнгөний хэрэг гарсан, “Nexo wallet” компанийн данснаас мөнгөө авахын тулд мөнгө хэрэгтэй” гэж итгүүлэн Т.Э-ийн нэртэй фейсбүүк хаяг дансыг ашиглан түүний фейсбүүк хаягт хуурамч мэдээлэл илгээж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Т.Э-ийн “Хаан” банк дахь ...... тоот дансаар 17.552.500 төгрөгийг авч залилсан,

-2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Б.А-г ..... дүүргийн .... дугаар хороо, .... байрны .....тоотод гэртээ байхад нь цахим интернэт орчинд инстаграм хуудсаар холбогдож, мөнгөн дүн илэрхийлэгдсэн банкны дансны хуулганы зураг илгээн үзүүлж өөрийгөө дансандаа мөнгөтэй хүн гэж итгүүлсэн, улмаар мөнгө зээлж, эхний удаад зээлсэн мөнгөө буцааж төлөх байдлаар итгэл төрүүлэн, банкны барилт нээгдэхээр өгнө хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох 7.912.000 төгрөгийг иргэн З-ийн эзэмшлийн Голомт банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудад “банкнаас мөнгөө гаргаж авах гэсэн юм, мөнгө зээлээч, гадаад сайтаас мөнгө татах гэтэл дансны шимтгэл төлөх хэрэгтэй байна, энийг л төлчихвөл би мөнгөө авчихна гэж Хаан банкны 70.000.000 орчим төгрөгтэй дансны үлдэгдэл үзүүлж" итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор хохирогч Т.Э-с нийт 9.600.000 төгрөгийг залилж авсан,

-2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мянган Лант Холдинг” ХХК-ийн “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газрын 3007 тоот өрөөнд амарч, тухайн амралтын газраас 18.708.100 төгрөгийн үйлчилгээ авсан атлаа амралтын газрын холбогдох ажилтнуудад “банк орж мөнгө төгрөгөө авна” гэж итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мэхлэх аргаар бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгө, түүнтэй адилтгах үйлчилгээг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгож, төлбөл зохих төлбөрийг төлөлгүй зугтаж залилсан,

-Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газарт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Л.З-д “175.000.000 төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, баримт бичиг бүхий мэйл, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Ж.З эзэмшигчтэй ..... дугаарын данс руу, нийт 11.137.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газарт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Г.Г-д “175.000.000 төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Ж.З эзэмшигчтэй ..... дугаарын данс руу нийт 30.564.350 төгрөгийг тус тус залилан авч нийт 274.152.050 төгрөгийн эд хөрөнгө залилсан,

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.Т нь “....” ХХК-тай “Автомашин түрээслэх” гэрээг байгуулж тус компаниас түрээсийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан ... улсын дугаартай “Лексус 570” загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 их гэрэл, хойд гэрэл, урд талын нүүр, чирэгчийн таг зэрэг 4.160.000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 33 хоног буюу 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жил 01 сар 03 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 536 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тээс нийт 269.552.050 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д 1.887.000 төгрөгийг, Х.Х-д 497.000 төгрөгийг, Г.М-д 16.410.000 төгрөгийг, Н.Б-д 1.000.000 төгрөгийг, Х.Н-д 3.040.000 төгрөгийг, Т.О-д 123.150.000 төгрөгийг, Б.Б-д 5.037.000 төгрөгийг, Т.Б-д 10.006.100 төгрөгийг, Л.Б-д 4.080.000 төгрөгийг, А.У-д 10.633.700 төгрөгийг, Ж.У-т 2.276.800 төгрөгийг, Д.Б-д 17.552.500 төгрөгийг, Б.А-д 7.912.000 төгрөгийг, “Мянган Лант Холдинг” ХХК-д /Тэрэлж Моунтайн лоджэ амралтын газар/ 18.708.100 төгрөгийг, Л.З-д 11.137.500 төгрөгийг, Г.Г-д 30.564.350 төгрөгийг, “...” ХХК-д 4.160.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Ч-д 400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Т-д 1.100.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Г, Т.Э нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч “.....” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан шалтгаан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр оноосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 хохирогчид хохирол төлөгдөөгүй учир 1 жилийн ял оноосон ба уг зүйл, хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан зүйл, хэсэг боловч анхан шатны шүүхээс хохиролтой учир уг зүйл, хэсгийг өршөөлд оруулах боломжгүй гэсэн шийдвэр гарсан болно. Миний бие мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд худал мэдүүлэг өгч, гэм буруу дээр маргаагүй ба учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа маш их ойлгож, ухаарсан болно. Иймд давж заалдах шатны эрхэм шүүгчдээс урьд өмнө хорих ял авч байгаагүй, өршөөлд хамрагдаагүйг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 1 хохирогчийн хохирлыг бүрэн төлөхийг минь харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан нийт ялаас минь хасаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Тий өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноосныг 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж ялаас чөлөөлүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах.

Гомдлын үндэслэл: Шийтгэх тогтоолын “Үндэслэх нь” хэсэгт, 24 дэх талд дүгнэхдээ: “Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байна, гэвч хохирлоо нөхөн төлөөгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх нь зүйтэй хэмээн үзлээ” гэж дүгнэсэн байгаатай санал нийцэхгүй байна.

Учир нь, “Өршөөл үзүүлэх тухай” 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 заалтад: “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Тэгвэл шүүгдэгч Ц.Тий хувьд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн улмаас учруулсан хохирлоо “нөхөн төлөхөө илэрхийлсэн” тул өршөөлд хамрагдах боломжтой гэж харж байна.

Ц.Тийг 2022 оны 1 дүгээр сараас хойш цагдан хорьсон ба цагдан хорих арга хэмжээг цуцлуулахаар удаа дараа хүсэлт гаргахад суллаагүй, “гарч ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх арга хэмжээ авах боломжоор хангаж өгөөч” гэж удаа дараа гуйхад гаргаагүй байж, түүнийг “хохирлоо төлсөнгүй” гэдгээр нь Өршөөл үзүүлэх тухай хамруулахаас татгалзаж байгаа нь хуулийг иргэн бүрийн хувьд алагчлалгүй тэгш хэрэглэх, шударга ёсны зарчмыг алдагдуулсан хууль бус шийдэл боллоо гэж үзэж байна.

Үүнээс гадна Өршөөл үзүүлэх тухай хуулийг тухайн хэрэгт хэрэглэх эсэхээ шүүгч бүр үзэмжээрээ зохицуулах тухай заалт хаана ч байхгүй бөгөөд “хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх” гэдэг нь чухам яг ямар үйлдэл хийснийг хэлэх тухай тодорхойлсон зүйл байхгүй юм. Ийм тул шүүх хуралдаан дээр шүүгдэгч тийнхүү төлөхөө илэрхийлж амлахаас өөрөөр яах ёстой юм бэ. 2021 онд энэ хууль гарах тухайн үед мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохдоо яллагдагч нараас “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” тайлбар, тодорхойлолт бичүүлж аваад л хэргийг хэрэгсэхгүй болгож байсан шүү дээ.

Ингээд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалт, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан нэг жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж ял эдлэхээс чөлөөлж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял эдлэхээр заасныг хэвээр үлдээж, нийт 3 жилийн хорих ял эдлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын зүгээс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн нөхцөлийг хангасан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэсэн давж заалдах гомдлыг гаргасан гэж ойлголоо. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл эдлүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан. Гэвч шүүгдэгч Ц.Т нь хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэх шаардлагыг хангахгүй байна. Учир нь, 2018 оны 4 дүгээр сараас 2021 оныг дуустал үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Өнөөдрийн байдлаар өөрийн санаачилгаар бусдад төлсөн төлбөр байхгүй. Мөн хохирол, төлбөрийг хэдий хугацаанд, ямар эх үүсвэрээс төлж барагдуулах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр “нагац ахынхаа орон сууцыг худалдаж, хохирол, төлбөрөө төлнө” гэсэн тайлбарыг гаргадаг ч нагац ах нь итгэмжлэл гаргасан зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Ц.Т нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх заалтад заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Тий өмгөөлөгч Г.Тунгалаг хохирол, төлбөрийг төлөх боломжийн талаар ярьсан. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд урьд нь 2021 оны 7 дугаар 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаандаа хохирол, төлбөрийг төлөх боломжийг ашиглаагүй. Харин ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн нэмж үйлдсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санал гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.М-ийн 487.000 төгрөгийн үнэтэй “айфоне 7 плас” загварын гар утсыг авч залилсан, хохирогч Б.М-р дамжуулан түүний найз Б.Б-ын “Айфоне 10” загварын гар утас, Я.Б-ийн нөүтбүүк зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд үлдээж, барьцааны төлбөрийг өгөлгүй зугтаж хуурч хохирогч Б.М-д 1.400.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.887.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

- хохирогч Б.М-ийн мэдүүлэг /1хх 6, 5хх 33, 8хх 94/,

- гэрч Б.Б-ын мэдүүлэг /5хх 39/,

- гэрч Я.Б-ийн мэдүүлэг /5хх 41/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “үнэлэгдэж буй “Ай фоне-7” маркийн гар утсыг 487.000 төгрөгөөр үнэлэв" гэх тайлан /1хх 13-14/,

- барьцаат үйлчилгээний гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт /1хх 35-36/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2019 оны 3 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Х.Х-ийн 260.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, 487.000 төгрөгийн үнэтэй “айфоне 7” загварын гар утас нийт 747.000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан болох нь:

-хохирогч Х.Х-ийн мэдүүлэг /1хх 80/,

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “үнэлэгдэж буй зөөврийн компьютерыг 260.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /1хх 93-94/,

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “үнэлэгдэж буй “Ай фоне-7” маркийн гар утсыг 487.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /1хх 97-98/,

-шүүгдэгч Ц.Тий эзэмшлийн Хаан банк дахь ......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 122-123/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Г.М-аас 13.410.000 төгрөг зээлж аваад буцааж өгнө гэж, мөн 3.000.000 төгрөгийн үнэтэй “Макбүүк” компьютерыг зээлийн барьцаанд тавиулж буцааж авч өгнө гэж итгүүлэн хуурч, нийт 16.410.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

- хохирогч Г.М-ийн мэдүүлэг /2хх 88-89/,

- депозит дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 88-102/,

- хохирогч Г.М-ийн “Хаан банк” дахь .... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 103-107/,

- барьцаат зээлийн гэрээ эх хувиар /2хх 112/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-720/184 дугаартай “Аррle Масbоок” нэртэй зөөврийн компьютерыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2хх 127-128/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Н.Б-аас 1.000.000 төгрөг зээлж аваад 2 цагийн дотор 1.600.000 төгрөг болгож өгнө” гэж итгүүлэн хуурч, Б.Х-р дамжуулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Н.Б-ын мэдүүлэг /2хх 18-20/,

- насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн мэдүүлэг /2хх 21-22/,

- “Хаан банк”-ны шилжүүлгийн мэдээлэл /2хх 36-37/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Х.Н-с “банкнаас зээл авах гэж байгаа, дансанд тодорхой хувь мөнгө байршуулах шаардлагатай байна, зээл аваад буцааж өгнө” гэж итгүүлэн хуурч 3.040.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Х.Н-ийн мэдүүлэг /2хх 179-181/,

- хохирогч Х.Н-ийн Хаан банк дахь ...... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтууд /2хх 168-169, 170-173/ зэрэг баримтуудаар,

6. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хохирогч Т.О-р дамжуулан түүний төрсөн эх И.О-с болон хохирогчоос өөрөөс нь “X bit ferox” цахим тоглоом тоглоод мөнгө олоод таны мөнгийг буцааж өгнө, таны өгсөн мөнгийг 50.000.000 төгрөг болгочихлоо, буцаагаад данс руугаа татах гэсэн чинь программын шинэчлэлт хийж байгаа гээд компанийнх нь мөнгө саатаад байна, тийм болохоор цаг хугацаа алдаад байна, хүмүүсийн өр нэхэгдээд хэцүү байна, одоо мөнгө байвал би ингээд мөнгөө олоод хүмүүсийн өрийг төлөөд танаас авсан мөнгөө өгчихмөөр байна, мөнгөө өсгөсөн ч данснаас авч чадахгүй байна, мөнгө хэрэгтэй байна, миний ах Герман улсаас “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл ачуулсан, түүнийг зараад таны мөнгийг өгнө танаас авсан мөнгөөрөө “Ренж ровер” загварын машин авсан, одоо 2.500.000 төгрөг өгчихвөл болно, ээж аавынхаа гэрийн тогны мөнгийг өгөх гэсэн юм” гэж итгүүлэн хуурч 123.150.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Т.О-ын мэдүүлэг /2хх 247-250, 8хх 105/,

- гэрч О.Ж-ийн мэдүүлэг /3хх 1/,

- гэрч И.О-ийн мэдүүлэг /3хх 6-7/,

- шүүгдэгч Ц.Тий ... дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 33-44/,

- гэрч И.О Хаан банк дахь ...... тоот, хохирогч Т.О-ын Хаан банк дахь .... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /3хх 53-92/,

7. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “гар утсаа барьцаанд тавьчих “1хbet-д мөнгө хийвэл 20 хувийг бонус хэлбэрээр буцааж авна” гэж итгүүлэн Б.Ж-н хэрэглэж байсан хохирогч Б.Б-н 1.650.000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утас “зөөврийн компьютерыг чинь барьцаанд тавиад гар утсыг чинь авч өгнө, дараа нь би нөүтбүүкийг чинь аваад өгнө, нөүтбүүкийг чинь тавиад нэмээд хийчихье, тэгвэл бүр их бонус орж ирнэ” гэж итгүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “НР нөүт" загварын 1.500.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, “найзуудаасаа зөөврийн компьютерыг нь аваад өгчих, форекс хийх гэж байна, 1 өдөр хэрэглүүлээд бүгдэнд нь 100.000 төгрөг өгнө” гэж итгүүлэн нэр бүхий 3 хүүхдийн нөүтбүүкийг Б.Ж-р дамжуулан авч барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, улмаар дээрх зээлийн барьцааг чөлөөлж 3 хүүхдийн нөүтбүүкийг гаргуулан авахын тулд Б.Ж нь хохирогч Б.Б-ийн 1.650.000 төгрөгийн үнэтэй “айфоне икс макс” загварын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Б-ийн 4.800.000 төгрөгийн, “манай эгч “Морьтон” цогцолборын 1 дүгээр давхарт ажилладаг, эгчээрээ цалингийн зээл авхуулж байгаад өмнөх өр зээлээ төлнө” гэж итгүүлэн 87.000 төгрөг, хохирогч Б.Б-ийн төрсөн хүүхэд Б.Ж-с 150.000 төгрөг нийт 5.037.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь:

- хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /3хх 147-148, 8хх 91/,

- хохирогч Б.Ж-ын мэдүүлэг /3хх 108/,

- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаартай “Айфоне икс макс загварыг гар утас болон “НР нөүт” загварын нөүтбүүкийг нийт 3.150.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /3хх 160/ зэрэг баримтуудаар,

8. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Г.Г-ыг “надад нэг өдөр гар утсаа зээлчих, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад маргааш ах нь аваад өгье, картаа түр хэрэглүүлж байгаач” гэж итгүүлэн хуурч, 258.000 төгрөгийн үнэтэй “айфоне 6 эс” загварын гар утас, түүний дансанд байсан 125.000 төгрөг нийт 410.000 төгрөгийг авч залилсан болох нь:

- хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болох хохирогчоор өгсөн мэдүүлэг /3хх 109-111, 154-155/,

- хохирогч Г.Г-ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 122-126/ зэрэг баримтуудаар,

9. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хохирогч Л.Б “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө 5 хоногийн хугацаатай зээлээч” гэж итгүүлэн хуурч хохирогч Л.Б-аас бэлнээр болон “Хаан” банк дахь Т.Э-ийн эзэмшлийн ...., Ц.Б эзэмшлийн ....... тоот дансаар 4.080.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

-хохирогч Л.Б-ийн мэдүүлэг /4хх  162-163/,

-иргэний нэхэмжлэгч П.А-ийн мэдүүлэг /4хх 166/,

-иргэний нэхэмжлэгч Г.Ш-ын мэдүүлэг /4хх 168-169/,

-хохирогч Л.Б-ийн Хаан банк дахь .... дугаартай депозит дансны хуулга /4хх 159-160/,

-гэрч Т.Э-ийн мэдүүлэг /4хх 170/,

-гэрч Т.Э-ийн ....... дугаартай, Ц.Б-ын ..... дугаартай “Хаан банк”-ны депозит дансны хуулга /4хх 214-227/ зэрэг нотлох баримтуудаар,

10. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “банкинд байгаа дансны битүүмжлэлээ арилгуулах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн хуурч, хохирогч А.У-с 10.633.700 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч А.У-ийн мэдүүлэг /5хх 114-116/,

- гэрч Ж.З-ийн мэдүүлэг /5хх 120-121, 8хх 109/,

- хохирогч Г.У-ийн мөнгө шилжүүлсэн тухай баримт /5хх 94/,

- хохирогч Г.У-ийн Голомт банкны депозит дансны хуулга /5хх 128, 130-131/ зэрэг баримтуудаар,

11. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 3 өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Соёл велнэсс” төвд үйлчилгээ авсны төлбөр болох 446.800 төгрөгийн төлбөрийг төлөлгүй зугтааж хохирогч Ж.У-р төлүүлсэн, “банкинд байгаа данснаас мөнгөө авахаар өгнө” гэж итгүүлэн хуурч, хохирогч Ж.У-с 2021 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Ж.З-ийн эзэмшлийн “Голомт” банк дахь дансаар 1.330.000 төгрөг, “Хаан” банк дахь данснаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг /нийт 1,830,000 төгрөгийг/ дансаар авч нийт 2.276.800 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилсан болох нь:

-хохирогч Ж.У-н мэдүүлэг /5хх 202-203/,

-гэрч Т.Э-ийн мэдүүлэг /5хх 207/,

-хохирогч Ж.У-ын Хаан банкны депозит дансны хуулга /5хх 218-219/,

-“МЧБС” ХХК-иас тооцоо бодож ирүүлсэн албан бичиг болон тооцооны баримтууд /8хх 37-39/ зэрэг баримтуудаар,

12. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Д.Б-т “яаралтай мөнгөний хэрэг гарсан, “Nexo wallet” компанийн данснаас мөнгөө авахын тулд мөнгө хэрэгтэй” гэж итгүүлэн Т.Э-ийн нэртэй фейсбүүк хаяг дансыг ашиглан түүний фейсбүүк хаягт хуурамч мэдээлэл илгээж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, Т.Э-ийн “Хаан” банк дахь дансаар 17.552.500 төгрөгийг авч залилсан болох нь:

-хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /6хх 19/,

-гэрч Т.Э-ийн мэдүүлэг /6хх 20-21/,

-хохирогч Д.Б-н ХХБанк дахь .... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 26-31/,

-Т.Эийн Голомт банкны ., Хаан банкны .. дугаартай данснуудын хуулга /6хх 144-203/ зэрэг баримтуудаар,

13. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Б.А-тай цахим интернэт орчинд инстаграм хуудсаар холбогдож, мөнгөн дүн илэрхийлэгдсэн банкны дансны хуулганы зураг илгээн үзүүлж өөрийгөө дансандаа мөнгөтэй хүн гэж итгүүлсэн, улмаар мөнгө зээлж, эхний удаад зээлсэн мөнгөө буцааж төлөх байдлаар итгэл төрүүлэн, банкны барилт нээгдэхээр өгнө хэмээн хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 7.912.000 төгрөгийг иргэн З-ийн эзэмшлийн Голомт банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Б.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /7хх 12/,

-хохирогч Б.А-ийн эзэмшлийн Хаан банкны ...... дугаартай дансны хуулга /7хх 18/,

-хохирогч Б.А нь найз болох А-н ..... дугаартай, ээж Т-ийн ..... дугаартай данснаас шүүгдэгч Ц.Тд шилжүүлсэн дансны хуулгууд /8хх 168-171/,

-хохирогч Б.А-ийн интернэт цахим орчинд “Т” гэх хаягтай харилцаж байсан бичвэрүүдийн хуулбар /7хх 19-21/ зэрэг баримтуудаар,

14. 2020 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудад “банкнаас мөнгөө гаргаж авах гэсэн юм, мөнгө зээлээч, гадаад сайтаас мөнгө татах гэтэл дансны шимтгэл төлөх хэрэгтэй байна, энийг л төлчихвөл би мөнгөө авчихна гэж Хаан банкны 70.000.000 орчим төгрөгтэй дансны үлдэгдэл үзүүлж" итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор хохирогч Т.Э-с нийт 9.600.000 төгрөгийг залилж авсан,

-2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мянган Лант Холдинг” ХХК-ийн “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газрын 3007 тоот өрөөнд амарч, тухайн амралтын газраас 18.708.100 төгрөгийн үйлчилгээ авсан атлаа амралтын газрын холбогдох ажилтнуудад “банк орж мөнгө төгрөгөө авна” гэж итгэл төрүүлэн хуурч, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, мэхлэх аргаар бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгө, түүнтэй адилтгах үйлчилгээг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгож, төлбөл зохих төлбөрийг төлөлгүй зугтаж залилсан,

-2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газарт амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Л.З-д “175.000.000 төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, баримт бичиг бүхий мэйл, цахим хэрэгсэл дэх дансны үлдэгдлээ ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Ж.З эзэмшигчтэй данс руу, нийт 11.137.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж Моунтайн Лоджэ” амралтын газарт амрах хугацаандаа тус амралтын газрын менежер ажилтай хохирогч Г.Г-д “175.000.000 төгрөгийн дансны үлдэгдэл, гадаад улсаас ирүүлсэн мэйл, баримт бичгийг үзүүлэн гадны гуйвуулга хийх гэтэл дансны шимтгэл, татвар төлөх ёстой болчихлоо, мөнгө зээлээч” гэх зэргээр итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар хариу төлбөр хийхгүйгээр бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор Ж.З эзэмшигчтэй данс руу нийт 30.564.350 төгрөгийг тус тус залилан авч нийт 274.152.050 төгрөгийн эд хөрөнгө залилсан болох нь:

- хохирогч Л.З-ын мэдүүлэг /7хх 92-93/,

- Л.З-ын эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансны болон О.Б-н дансны хуулга /7хх 153-159/,

- иргэнийн нэхэмжлэгч, хохирогч Г.Г-ын мэдүүлэг /7хх 99/,

- хохирогч Г.Г-н эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансны хуулга /7хх 165-170/,

- “Мянган лант холдинг” ХХК-ийн Тэрэлж Моунтайн Лодж амралтын газраас Г.Г-г итгэмжлэгдсэн нэхэмжлэгчээр томилсон тухай албан бичиг /7хх 94/,

- “Мянган лант холдинг” ХХК-ийн Тэрэлж Моунтайн Лодж амралтын газрын нэхэмжлэл, тооцоо бүхий баримтууд /7хх 132-150/,

- хохирогч Т.Э-ийн мэдүүлэг /7хх 102-103/,

- хохирогч Т.Э-ийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансны хуулга /8хх 158-167/,

- шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Голомт банкны “NexoFxPro Broker Agent”-аас татан авалт хийгдсэн нийт дүн болох 8000 долларын “Cryрtо Сurrеncy Рее” буюу 480 доллар амжилттай төлөгдсөн байна. Таны уг хянагдаж буй дүн болох 8000 долларын гүйлгээ одоо хэвийн болоход 60 долларын хүлээлгийн хураамж бодогдсон ба уг дүнг төлснөөр таны гүйлгээ хэвийн болж нийт мөнгөн дүн гүйлгээ гарахыг мэдэгдье. Голомт банк олон улсын гүйлгээний санхүүгийн алба” гэх утга агуулга бүхий мессежийг Голомт банкнаас илгээгээгүй болохыг мэдэгдье” гэх 14/хх/03-2514 тоот албан бичиг,

15. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Т.Б-с “гадаад цахим мөнгөний данснаас мөнгө авах гэхээр заавал дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, би мөнгөтэй болж байж танай мөнгийг өгөх боломжтой" гэж итгүүлэн хуурч 12 удаагийн гүйлгээгээр 10.006.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК-тай “Автомашин түрээслэх” гэрээг байгуулж тус компаниас түрээсийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан .... улсын дугаартай “Лексус 570” загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 их гэрэл, хойд гэрэл, урд талын нүүр, чирэгчийн таг зэрэг 4.160.000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь:

- хохирогч Т.Б-н мэдүүлэг /3хх 238- 240, 8хх 88/,

- иргэний нэхэмжлэгч Т.Ч-ын мэдүүлэг /3хх 243, 4хх 7/,

- иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн мэдүүлэг /3хх 246, 4хх 5-6/,

- гэрч О.Ж-ийн мэдүүлэг /4хх 4/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “үнэлэгдэж буй автомашины зардал 5,660,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /4хх 13-18/,

- автомашины түрээсийн гэрээ /4хх 34-37/

- “....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б-ийг томилсон итгэмжлэл /3хх 249/,

- иргэний нэхэмжлэгч Э.Т, Т.Ч нараас эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /3хх 234-235/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 236/ зэрэг нотлох баримтуудаар зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ц.Тий үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс Ц.Тий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 33 хоног буюу 01 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тийг учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан өөр өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Шүүгдэгч Ц.Тий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ тус тусад нь эдлүүлэх шаардлагагүй байх бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон  нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 нэг хоногоор тооцон нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Тий 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ                       

ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ