2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00860

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00860

 

Зохигч

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ш.Б холбогдуулан гэм хорын хохиролд 20,114,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.М нь 20,114,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 12,114,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Б төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,600,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ш.Б нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.М хариуцагч Ш.Б холбогдох гэм хорын хохиролд 20,114,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 12,114,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,600,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ш.Б улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Д.ДАВААСҮРЭН