2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01827

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 190 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж 93,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч энэхүү гэрээний 1.2-т заасан 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 93,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагч төлбөрийн гүйцэтгэл 93,000,000 төгрөгийг талуудын дундын дансанд урьдчилан байршуулж, "Эвлэрлийн гэрээ"-г баталгаажуулсан шүүгчийн захирамжийг гардан авсан өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,108,000 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ээс 554,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ