2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00878

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/00878

 

Нэхэмжлэгчи

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Б нар нь хариуцагч М.М богдуулан 74,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  нь хариуцагч М.М холбогдох нэхэмжлэгч Ю.Б 30,750,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Б 17,567,000 төгрөг, нэхэмжлэгч П.Л 26,000,000 төгрөг, нийт 74,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлт холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ю.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хариуцагч М.М холбогдох 74,310,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,500 төгрөгийн 50 хувь болох 264,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 264,750 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч М.М улсын тэмдэгтийн хураамжид 264,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ