2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/01054

 

 

 

 

2025 02 06  192/ШШ2025/01054

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох

 

40.722.085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй -д холбогдох гэрээний үүрэгт 40.722.085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 40.772.000 төгрөгнөөс 8.772.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 32.000.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5.333.333 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361.810 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч -иас 158.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН