| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00532/И |
| Дугаар | 192/ШШ2025/01076 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01076
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 192/ШШ2025/01076 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь Б.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Б оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч ХААН банк ХК нь талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/201944447740 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БГХ201944447740 дугаартай барьцааны гэрээний үүрэгт 12,123,765.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/19706 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/201944447740 дугаартай зээлийн гэрээ,
2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БГХ201944447740 дугаартай барьцааны гэрээ,
2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг гэх баримт,
LOS программ дээр ажиллах журам-ын хавсралт 8,
Зээл хүсэгчийн анкет,
Б.Б нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Б.Б иргэний үнэмлэхний хуулбар,
Зээлийн бүртгэлийн карт,
Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтуудаар болон шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Б ******** дугаарын утас руу залгахад Тийм хүн байхгүй гэх,
Б.Б аав гэх ********дугаарын утас руу залгахад Б.Б холбоо барилгүй удаж байна. Холбоо барих хаяг, утсыг нь мэдэхгүй гэх,
Б.Б ээж гэх ******** дугаарын утас руу залгахад Холбогдох боломжгүй байна гэх,
Б.Батдэлгэрийн эгч гэх 9988-4697 дугаарын утас руу залгахад Отгонжаргал гэх хүн биш. Б.Батдэлгэрийг ч танихгүй гэх,
Б.Б ах гэх ******** дугаарын утас руу залгахад Б.Б Оюу толгойд хамт ажилладаг байсан. Одоо холбоо барилгүй 2 жил болж байна. Дугаар хаягийг нь мэдэхгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б /РД ********/-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 9-11,12-13, 14, 15, 16-17, 18, 19, 20-22, 27 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б р /РД ********/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Х ХК /утас ********/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ