Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/1061

 

2024 12 19 128/ШШ2024/1061

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/,

Нэхэмжлэгч: Т*******м******* ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Хариуцагч: Сангийн яам,

Гуравдагч этгээд: Эгүн ХХК /РД/ нарын хоорондын худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Г.М, гуравдагч этгээд Эгүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ/ дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга /80 ор, Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт зарласан байна.

1.2. Т ХХК болон Т*******м******* ХХК нь дээрх ЭМЯ/ дугаар бүхий тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр илгээсэн.

1.3. Үүний дагуу тендер шалгаруулалт явагдаж, Эгүн ХХК-ийг шалгаруулан, УТ/ дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга /80 ор, Улаанбаатар С дүүрэг/-ын ажил гүйцэтгэх гэрээ-г 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулжээ.

1.4. Харин нэхэмжлэгч компаниуд болох Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг ...шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан... хариуг захиалагчаас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1145 дугаар албан бичгээр мэдэгджээ.

1.5. Нэхэмжлэгч Т ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 05/16-01 дугаар албан бичгээр ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны Эгүн ХХК-ийн шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-аар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны зүгээс гаргасан гомдолд ...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариуг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

1.6. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс анх ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн болон, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлүүдэд шүүх 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7430 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нараас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь бүрдүүлбэр ханган шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

2.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл тус бүрээр Т ХХК, Т*******м******* ХХК-иудын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон "Э гүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2.2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж)" тус бүрийн "Т" ХХК, "Т*******м*******" ХХК-иудын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон "Э гүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2.3.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ЭМЯ/ дугаартай, "Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах тухай,

2.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х, Эгүн ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг)-ын ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох,

2.5. Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах... гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд урьд гаргасан Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах болгон өөрчилсөн.

4. Нэхэмжлэгч Т ХХК болон Т*******м******* ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрдүүлбэр хангуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:

4.1. Т ХХК болон Т*******м******* ХХК нар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /цаашид "захиалагч гэх/-аас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зарласан тендерийн ЭМЯ/ дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад түншлэлийн зарчмаар оролцсон. Ийнхүү оролцохдоо захиалагчаас тавьсан шаардлага болон түүний гаргасан тендер шалгаруулалтын зааварчилгааны дагуу холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр илгээсэн.

Гэтэл захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/923 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус...тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд ...Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ын 3, ТШЗ 19.2-ын 3-д заасан захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж татгалзаж, Эгүн ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гээд гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн.

4.2. Бидний зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь ЭМЯ/ дугаартай маргаан бүхий тендер шалгаруулалтын захиалагч бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн холбогдох заалтуудыг баримтлан шийдвэрүүдийг гаргасан байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03/923, 2024 оны 03/1145 дугаар мэдэгдэл тус бүрээр Т ХХК, Т*******м******* ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр хууль бус тухайд.

4.4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь манай түншлэлээс хүргүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хянаад, Захиалагчийн тавьсан шаардлага буюу Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дэх хэсгийн 3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3- д заасны дагуу манай тендерээс татгалзсан шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.5 дах хэсэгт тус тус заасантай нийцээгүй байдаг. Тодруулбал, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дэх хэсгийн 3 дах заалтад Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд тухайн шаардлагыг хангасан байхад үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байдаг. Учир нь, түншлэлийн хувьд, ижил төстэй ажил гэж үзсэн барилга, угсралтын ажил нь 2020-2022 оны хооронд гүйцэтгэгдэж 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан байдаг. Иймд гэрээ байгуулсан огноог үндэслэн сүүлийн 3 жилд багтахгүй байна гэх үндэслэлээр татгалзсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, "Т ХХК, Т*******м******* ХХК-иудын түншлэлээр илгээсэн тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер байсан.

4.5. Иймд нэхэмжлэгч нарын тендерээс татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул тус шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү.

4.6. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03/919, 2024 оны 03/1141 дугаартай мэдэгдлээр Э гүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ЭМЯ/ дугаар тендерт хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон "Эгүн ХХК-ийн материалтай танилцахад, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тухайн компанийн илгээсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүйн гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, Эгүн ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т тус тус хуульчилсан шаардлага болон захиалагчаас тавьсан шаардлагаас ТШЗ 19.1, 19.2, 19.2.1, 19.2.2, 19.2.5-д тусгасан шаардлагыг хангаагүй байдаг.

4.7. Иймд дээрх тендерт оролцогч Эгүн ХХК нь хууль болон захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангаагүй байх тул түүнийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26, 28 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн. Мөн Эгүн ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, түүнтэй гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны зөвлөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг буюу тухайн тендер мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаагүйн улмаас хууль бус зөвлөмжид үндэслэн, Эгүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

4.8. Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны 03/1141 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлээр Эгүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

4.9. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн Т ХХК, Т*******м******* ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон Эгүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Үнэлгээний хороог байгуулсан байна. Тухайн Үнэлгээний хороо нь маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, тогтоомж, захиалагчийн тавьсан шаардлагыг зөрчсөн байдаг. Тодруулбал, тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу хянан үзээгүй байна. Эгүн ХХК-аас тендерт ирүүлсэн материалаар тус компанийн техникийн болон чадавхын шаардлагыг хангаагүй байна. Зохиосон төсөв нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БНБД 81-25-90 дүрэмд заасантай нийцээгүй, хүчин төгөлдөр бус төсөв байна. Эгүн ХХК нь тендерийн дагуу гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн, тодорхой тооцоолоогүй, ХАБЭА ажилтан нь хуульд заасан шаардлага хангаагүй, захиалагчаас тавьсан наад захын баримт бичгийн шаардлага хангаагүй байхад тухайн компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзэхгүй юм. Мөн нэхэмжлэгч нараас тендерт хүргүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байхад татгалзсан нь үндэслэлгүй юм.

4.10. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн Т ХХК, Т*******м******* ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон Эгүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

4.11. Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ЭМЯ/ дугаартай, "Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах тухайд. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх бөгөөд дээрх хүснэгтэд дурдсан үндэслэлээр ирүүлсэн тендер нь шаардлагад нийцэхгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдэд ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг шалгаж, хянаж байгаа учраас бүгд тэгш боломжоор хангагдаж, хуульд заасны дагуу тендер нь үнэлэгдэх ёстой юм.

4.12. Манай түншлэлээс хүргүүлсэн тендерийг ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох "Ж ХХК-тай 2020 оны 04 сарын 06-ны өдрийн № дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн дээрх гэрээний 2022 оны 05 сарын 11-ний өдрийн БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт барилгын ажлын гүйцэтгэгч "Ж" ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэдэг боловч дээрх ажил нь 2020-2022 оны хооронд гүйцэтгэгдэж 2022.05.11-ний өдөр дуусаж хүлээлгэж өгсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг өгсөн боловч цаг хугацааны нөхцөл байдлыг нь харгалзаад шаардлагад нийцээгүй гэж татгалзсан нь мөн адил үндэслэлгүй юм.

4.13. Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ЭМЯ/ дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү.

4.14. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х "Эгүн ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг) гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Дээрх гэрээг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1212 дугаартай Гэрээ байгуулах тухай" албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Х болон "Эгүн ХХК-ийн захирал А.Ч нар байгуулсан байдаг. Тухайн 03/1212 дугаартай Гэрээ байгуулах тухай" албан бичиг буюу шийдвэрт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэсэн байдаг. Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 09, 6 дугаар сарын 05-ны өдрийн "Үнэлгээний хорооны зөвлөмж" гэсэн шийдвэрүүдээр "... Иймд хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу "Эгүн" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Л.Х)-т хүргүүлсүгэй." гэсэн байхаас гадна Тендер шалгаруулалтын товч агуулга гэсэн хүснэгтэд Захиалагч: Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэж тус тус өгөгдсөн байна. Мөн дээрх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаартай "Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг) гүйцэтгэх гэрээ-ний "Захиалагч: гэх талд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Х гэж тусгагдсан байна.

4.15. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9.а, 4.1.9.6, 4.1.9.в, 4.1.9.г-д захиалагч гэж хэн болохыг тодорхойлсон байх бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагаа газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээдэд хамаарч байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасан худалдан авах гэрээ байгуулах захиалагчийн эрхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга өөрөө хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг тус тус тодорхойлж байна.

4.16. Дээрх гэрээг захиалагчийн хууль бусаар явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд байгуулагдсан илт хууль бус гэрээ гэж үзэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д тус тус заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дараг Л.Х Эгүн ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаартай, дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э" төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг) гүйцэтгэх гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

4.17. Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1122 дугаартай "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийн дагуу "Т ХХК-ийн Г банк дахь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 490 дугаартай тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100 тоот дансанд төвлөрүүлж, гүйлгээний баримтыг ирүүлнэ үү гэсэн байх тул тухайн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг тодорхойлж байна.

Учир нь, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь 20,000,000 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргахдаа Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг үндэслэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь тухайн шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан байх тул хуульд нийцээгүй шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг улсын орлого болгосныг буцаан гаргуулж өгнө үү.

4.18. Жич: Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дээр дурдсан шийдвэрүүдийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 тоот Гомдол хянасан тухай" албан бичгээр "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн. Мөн тухайн тендерийн үр дүнд гэрээ байгуулагдсан байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт заасныг үндэслэн шүүхэд дээрх гомдлоо гаргаж байна... гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Згаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаартай Гомдол хянасан тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж. ...Нэхэмжлэгч нар нь захиалагч болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919 дугаартай "Э гүн" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь бидний гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дах хэсэгт заасны дагуу хянан үзээд, гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн. Гэтэл гэрээ байгуулах эрх авсан "Эгүн ХХК-ийн тухайн тендерт ирүүлсэн баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т тус тус хуульчилсан шаардлага болон захиалагчаас тавьсан шаардлагаас ТШЗ 19.1, 19.2. 19.2.1, 19.2.2, 19.2.5, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дах хэсэгт зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оролцогчоос гаргасан гомдлыг хянан үзэж, захиалагч тухайн хуулийг зөрчсөн эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасныг зөрчсөн шийдвэр гаргасан захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

5.2. Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч нар нь шүүхэд урьд гаргасан Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг тодорхойлж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн. 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах нөхцөлийн аль нэг үүсэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болно, мөн зүйлийн 14.6.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж заасан байсан учир хариуцагчаар тодорхойлсон байсан.

5.3. Хэргийн нөхцөл байдал болон Сангийн яамтай холбоотой асуудлыг судлахад Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.13-т "Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно" гэж заасан байх ба Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100 тоот дансанд 20,000,000 төгрөгийг төвлөрүүлэх үүргийг өгсөн байна. Дээрх бичгийг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Г банк ХК-д 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1122 дугаартай бичгийг явуулсан байдаг.

5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй" гэж заасан байх ба үүнээс харахад Тендерийн баталгаатай холбоотой шаардлага нь Сангийн яаманд мөн адил хамаарахаар байна. Иймд Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг дээрх байдлаар өөрчилж, хариуцагчаар Монгол Улсын Сангийн яамыг тодорхойлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй" гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын сангийн яаманд холбогдуулан гаргаж байгаа учир Монгол Улсын сангийн яамыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргаж байна.

5.5. Иймд Монгол Улсын Сангийн яамыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж өгнө үү.

6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлээгүй, мөн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангаагүй байхад шаардлага хангасан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй гэж үздэг ба үүн дээр тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-18.2-т Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт гэж шаарддаг ба "Эгүн" ХХК-аас ирүүлсэн Г банкны 2024.04.19-ний өдрийн 10/268 дугаар тодорхойлолтыг ирүүлсэн байна. Уг тодорхойлолт дээрх дансыг интернэт банкны аппликейшнд хийж үзэхэд хүлээн авагч нь "Х" ХХК гэж гарч ирж байгаа нь холбогдох хууль, журамд нийцэхгүй юм... гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэлт тайлбар, үндэслэлдээ: ...Тухайн тендертэй холбоотой үйл баримтын талаар тайлбарлавал Т ХХК болон Т*******м******* ХХК нар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зарласан маргаан бүхий тендерт ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад түншлэлийн зарчмаар оролцсон. Ийнхүү оролцохдоо захиалагчаас тавьсан шаардлага болон түүний гаргасан тендер шалгаруулалтын зааварчилгаа буюу тендерийн баримт бичигт заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлснээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр илгээж, тендер нээгдсэн. Тендер нээгдсэнээр захиалагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 03/925 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг үндэслэлийг хянаж үзэхэд, танайх өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3, 19.3.2-т заасан тавьсан шаардлага захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж татгалзаад, Эгүн ХХК-ийн хамгийн сайн тендер ирүүлсэн гээд гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн. Бидний зүгээс энэ шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр санхүү төсвийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг хариулт ирүүлсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу тус шүүхэд 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийн үйл баримтын товч тайлбар ийм байна.

7.1. Нэхэмжлэлийн шаардлага нь эхлээд хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 03/919, 03/923 дугаартай мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/114 гэсэн дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарын хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон Эгүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгоод хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа.

7.2. Энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай тендерээс татгалзсан шийдвэр хууль бус тухайд тайлбарлая. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь манай түншлэлээс хүргүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг үндэслээд танай материалуудыг хянаж үзэхэд өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.3 дахь заалтад тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага гэдэг дээр сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд нь батлагдсан төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь 1 удаа ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлага дээр манайх Ж ХХК-тай 2020 оны 06 дугаар сард байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан ажилтай холбоотой баримтуудыг өгсөн. ТШЗ 19.1.3 гэдэг шаардлага бол сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь батлагдсан төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь 1 удаа ажилласан байх гэсэн шаардлага байгаа. Үгийн шууд утгаар нь ч гэсэн тайлбарлаад үзэхэд, гэрээний огноог нарийвчлан заагаагүй буюу гэрээ 2021, 2022, 2023 он гэсэн огноотой байх ёстой гэсэн нарийвчилсан заалт байхгүй. Тухайн жилүүдийн аль нэг жилд нь гүйцэтгэсэн ижил төстэй ажил байх шаардлага тавигдсан. Тэгэхээр ТШЗ 19.1.3 дахь заалтад заасан шаардлагыг танайх 2020 оны 06 дугаар сард байгуулсан гэрээнийхээ дагуу хангаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн Ж ХХК үндсэн гүйцэтгэгчээр байна гэдэг комиссын акт, дүгнэлт байдаг. Тавигдах шаардлага дээр ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байх гэдэг туршлага шаардсан. Манайх Ж ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн. Тус хуулийн заалтаар бол Ж ХХК нь манай захиалагч. Манайх тухайн ажил дээр гүйцэтгэгчээр оролцоод, энэ ажлаа бүрэн гүйцэтгээд дууссан талаарх тодорхойлолт болон гэрээ бусад баримтуудаа өгч явуулсан байдаг. Иймд үндсэн гүйцэтгэгчээр ажиллаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг зөрчсөн. Иймд манайхаас татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлийг зааж байна.

7.3. Эгүн ХХК-ийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэдэг. Гэтэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамгийн сайн тендер ирүүлсэн гэж байгаа Эгүн ХХК-ийн материалтай танилцахад тухайн компанийн илгээсэн тендерийг буюу үнэлгээний хорооны зөвлөмжийг дахиад хянаж үзэх үүрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хууль тогтоомжид нийцсэн эсэхэд нь хяналт тавих үүргээ захиалагч биелүүлээгүй байдаг. Яагаад гэвэл, Эгүн ХХК-ийн ирүүлсэн материалаас үзвэл, Тендерийн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т тус тус хуульчилсан шаардлага болон захиалагчаас тавьсан шаардлагаас ТШЗ 19.2, 192.1, 19.2.2, 19.2.5, 21.2-т тусгасан шаардлагуудыг хангаагүй байдаг. Энэ үндэслэлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахад, нэгдүгээрт, Эгүн ХХК манай ХАБЭА-ын ажилтан 1 жилээс дээш туршлагатай буюу ТШЗ 19.2.1-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны 1 жилээс дээш туршлагатай. Сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, Д овогтой Г гэдэг хүний баримтуудыг ирүүлдэг. Энэ баримтуудтай танилцаад үзэхэд, Б (B) гэх сургалтын төвд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэшүүлсэн 45 хоногийн сургалтад хамрагдсан талаарх сертификат болон Д.Грын ажил эрхлэлттэй холбоотой өөрсдийн тодорхойлолт, ажилд 2023 оны 06 дугаар сараас томилсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байдаг. ТШЗ 19.1 дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх гэсэн байдаг. Гэтэл Эгүн ХХК-аас ирүүлсэн баримтаар Д овогтой Г нь 2023 оны 06 дугаар сараас ХАБЭА ажилтнаар томилогдоод 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин авсан хүн байдаг. Үүнээс өмнө энэ хүн ХАБЭА-ын инженерийн ажилтан гэж үзэх үндэслэлтэй баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хуулгаараа Улсын Их Хурлын Тамгын газарт ажилласан гэх албан тушаал байхгүй лавлагаа ирсэн. Эгүн ХХК-д Д.Г нь 7 жил даамал болон инженерээр ажилласан гэдэг. Гэтэл ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаараа 2023 оны 06 дугаар сараас тус байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн, 2023 оны 06 дугаар сараас өмнө Эгүн ХХК-д ажилласан талаарх бүртгэл байдаггүй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т ХАБЭА-ын асуудал хариуцсан ажилтан нь инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна гэсэн хуулиар тогтоосон шаардлага байдаг. Захиалагчийн тавьсан шаардлага дээр гэрчилгээтэй байх гэсэн байдаг. Гэрчилгээтэй холбоотой асуудал дээр нэгдүгээрт, Б (B) гэдэг компани нь ХАБЭА сургалт өгөх тийм эрхтэй эсэх нь тодорхой бус, хайхаар олдохгүй. ХАБЭА гэрчилгээ нь огноогүй. Тамга, тэмдэг, компанийн регистрийн дугаарыг харах гэхээр бүдэг учраас харагдахгүй, захирал н.Т гэсэн байдалтай байдаг. Дээрх үндэслэлүүдээр ХАБЭА-ын ажилтан Д.Г нь Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагуудыг хангаагүй байдаг. Мөн захиалагчаас тавьсан шаардлага болох ТШЗ 19.1, 19.2.1 зэргийг хангаагүй ажилтан байгаа. Тэгэхээр үнэлгээ хийсэн Үнэлгээний хороо, захиалагч, улмаар төсвийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллага болох Сангийн яам зэрэг нь үүнийг анхаарахгүйгээр орхигдуулсан. Энэ талаар тодруулаад, энэ хүмүүс хууль болон танай тавьсан шаардлагыг хангахгүй байна гэхээр хангаж байна гэдэг байдлаар тайлбар өгдөг. Тиймээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

7.4. Хуульд оролцогч бол техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах хангасан байх ёстой байдаг. Үүгээрээ ТШЗ 19.2.5 дээр техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагыг хангах нотлох баримт гэдгийг 2 дахь хэсэг дээр нь төсөв хийх ёстой. Төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгдсэн дүгнэлтийн дагуу тооцож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ. Ингэж ирүүлэхдээ тухайн төсөв гаргаж байгаа үедээ Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэнэ гэж байгаа юм. ТШЗ 21-д тендерийн үнэ ба үнийн хөнгөлөлт, 21.2 дээр нь тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм нормативыг үндэслээд нэр, төрөл тус бүрээр нь нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэсэн шаардлагуудыг тавьсан байдаг. Эгүн ХХК нь 38 хуудас, 38 нүүр бүхий төсвийг тендерт ирүүлсэн байдаг. Тухайн тендерийнх нь нүүрээс үзвэл Эгүн ХХК БНБД-81-95-20 барилгын норм зохиох дүрмийн хавсралт 17а гэсний дагуу гүйцэтгэсэн. 20 дугаартай төсвийг ирүүлсэн. Тухайн төсвийн нүүрнээс үзэхэд тендерийн барилгын төсөвт өртгийн дүн нь 14,587,650,050,451 төгрөгөөр тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой гээд үнээ тогтоосон төсвөө явуулсан. Тухайн төсөв дээр тэргүүлэх төсөвчин н.О гэх хүн гарын үсэг зураад, гүйцэтгэсэн гэдэг. Тухайн төсвийг гаргах үед нь Эгүн ХХК-ийн өөрсдийнх нь нүүр хуудсан дээр барьчихсан байгаа буюу тухайн үед Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай тушаалын хавсралтаар Барилгын төсөв зохиох дүрмийг баталсан. Уг дүрмийн дагуу төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлан нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцоогүй. Тухайн дүрэмд Эгүн ХХК-ийн төсөв бүхэлдээ нийцээгүй. Үүнийг Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын бичиг баримт боловсруулсны хувьд ч, захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмж дээр ч хяналтаа тавиагүй явуулсан байдаг. Тухайлбал, нэгдсэн төсвийн БНБД-81-95-20 гэсэн дүрмийн 10.7 дахь хэсэгт барилгын төсвийн нүүр хуудас нь хавсралт 17а, хавсралт 17б гэсэн маягтуудын дагуу үйлдэгдэх ёстой гэдэг. Нүүр хуудас дээр ТЭЗҮ төсөв зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн болон түүний гэрээт мэргэшсэн болон тэргүүлэх зэргийн төсөвчид гүйцэтгээд, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураад, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Гэтэл төсөвчин бол зурсан. Тухайн ажлыг хийлгээд байгаа албан тушаалтан болох Эгүн ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан хэсэг нь байхгүй байгаа. Тэгэхээр үүнийг тус дүрмийн хавсралт 17а-д заасны дагуу хүчин төгөлдөр төсөв гэж үзэхгүй. Үүнээс гадна тухайн төсөвт дүрмийн 17б-д заасан үзүүлэлт дээр төсвийн товч тайлбарыг тэргүүлэх төсөвчин бичих ёстой. Гэтэл энэ төсөв шууд нүүр буюу барилгын ажлын нэгдсэн товчоо гэсэн ширхэг нь байхгүй. Нэгж бүрийн үнэ байхгүй нэгдсэн товчоо илгээсэн байдаг. Мөн төсвийн товч тайлбарын талаарх төсөвчний тайлбар байхгүй, бүрдэл хэсгийн хувьд шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус, мөн барилгын төслийн ажилбар тус бүр ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал зэргийн задаргааг дүрмийн дагуу үйлдээгүй, барилгын нэгдсэн товчоо, барилгын ажлын үе шат гэдэг зүйлсээр ямар эх сурвалжаас, ямар үндэслэлээр гарсан нь мэдэгдэхгүй баахан тоог нийлүүлээд 14 тэрбум төгрөг гээд өөрсдийнхөө үнийг гаргаад өгчихсөн байдаг. Барилгын хөгжлийн төвөөр батлагдсан магадлалын ажил хийгдсэний дагуу ширхэг бүрээрээ үндэслэлтэй байж дараа нь тэр төсвийн дагуу гүйцэтгэлээ хийгээд, гүйцэтгэлд нь таарсан санхүүжилтээ өөрсдөө захиалагч, зохиогчийн хяналтаар олгох ёстой. Жишээлбэл, барилга буулгах ажлыг 480 сая төгрөг, магадлалын ажлын зургийн дүн гээд 500 гаруй сая төгрөгөөр тодорхойлсон байдаг. Сүүлд гуравдагч этгээдээс нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлсэн хавсралтаар гүйцэтгэлээ бид хийчихсэн байгаа гэдэг дээр барилгын ажил буулгах нь анх тендерт оролцоход байсан дүнгээс өөр буюу 680 сая төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгэсэн гээд гүйцэтгэлээ баталгаажуулаад, төсвөө авч байгаа жишээний оролцсон байдаг. Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм норматив гэдэг нь БНБД-81-95-20 гэсэн дүрэм байдаг. Үүний дагуу нэгж болон нийт үнийг нэгж бүрээр нь гаргаагүй. Тус дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-д тавьсан шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байгаа.

7.5. Машин механизмтай холбоотой асуудал дээр анхнаасаа Сангийн яаманд гомдол гаргахдаа иргэн Ц гэчихсэн байна. Хуулийн этгээд мөн эсэх талаар тодруулж өгнө үү гэхэд Сангийн яам тодруулаад, хуулийн этгээд байна гэсэн. Тиймээс бид анхны гомдол дээр дурдсан асуудлаа шаардлагын үндэслэл дээрээ тусгасан. Гэхдээ Сангийн яамнаас тодруулаад хуулийн этгээд нь мөн байна. Ц ХХК-ийн эзэмшиж байна гэдэг талаар тайлбар өгсөн байсан. Мөн ТЗШ 19.2-т тендер оролцогч нь тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт шилжүүлж цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал нь тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно гэж заасан байдаг. Тухайн баримтуудын агуулга, он сар, огноо дугаар нь бүдэг харагдахгүй байгаа учраас ирүүлээгүйд тооцно гээд өөрсдөө тендер шалгаруулалтынхаа ТШЗ 19.2 дээрээ тодорхойлоод, дурдчихсан байдаг. Эгүн ХХК-иас ирүүлсэн материал дээр ижил төстэй ажлын комиссын акт болон машин механизмын талаарх акт, сертификат зэрэг нэлээн хэдэн баримтууд нь тод уншигддаггүй. Тэгэхээр энэ баримтуудыг ирүүлээгүйд тооцогдож байгаа юм.

7.6. Иймд тендерт оролцогч Эгүн ХХК нь Тендерийн хууль болон холбогдох хуулиуд мөн захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангаагүй байх тул түүнийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр нь Тендерийн хуулийн 15, 17, 26, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагч өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу зөвлөмж хуульд нийцсэн байна уу, тендерийн баримт бичигт нийцсэн байна уу гэдгийг хяналгүйгээр энэ шийдвэрийг гаргасан. Иймд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

7.7. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дээрх шийдвэрүүдийг гаргах үндэслэл болсон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, 06 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжийн нэхэмжлэгч нарын түншлэлээс татгалзсан болон Эгүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шаардлага гаргасан. Үндэслэлийн тухайд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу Үнэлгээний хороо байгуулсан байдаг. Үнэлгээний хороо нь маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотойгоор Тендерийн хуулийн 50.2.2, 50.2.3-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, захиалагчийн тавьсан шаардлагыг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тендерт ирүүлсэн материалыг Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу хянан үзээгүй. Эгүн ХХК-аас тендерт ирүүлсэн материалаар тус компанийн техникийн болон чадавхын шаардлагыг хангаагүй, зохиосон төсөв нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНБД-81-25-90 гэсэн дүрэмд заасантай нийцээгүй, хүчин төгөлдөр бус байсан. Эгүн ХХК нь тендерийн дагуу гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн тодорхой тооцоолоогүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Захиалагчаас тавьсан баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзсэн нь Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т заасныг зөрчсөн буюу нийцэхгүй гэж үзэж байгаа юм.

7.8. Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжүүдээс үзвэл 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж дээр Үнэлгээний хорооны гишүүд тухайн зөвлөмжийг гаргахдаа тийм эсвэл үгүй гэх байдлаар саналаа өгдөг. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж дээр нийтдээ 5 гишүүнээс 2 нь тийм гэдгийг дугуйлсан. Үлдэх хэсэг нь тийм эсвэл үгүй гэдэг хэсгээ дугуйлаагүй байдаг. Энэ нь Үнэлгээний хорооны ажиллах урамшууллын журамдаа нийцээгүй. Эхлээд Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд н.Н гэж гишүүн байсан. Энэ гишүүнийг эрх бүхий байгууллагаас нь холбогдох гэрчилгээ, тусгай зөвшөөрлийнх нь эрх нь дууссан учраас гээд н.Н гэж хүнийг шинээр томилсон. Сангийн яамнаас ажиллагаа явуулаад дахиад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний хороо хурлаа хийгээд 05 дугаар сарын 09-ний өдрийнхөө хурлын тэмдэглэлээс н.Нынхаа бүх үг, өгүүлбэрийг тэр чигт нь хуулаад, урд талынх нь нэрийг нь н.Н гэж солих байдлаар хийсэн байдаг. Сангийн яамнаас ирүүлсэн гомдолтой холбоотойгоор М ХХК-ийн зарим дүгнэлт үндэслэлтэй байна гэдэг дээр нь дүр үзүүлсэн байдлаар хурал хийсэн болоод, дахиад тэмдэглэл үйлдээд, зөвлөмж гаргаад явсан байдаг. Тендерт оролцогч нарынх нь бичиг баримт нь оролцогч нараас гаргасан гомдлын хүрээнд хууль зөрчөөд байна уу. Бидний зохиосон тендерийн баримт бичигтэй зөрөлдөөд байна уу гэдэг талаар дахиж үнэлэхдээ дүгнэлт, үнэлэлт хийгээгүй. Иймд Үнэлгээний хороо Тендерийн хуульд заасан журмынхаа дагуу ажилласан гэж үзэхгүй. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж дээр 5 гишүүнээс 2 нь л тийм гэсэн байдаг. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон урамшууллын журам дээр олонхын саналаар тухайн Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж нь хүчин төгөлдөр болдог.

7.9. Эхнийх нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Дараагийнх дээрээ дахин үнэлгээ хийхдээ тухайн асуудлуудын талаар дэлгэрэнгүй үзээгүй. Хууль болон тендерийн баримт бичигтээ нийцсэн эсэх талаар дүгнэлтээ өгөөгүй байсан. Иймд 2 зөвлөмжийг хоёулыг нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа.

7.10. Үнэлгээний хороонд даалгаад, дахиад энэ тендерийг дахиж үнэлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Өмнөх захиалагчид тавьсан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь төстэй байгаа. Жишээлбэл, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн барилгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Ж ХХК байгаа гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Гэвч бид Ж ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр энэ барилгыг барьж дуусгасан учраас шаардлагад нийцээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Мөн Эгүн ХХК-ийн хуульд нийцээгүй бүрэн бус буюу Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлага хангаагүй оролцогчийг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа учраас дахин үнэлгээ явуулж өгнө үү гэдгийг Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

7.11. Гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Эгүн ХХК-тай гэрээгээ байгуулахдаа Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэсэн байдаг. Энэ шийдвэрүүдээр Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу Эгүн ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлээд, захиалагч цааш нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шалгарсан компанитай гэрээгээ байгуулна уу гэсэн байдаг. Тэгэхээр бид Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрт үндэслээд, байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байгаа юм. Хууль зүйн үндэслэлүүд нь Тендерийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9а, 4.1.9б, 4.1.9в, 4.1.9г, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.6-т заасныг үндэслээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Худалдан авах ажиллагааны газрын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэсэн шаардлага тавьсан байгаа.

7.12. Сүүлд өөрчлөлт тодруулсан шаардлагын тухайд тендерийн баталгааны 20 сая төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргасан. Энэ шаардлагыг гаргасан шалтгаан нь захиалагч болон Сангийн яам хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх байдлаар бидний гомдлыг хянаж үзээгүй. Жишээлбэл, Сангийн яам биднийг гомдол гаргасны дараа захиалагчаас татаж авсан баримтууд дундаа төсвийг бүхэлд авсан. Сангийн яам шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу оролцогч нарын эрх ашиг эсэхийг хянаж үзэх ёстой эрх бүхий субъект. Гэтэл захиалагчийн тендерийн баримт бичигт тавьсан шаардлагуудыг хангасан байна, үндэслэлтэй байна л гэдэг өгүүлбэр тавьдаг. Түүнээс бидний гаргасан хуульд заасан шаардлага зөрчөөд байна гэдэг гомдол дээр огт хариулт өгдөггүй. Тэгсэн хэрнэ тендерийн баталгааны 20 сая төгрөгийг үндэслэлгүй гээд шийдчихсэн юм чинь гэдэг байдлаар шууд Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т зааснаар улсын төсвийн орлого болгочихсон. Энэ нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаартай Гомдол хянасан тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь бидний Сангийн яаманд гаргасан гомдлыг Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-т заасны дагуу хянасан гэдэг. Гэтэл гэрээ байгуулах эрх авсан Эгүн ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагуудад дурдсанаар Тендерийн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4 дэх заалт болон захиалагчаас тавьсан шаардлагуудаа хангаагүй. Ийм байхад Тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 59.10-д зааснаар Сангийн яам оролцогчоос гаргасан гомдлыг хянаж үзсэн, тухайн хуулийг зөрчсөн эсэхийг шалгасан гэдэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Иймд гомдол хянасан тухай албан мэдэгдлийг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай гэсэн албан мэдэгдлийг захиалагчид хүргүүлээд, манай тендерийн баталгааны 20 сая төгрөгийг улсын орлого болгоорой гэж шийдсэн байдаг. Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-д санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллага нь гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн учир улсын орлого болголоо гэсэн. Гэхдээ бүхэлд нь үндэслэлгүй гэсэн шийдвэр хуульд нийцээгүй байсан учраас бид гомдол гаргаж байгаа.

7.13. Хэргийн нөхцөл байдал болон Сангийн яамтай холбоотой асуудлуудыг судлаад үзэхэд, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13-д нь 5.1.4.6.3-д заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч нь гомдол гаргагчийн 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь түүнээс дээш үнийн дүнтэй төрийн санд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн дагуу Худалдан авах ажиллагааны газраас Г банк руу мөн өдрөөр 03/1122 гэсэн дугаартай бичгийг явуулаад, Сангийн яамны гаргасан тендерийн баталгаанд 20 сая төгрөгийг улсын төсвийн орлого болгоно уу гэсэн шийдвэр гаргасан байдаг. Анхнаасаа Үнэлгээний хороо болон захиалагч Сангийн яам нарын шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байгаа учраас бидний гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр нь Тендерийн хууль болон шаардлагуудыг хангаагүй байна. Иймд улсын орлогоос буцаан гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

7.14. Сүүлийн шаардлага дээрээ нэмээд, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Эгүн ХХК-ийн тендерийн баримт дээр тендерийн өгөгдлийн хүснэгтийг ТШЗ 18.2-т харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт гэж шаарддаг. Уг шаардлагын хүрээнд Эгүн ХХК нь Г банкнаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/268 дугаар тодорхойлолтоор данс ирүүлсэн. Тухайн данс тендерт оролцогчийн данс байгаагүй. Өөр компанийн данс байсан. Тэгэхээр тендерийн бичиг баримтыг тухайн тендерийн хүчинтэй хугацаанд ирүүлсэн баримтын хүрээнд л гаргах ёстой. Түүнээс хойших гуравдагч этгээдийн зүгээс техникийн алдаа гаргасан байна гэх Г банкны тодорхойлолтыг ирүүлснийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс санхүүгийн чадавхын шаардлагаа мөн хангаагүй гэсэн шаардлагыг нэмж тодруулж оруулж ирж байгаа.

7.15. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг дээрх үндэслэлээр хангаж өгнө үү... гэв.

8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

8.1. ... нэхэмжлэгч компаниудын тендерээс татгалзсан үндэслэлээ ижил төстэй ажилд тавигдсан шаардлагыг хангахгүй, комиссын акт дээр Ж ХХК гүйцэтгэгчээр байна гэж тайлбарлаж маргаад байгаа. Гэтэл өөрсдөө тендерийн баримт бичгийнхээ ТШЗ 19.2.3-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн нотлох баримт гээд жагсаачихсан байдаг. Үүнд ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, комисс хүлээж авсан акт эсхүл дүгнэлтийн хуулбар, захиалагчийн тодорхойлолт гэж заасан байдаг. Нотлох баримт шинжлэн судалж байхад Ж ХХК болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ авагдсан. Үүнтэй холбоотой комиссын акт дээрх дээд Ж ХХК байгаа ч гэсэн тус компани нь ажлыг хүлээлцээд, акт, дүгнэлт үйлдээд, түүнтэй холбоотой баримтыг ирүүлсэн байдаг. Мөн захиалагч буюу Ж ХХК-ийн тодорхойлолт ч хавсаргачихсан байдаг. Өөрсдөө комиссын акт ч байж болно, эсвэл өөр дүгнэлт хийсэн ч болно гэсэн шаардлагыг тавьсан.

Иймд Үнэлгээний хорооноос гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна.

8.2. Сангийн яамнаас үнэлгээг дахин хий гэдэг нь зөвхөн М ХХК дээр үнэлгээ хий гэж шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Гэтэл Үнэлгээний хороо тухайн тендерт оролцсон 5 компанийг дахин хянан үзэх шатдаа оруулсан байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниудаас Сангийн яаманд гомдол гаргаагүй. Тэгэхээр өмнөх тендертэй холбоотой хянан үзэх, үнэлэх ажиллагаа хүчингүй болчихсон байгаа учраас 20 сая төгрөгийг энэ тохиолдолд авах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл, бодит байдалд нийцэхгүй байна. 1 компанид нь танай гомдол үндэслэлгүй гэчхээд, 1 компанид нь бүх шийдвэрийг нь хүчингүй болгоод, дахиад 5 компанийнхаа тендерийг хянаад явж байгаа ийм нөхцөл байдал нь 20 сая төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй.

8.3. Мөн гуравдагч этгээд болох Эгүн ХХК-ийн ижил төстэй ажил дээр үндсэн гэрээ байхгүй. Үүнтэй холбоотойгоор шинжлэн судлуулахад хавсаргаж өгсөн гэрээнүүд нь нэмэлт өөрчлөлт 2, 3 гэсэн дугаартайгаар гэрээнүүд нь байсан. Бусад зүйл дээр дэлгэрэнгүй тайлбарлачихсан учраас сая дурдсан зүйлүүд дээр анхаарч үзээсэй гэж хүсэж байна... гэв.

9. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О болон хариуцагч тус газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

9.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/133 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар С дүүрэг) ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/32 дугаар тушаалаар байгуулсан. Нийслэлийн Х*******гө оруулалтын газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр ажлын даалгавар, ажлын зураг, магадлалын дүгнэлт, төсөв ирүүлсэн. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (Цаашид ТБОНӨХБАҮХАТХ гэх) 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан. Тендерийн урилгыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д нийтэлсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутын байдлаар хүлээн авч, мөн өдрийн 09 цаг 30 минутад нээх байсан ба Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд Т ХХК-аас гомдол гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/405 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлсэн, мөн захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичгийг нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан ажлын 5 өдрөөр сунгаж 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутын байдлаар ирүүлсэн доорх тендерүүдийг мөн өдрийн 09 цаг 30 минутад нээж, дор дурдсан мэдээллийг зарлаж, тэмдэглэл үйлдсэн. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу мэдээллийг зарласан.

9.2. Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаанаар тендерийн үнэлгээг хийж Би ******* ХХК, М******* ХХК, Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2. 19.1, 19.2 дахь заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ирүүлсэн тендерээс татгалзсан. Харин Эгүн ХХК, Би ******* ХХК болон Х******* Девелопмент ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хамгийн сайн тендер гэж Үнэлгээний хороо үнэлж Эгүн ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн Эгүн ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 03/919 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шалгарсан болно.

9.3. Т ХХК Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.М 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үнэлгээний хорооны нарийн бичгийн цахим шуудангаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой "Гомдол хянасан тухай" 03/4530 дугаартай захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, 03/4531 дугаартай дахин үнэлэх шийдвэртэй албан бичгийг тус тус ирүүлсэн.

9.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр болон Гомдол хянасан тухай албан бичиг албажсан өдрөөсөө 2 хоногийн дараа ирснийг харгалзан үзэж, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж өгөх хүсэлтийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас ТБОНӨХБАҮХАТХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан болно.

9.5. Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар албан бичгээр гомдлыг хянаж захиалагчийн шийдвэр үндэслэлтэй хариу ирсний дагуу Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн тендерийн баталгааг улсын орлого болгох шийдвэр ирсэн. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г банканд тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/1122 дугаар албан бичиг хүргүүлсэн.

9.6. Сангийн яамнаас гомдол хянаж шийдвэрлэсэн шийдвэрүүдийн дагуу захиалагчийн шийдвэр гаргах хугацааг хүсэлтийн дагуу захиалагчаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/1116 дугаар албан бичгээр хугацаа сунгасантай холбогдуулан тендер шалгаруулалтад оролцогчдод 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1117 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах тухай албан бичгийг тендер шалгаруулалтад оролцсон 5 оролцогчид хүргүүлсэн. Албан бичгийн хариуг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3 оролцогч албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг сунгаж ирүүлсэн.

9.7. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой 03/4530, 03/4531 дугаартай албан бичгийг үндэслэн Үнэлгээний хороо дахин хийх бэлтгэл ажлыг хангаж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдан тендерийн үнэлгээг дахин хийж Би ******* ХХК, М******* ХХК, Т болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерт ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж, үнэлэхэд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 19.2 дахь хэсэгт шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ирүүлсэн тендерээс татгалзсан.

9.8. Харин Этүн ХХК, Би ******* болон Х******* девелопмент ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хамгийн сайн тендер гэж үнэлгээний хороо үнэлж Эгүн ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн Эгүн ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 03/1141 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

9.9. Иймд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Х*******гө оруулалтын газарт гэрээ байгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1212 дугаар албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Этүн ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан.

9.10. Т ХХК, Т*******м******* ХХК-н түншлэл нь тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №3 дугаар хурлын шийдвэрээр Ижил төстэй барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох Ж ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь Сүүлийн 3 жил буюу 2021. 2022. 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна, БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт барилгын ажлын гүйцэтгэгч Ж ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна гэж,

9.11. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №4 дүгээр хурлаар М******* ХХК-ийн гаргасан гомдлын шийдвэрийн дагуу дахин үнэлэхэд Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох Ж ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна, мөн БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт барилгын ажлын гүйцэтгэгч Ж ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна гэж, үндэслэлгүй гомдол гаргасан гэж тендерийн баталгааг улсын орлого болгох шийдвэр ирсний дагуу албан бичиг хүргүүлсэн гэж тус тус шийдвэрлэсэн.

9.12. ...дахин хуульд заасны дагуу үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах тухай. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой 03/4530, 03/4531 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг үндэслэн Үнэлгээний хороо дахин үнэлгээг хийх бэлтгэл ажлыг хангаж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдан тендерийн үнэлгээг дахин хийж Би ******* ХХК, М******* ХХК, Т болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж, үнэлэхэд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 19.2 дахь хэсэгт шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ирүүлсэн тендерээс татгалзсан.

9.13. ТБОӨХБАҮХТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу Эгүн ХХК-ийн ирүүлсэн тендерийнхээ бүх баримт бичгийн үнэн зөвийг хариуцна. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл, Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар-ын 1.2-т Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ, 1.3-т Тендерийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ загвар, дээжийг үндэслэнэ гэж заасныг үндэслэн 5 оролцогчийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлсэн. 2 дугаар шаардлагад дурдсан https://new.tender.gov.mn/mn/osh/certificate цахим хуудас нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудасны шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд албан ёсоор ашиглагдаж эхлээгүй, мөн өгөгдлийн хүснэгтэд тусгаагүй болно. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт энэ асуудлыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

9.14. Ажлын төсвийн нүүр хуудас дээр ТЭЗҮ, төсөв зохиох тусгай зөвшөөрөл бүхий бүх аж ахуйн нэгжийн болон түүний гэрээт тэргүүлэх төсөвчин Д.О төсөв тооцон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой гүйцэтгэж, тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. Мөн тухайн тендер шалгаруулалтын хяналтын төсвийн дагуу тооцож ирүүлсэн байна. Энэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2. Төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ гэсэн шалгуур үзүүлэлтүүдийн хангаж байна гэж үнэлгээний хороо үнэлгээг хийсэн.

9.15. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т Захиалагчийн цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл гэж заасны дагуу Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мэдээллийг худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Эгүн ХХК-ийн тендерт санал болгосон 3434УБ улсын дугаартай экскаваторын мэдээллийг шалгахад эзэмшигч нь Ц ХХК, эзэмшигч түрээсийн гэрээг дээрх компанийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байна. Эгүн ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр П******* ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байна. Тухайн туслан гүйцэтгэгч нь холбоо дохиоллын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А******* ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгч нь цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т заасны дагуу үнэлгээний хороо тусгай зөвшөөрлийн мэдээллийг худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр шалгахад дараах тусгай зөвшөөрөлтэй байсныг үнэлгээний хороо үнэлсэн.

-БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш

-БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт түүнээс дээш;

-БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш;

БА-6.4 Барилга дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш;

БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил; БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил болон түүнээс дээш. Тусгай зөвшөөрөлтэй байсныг үнэлгээний хороо үнэлсэн.

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил болон түүнээс дээш.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШ3-19.3-т Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тусгасны дагуу Эгүн ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байна гэж үнэлгээний хороо үзсэн.

9.16. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/133 дугаар захирамжаар ТБОНӨХБАҮХАТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн бөгөөд захиалагч буюу НХААГ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 48.2.2 дахь заалтын дагуу Үнэлгээний хороог газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/32 дугаар тушаалаар байгуулсан. Үнэлгээний хороо чиг үүргийнхээ хүрээнд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам-д заасны дагуу батлагдсан загварын дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлсэн. Үнэлгээний хорооны хурлын Захиалагчийн тэмдэглэл хэсэгт үнэлгээний хорооны зөвлөмжийг дэмжиж гарын үсэг зурж, гэрээ байгуулах эрх шилжүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж хүргүүлсэн.

Т болон Т*******м******* ХХК-ийн түншлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлээ гаргаж, нотолж ирүүлээгүй байна.

9.17. Тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах. Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам-ын 2.9-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тухайн тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийн баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнд нийцүүлэн улсын орлого болгоно гэж заасан. Сангийн яаманд Т болон Т*******м******* ХХК-ийн түншлэл гомдол гаргаж, гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй гэж шийдвэрлэгдсэн.

9.18. Нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар дурдаагүй байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд гаргасан гомдол нь үндэслэлгүй, үүний улмаас Сангийн сайдын баталсан журмын дагуу тендерийн баталгаагаа улсын орлого болгож зохих хариуцлага хүлээсэн. Үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь улсын төсвийн х*******гө оруулалтын ажлыг удаашруулах, гацаах, хугацаандаа хэрэгжихгүй тохиолдолд улсын төсөв татагдах хүртэл эрсдэл үүсэж байгаа бөгөөд цаашилбал сэргээн засах төвд үйлчлүүлэх хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна.

9.19. Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын баталсан журмын дагуу явагдсан бөгөөд Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

10. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/133 дугаар захирамжаар баталсан Улсын төсвийн х*******гө оруулалтаар 2024 онд Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтын 6 дугаар зүйлээр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Э" төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/ хугацаа 2024-2026 он, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон. Мөн захирамжийн 2 дугаар заалтаар тухайн төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Х*******гө оруулалтын газарт даалгасан байдаг.

Тус ажил нь нийт 14,938,000,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнээс 2024 онд 4,000,000,000 төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан ба Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 А/32 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141 дүгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг тус тус үндэслэн Тендер сонгон шалгаруулалтад шалгарсан "Эгүн" ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр гарахаас тендер сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулах хүртэлх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан бөгөөд тухайн асуудалтай холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагын зүгээс мөн шалгаж хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.

11. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ... Сангийн яаманд холбогдох тус яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийг хүчингүй болгуулах, тендерийн баталгаа 20,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус яаманд ирүүлсэн "Т" ХХК-ийн гомдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Эгүн" ХХК төсөвт барилгын төслийн ажилбар тус бүрийн ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал зэргийн задаргаа ирүүлээгүй, ХАБЭА-ны гэрчилгээ хүчин төгөлдөр бус, санал болгосон машин механизмын түрээсийн гэрээнд машины дугаар бичигдээгүй, 3434УБ тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, ижил төстэй ажлын комиссын акт бүдэг гаргацгүй, машин механизмын бичиг баримт бүдэг гаргацгүй байх тул "Эгүн" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хянан үзэхийг хүссэн.

11.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т "Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: Шаардана. Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Барилга хот байгуулалтын яамнаас олгодог: БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш; БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт түүнээс дээш; БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш; БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш; БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил; БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил болон түүнээс дээш. Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгах тул тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогч нь нягтлах үүрэгтэйг анхаарна уу. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ" гэж заасан.

Этүн ХХК 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "П*******" ХХК болон "А*******" ХХК-тай худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан.

Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5.3-т "Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл." гэж заасны дагуу захиалагч тусгай зөвшөөрлийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээр шалгахад "Эгүн" ХХК "БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламж/, БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламж/, БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил /бага төвөгшилтэй барилга байгууламж" хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй, "П*******" ХХК "БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил /бага төвөгшилтэй барилга байгууламж" тусгай зөвшөөрөлтэй, "А*******" ХХК хүчинтэй "БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.2 Барилгын Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил"-ын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй гэх мэдээллийг үндэслэн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан.

11.2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т "Төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ. (Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэнэ.)" гэж заасны дагуу "Эгүн" ХХК барилга байгууламжийн төсөвт өртгийн зардлын нэгдсэн товчоонд "ажиллах хүчин, материал, тээвэр, машин механизм..."-ын зардлыг ажилбар тус бүрээр барилгын төсвийн "Estimator Pro" программ хувилбар 4.0"-р тооцон тэргүүлэх төсөвчнөөр баталгаажуулан ирүүлсэн байх тул "Эгүн" ХХК-ийн ирүүлсэн төсөвт барилгын төслийн ажилбар тус бүрийн ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал зэргийн задаргаа ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байсан.

11.3. Эгүн ХХК тендерт худалдан авах ажиллагааны цахим системээр Дабулан ХАБЭА инженерээр Д.Гыг санал болгосон байх бөгөөд 013050310 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн Мэргэшүүлсэн сургалтын сертификат хавсарган ирүүлснийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан- Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна", мен ТШЗ 19.2-т заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ" гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан.

11.4. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Экскаватор. Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай. Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ. Түрээсийн гэрээг тендер зарласан өдрөөс хойш зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад асуудлыг тодорхой тусгасан байх. Дээрх хүснэгтэд заасан, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмуудын 50 болон түүнээс доошгүй хувь нь тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай. Төсөлд ашиглах машин механизм, багаж хэрэгсэл нь фото зураг, гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. Хуулбар нь тод гаргацтай байна (Дээрх машин механизмын эзэмшигчийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn- ээр дамжуулан шалгана. Зөрсөн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно)" гэж заасан.

"Эгүн" ХХК тендерт худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан 3434УБ улсын дугаартай экскаватор санал болгон 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Ц ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг хавсарган ирүүлсэн байх бөгөөд уг түрээсийн гэрээний 1.1-д "Хьюндай R500LC-7 загварын экскаватор" гэж заасан байна.

11.5. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5.3-т "Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл." гэж заасны дагуу захиалагч 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан Эгүн" ХХК-ийн тендерт санал болгосон 3434УБ улсын дугаартай экскаваторын мэдээллийг шалгахад "Эзэмшигч: "Ц" ХХК, эзэмшигчийн төрөл: Хувь хүн", модель: R500LC-7" гэж бүртгэгдсэн байх тул санал болгосон машин механизмын түрээсийн гэрээнд машины дугаар бичигдээгүй, 3434УБ тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй гэх гомдол үндэслэлгүй байсан.

11.6. Иймд гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тус яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 тоот "Гомдол хянасан тухай" албан бичиг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. дахь хэсэгт "Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно, 14.6.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн" гэж заасны дагуу тендерийн баталгаа 20,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

13. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч хариу тайлбар болон нотлох баримтуудыг хүргүүлсэн.

13.1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн хорооны 05 дугаар сарын 10-ний өдрийн Эгүн ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд Нийслэлийн хүүхдийн сэргээн засах э төвийн барилгын ажил нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсний дагуу Үнэлгээний хороог Худалдан авах ажиллагааны газрын даргын 02 дугаар сарын 08-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулсан. Үүний дагуу Х*******гө оруулалтын газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр ажлын даалгавар, ажлын зураг, магадлалын нэгдсэн дүгнэлт, төсвийг ирүүлсэн. Үнэлгээний хороо бол тендерийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулаад, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн. Тендер нээхэд 5 оролцогч тендерийн материал ирүүлсэн. Тендер шалгаруулалтыг Тендерийн хуулийн 32.1-д заасныг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулаад, цахим системд нийтлэн нээсэн. Нээхэд Би энд би констракшн ХХК, М ХХК, Эгүн ХХК, Т ХХК, Би ******* ХХК гээд 5 компани тендерийн материал ирүүлсэн.

2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 100% ирцтэйгээр Үнэлгээний хорооны хурлыг эхлүүлж, үнэлгээг хийсэн. Би энд би констракшн ХХК, М ХХК, Т ХХК, Т******* м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2, 19.1, 19.2 дахь заалтад заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Эгүн ХХК, Би ******* болон Хангарди девелопмент ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзээд, Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзээд, хамгийн сайн тендер гэж Үнэлгээний хороо Эгүн ХХК-ийг шалгаруулсан. Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлээд, 05 дугаар сарын 10-ний өдрийн 03/919 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т 27.5.Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу Эгүн ХХК нь шалгарсан.

Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-д зааснаар Сангийн яам шийдвэр гаргасан тул Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.М Үнэлгээний хорооны нарийн бичгийн цахим шуудангаар гомдол хянасан тухай албан бичгийг ирүүлсэн. Уг шийдвэрт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэдэг шийдвэр ирүүлсэн. Сангийн яамны шийдвэр болон гомдол хэлсэн тухай албан бичиг албажсан өдрөөсөө 2 хоногийн дараа ирснийг харгалзаж үзээд, Тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиалагчийн шийдвэр гаргах хугацааг 15 хүртэл өдрөөр сунгаж өгөх хүсэлтийг захиалагч хүргүүлсний дагуу 15 өдрөөр сунгасан.

Сангийн яамнаас гомдлыг хянаж захиалагчийн шийдвэр үндэслэлтэй Т ХХК болон Т******* м******* ХХК-ийн түншлэлийн тендерийн баталгааг улсын орлого болгох шийдвэр ирүүлсний дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г банканд тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/1122 дугаар албан бичиг хүргүүлсэн. Сангийн яамнаас гомдол хянаж шийдвэрлэсэн шийдвэрүүдийн дагуу захиалагчийн шийдвэр гаргах хугацааг 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/1116 дугаар албан бичгээр буцаах хугацаатай холбогдуулан тендерт оролцогчдод 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1117 дугаар тендерийн хүчинтэй хугацааг сунгах тухай албан бичгийг 5 компанид хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуг 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3 оролцогч албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг сунгаж ирүүлсэн.

Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530, 03/4531 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг үндэслээд, Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн. Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100% ирцтэйгээр хуралдаад, тендерийн үнэлгээг хийгээд, Би энд би констракшн ХХК, М ХХК, Т ХХК болон Т******* м******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заалтыг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж, үнэлсэн.

Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, тендерийн өргөдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учраас ирүүлсэн тендерүүдээс татгалзсан. Эгүн ХХК болон Би ******* ХХК, Хангарди девелопмент ХХК нарын түншлэлийг ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд, Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т заасны дагуу Үнэлгээний хороо үнэлээд, Эгүн ХХК-ийн тендерийг шалгаруулж, Тендерийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141 дүгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүргүүлсэн.

Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд Тендерийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу захиалагчийн хяналт тавих байгууллагад Нийслэлийн Х*******гө оруулалтын газарт гэрээ байгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1212 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Эгүн ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг даалгасан. Үүний дагуу дахин үнэлгээ хийсэн. Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу бол Эгүн ХХК-ийн ирүүлсэн бүх баримт бичгийн үнэн зөвийг өөрсдөө хариуцна. Сангийн сайдын 2023 оны 248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл, мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл. Сангийн сайдын 2023 оны 255 дугаар тушаалын хавтастаар батлагдсан Тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал зааврын 1.2-т захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ, 1.3-т Тендерийн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ, загвар дээжийг үндэслэнэ гэж тус тус заасныг үндэслээд 5 оролцогчийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлсэн байдаг.

13.2. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад дурдсан одоо ХАБЭА-ын ажилтны гэрчилгээтэй холбоотой мэдээллийг https://new.tender.gov.mn цахим хуудсанд байршуулаагүй байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудасны шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа. Мөн албан ёсоор хэрэглэгдэж эхлээгүй. Манай тендерийн өргөдлийн хүсэлтэд https://new.tender.gov.mn-ээс гэрчилгээг шалгана гэсэн зүйл тусгаагүй. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт энэ асуудлыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж урьдчилан шийдвэрлэсэн байдаг. Ажлын төсвийн нүүр хуудас дээр ТЭЗҮ, төсөв зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн болон түүний гэрээт тэргүүлэх төсөвчин н.О төсөв тооцон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж, тухайн аж ахуйн нэгж эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэсний дагуу тендер ирүүлсэн. Мөн тухайн тендер шалгаруулалтын хяналтын төсвийн дагуу тооцож ирүүлсэн байдаг. Энэ тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2-т зааснаар төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэж үзэж, Үнэлгээний хороо үнэлгээ хийсэн.

Сангийн сайдын 2023 оны 248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т захиалагчийн цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл, мэдээлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит журмаар цагийн горимоор дамжуулдаг өдөр тутмын өөрчлөлтгүй мэдээлэл гэж заасны дагуу Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системээр дамжуулан Эгүн ХХК-ийн тендерт санал болгосон 3434УБУ улсын дугаартай экскаваторын мэдээллийг шалгахад эзэмшигч нь Ц ХХК, эзэмшигч түрээсийн гэрээг дээрх компанийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байдаг.

Эгүн ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр П******* ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Тухайн туслан гүйцэтгэгч нь холбоо дохиоллын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А******* ХХК-тай цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байдаг. Сангийн сайдын 248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний буцалтгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-д захиалагчийн цахим системтэй холбоотой өөрчлөлтгүй мэдээллийг бодит цагийн горимоор татаж авна гэсний дагуу Үнэлгээний хороо тусгай зөвшөөрлийн мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгахад тусгай зөвшөөрлүүд нь бүрэн байсан. Үүнийг Үнэлгээний хороо үнэлсэн. Тендерийн өргөдлийн хүснэгтийн 19.3-д тендерт оролцогч түншлэлд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тусгасны дагуу Эгүн ХХК тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байна гэж үзсэн.

Т ХХК, Т******* м******* ХХК-ийн түншлэл нь нэхэмжлэгчийн ямар нэг хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар дурдаагүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд гаргасан гомдол нь үндэслэлгүй. Үүний улмаас тендерийн баталгаагаа улсын орлого болгож зохих хариуцлагаа хүлээсэн. Үндэслэлгүй гомдол гаргах нь тендерийн баталгааг улсын орлого болгох гол нөхцөл байдаг учраас тендерийн баталгааг улсын орлого болно... гэв.

14. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар байгуулагдаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байнгын бус ажиллагаатай үнэлгээний хороо байдаг. Т ХХК нь үндсэн оролцогчоор орсон бөгөөд Т******* м******* ХХК-тай түншлэлтэй. Нэхэмжлэгч талын хэлж байгаагаар шаардлагад нийцсэн материалыг Үнэлгээний хороо шаардлага нийцээгүй байна гэж үзээд байна гэж маргадаг. Яагаад гэвэл, гэрээ дээр үндсэн гүйцэтгэгчээр гэж байгаа. Энэ үгийг ойлгохгүй байх шиг байна. Сангийн яамнаас ч мөн адил шаардлагад нийцээгүй гэж үзсэн.

Эгүн ХХК-ийн материалтай холбоотой олон тайлбар хэлдэг. Эхлээд, тендер шалгаруулалтад өгсөн баримт бичиг нь харагдахгүй байна гэдэг. Нэхэмжлэгч тал ямар төхөөрөмжөөр, яаж харсан юм бол. Үнэлгээний хороо шалгахад тод гаргацгүй зүйлүүд байгаагүй. Шаардлага нийцэж байсан. Мөн Эгүн ХХК-ийн материалууд доторх Д овогтой Г гэж хүний сертификат дээрх Б (B) сургалтын төв нь байхгүй байна гэж байна. Бид хүний нөөцийн нэгдсэн цахим системээс хардаг. Бид цахим системээр татаж харах бололцоогүй. Тиймээс шаардлагад нийцэхгүй гэж үнэлэх боломжгүй.

Хурлын тэмдэглэл дээр ярьсан урамшууллын журам байгаа. Тийм, үгүй гэх тэмдэглэл хийх ёстой байсан. Техникийн алдаа байсан байх. Гэхдээ 100%-ийн саналтай байсан гэдгийг тэмдэглэсэн байгаа. Мөн санал хэлэхэд үгүй гэсэн бол үндэслэл журмыг бичнэ гэж байгаа.

Үнэлгээний хорооны төсвийн талаар техник шалгалтын баримт бичиг дээр мэргэшсэн байгууллагын мэргэшсэн төсөвчнөөр батлуулж ирүүлэх шаардлагыг оруулсан шалтгаан нь Үнэлгээний хороонд санхүү эрхлэлтийн үнэмлэхүй босго байгаа. Оролцогч нь төсөв болон холбогдох материалуудынхаа үнэн, зөв байдлуудыг хариуцна. Тэргүүлэх төсөвчин н.О бодоод ирүүлчихсэн байгаа төсвийг тодруулгаар сүүлд нь оруулсан гэдгийг Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь мэдэж байгаа болов уу. Магадлалаар орсон товч төсөв оруулаад ирчихсэн байсан. Тэрийг Эгүн ХХК товч төсвийн дагуу бодоод ирсэн. Үнэлгээний хороо уг төсвийг шаардлага хангахгүй гэж үнэлэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, бидний шаардсан тэргүүлэх төсөвчин бодож ирүүлсэн төсвийг шаардлага хангахгүй байна гэж үнэлэх үндэслэл болохгүй.

Машин механизмуудыг манай хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд ярьсан. Байгаа зүйлийг байхгүй гээд, шаардлага хангасан зүйлүүдийг нь шаардлага хангахгүй байгаа гэж тайлбарлаад байна... гэв.

15. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

15.1. нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эгүн ХХК-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаартай тус гэрээг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулийн дагуу байгуулагдаагүй, илт хууль бус гэрээ гэж үзэж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тендерийн хуулийн 41 дүгээр зүйлд илт хууль бус гэрээг гэрээнд тооцох тохиолдлуудыг тусгайлан тодорхой дурдаж өгсөн байгаа. Нэгдүгээрт, Тендерийн 41 дүгээр зүйлийн 41.4-т хуулийг зөрчиж гэрээг шууд байгуулсан бол тухайн гэрээг илт хууль бус гэрээ гэж үзэхээр заасан. Манай байгууллагын зүгээс УТ дугаар гэрээ нь тендер сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах замаар Эгүн ХХК шалгарч, байгуулсан гэрээ байгаа. Тус гэрээ нь нотлох баримтын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас нотлогдож байна гэж үзэж байна.

15.2. хууль зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан гэх үндэслэл байгаа тохиолдолд тухайн гэрээ илт хууль бус гэж тогтоогдоно гэж байгаа. Манай байгууллагын зүгээс Тендерийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг ашиглах шаардлагагүй байсан. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д нэг эх үүсвэрээс худалдан авах нөхцөлүүдийг зааж өгсөн байгаа. Эдгээр нөхцөлүүд нь тухайн гэрээг байгуулахад байгаагүй учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны А/133 дугаар захирамжийг гаргаад, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны А/32 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулах замаар тендер сонгон шалгаруулалтыг явуулж, тухайн гэрээг байгуулж, компани шалгарсан. Тэгэхээр нэг эх үүсвэрээс буюу шууд гэрээ байгуулсан гэх үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна.

15.3. хуульд зааснаар зарлан нийтлээгүй эсвэл урилга хүргүүлээгүй тохиолдолд гэрээ нь илт хууль бусад тооцогдохоор хуулийн зохицуулалттай. Гэтэл Нийслэлийн зүгээс тухайн тендер сонгон шалгаруулалтын урилгыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим tender.gov.mn системээр урилгыг нийтэлж, нээлттэй тендер сонгон шалгаруулах аргаар тухайн тендерийг зарласан. Энэ нь хавтаст хэргийн нотлох баримтаар өгсөн материалын 11 дүгээр талд авагдсан байгаа. Тийм учраас энэ бол нээлттэй тендер сонгон шалгаруулах юм. Урилгыг хүргүүлснээрээ тухайн түншлэл тендерт материалаа ирүүлж тендерийн оролцогч болсон. Тиймээс илт хууль бус гэрээнд тооцогдох гуравдугаар үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна.

15.4. хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан бол гэж байгаа. Үүнийг манай Үнэлгээний хорооны нарийн бичиг тодорхой хэлэх байх. Тухайн тендерт оролцогчдоос танилцах эрх хязгаарласан талаар гомдол санал баримт материалд байхгүй учраас энэ эрх хязгаарлагдаагүй байх гэж бодож байна. Мөн хуулийн хугацаанд тендерийн нууцлаагүй хэсэг цахим системд оролцогчдод ил болсон. Тэр бүртэй оролцогчид тухай бүр нь танилцаад, Үнэлгээний хороо захиалагчтай харилцаад явсан. Энэ нь мөн хэргийн материал авагдсан байгаа. Тиймээс үндэслэлгүй байна гэж үзэж байна.

15.5. хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан тендер хүлээн авах эцсийн хугацааг эсвэл гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй бол илт хууль бус гэрээнд тооцно гэсэн байдаг. Гэтэл тус гэрээг байгуулахад тухайн хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, үүнээс ажлын 15-аас доошгүй хоногийг баримтлахаар заасан хугацаа бол зөрчигдөөгүй. Гэхдээ энэ дунд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн гомдол хянах болсонтой холбоотойгоор хүлээн авах хугацаа болон нээлтийн хугацаа хойшилсон. Хойшилсон эсэх талаарх мэдээллийг албан бичгээр бүх сонирхогчид Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 03/458 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Үүний дараа дахиад гомдол гарсан. Сангийн яам гомдлыг хянан шалгасантай холбоотойгоор захиалагчийн шийдвэр гаргах хугацаа мөн ажлын 15 хоногоор сунгасан. Үүнийг Т ХХК, Т******* м******* ХХК-ийн түншлэлүүдэд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1117 дугаар албан бичгээр тухайлан мэдэгдсэн. Үүнийг манай хамтран хариуцагч нар нотлох баримтаар шүүхэд өгсөн. Үүгээр нотлогдож байна гэж үзэж байна

Гэрээ байгуулах хугацааг баримтлах заалтын хувьд, гэрээ байгуулах эрх олгосноос хойш 6-аас доошгүй өдрийн дотор гэрээ байгуулагдах ёстой. Эрх олгох хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр олгож, гэрээ 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан. Энэ хугацаа мөн зөрчилдөөгүй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үзэж байна.

15.6. хуульд заасан бусад зөрчлийг захиалагчийн зүгээс гаргаагүй байх гэсэн үндэслэл байгаа. Оролцогчдын зүгээс хууль зөрчсөн үндэслэл байна гэсэн. Тухай бүрдээ өөрсдөө холбогдох шатны бүх байгууллагуудад гомдлоо гаргаж хянан шалгуулаад явсан. Энэ нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн гомдол хянасан албан бичиг болон Сангийн яамны гомдол хянасан албан бичиг тухай бүр нотлогдож байгаа. Тиймээс захиалагчийн зүгээс гаргасан зөрчил гараагүй гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албанд холбогдох албан бичиг, Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэж Эгүн ХХК-тай гэрээг байгуулсан байдаг. Ийм үндэслэлээр Нийслэлийн Засга даргын Тамгын газрын байгуулсан гэрээг илт хууль бус тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна... гэв.

16. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

16.1. ...Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгох, Тендерийн баталгаа 20 сая төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сангийн яам Т ХХК-ийн гомдолд дурдсан асуудлын хүрээнд тендерийг хянан үзсэн. Тухайн компанийн гаргасан гомдлыг хураангуйлаад хэлбэл, төсөв, ХАБЭА-ын ажилтны гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжтэй холбогдуулж Сангийн яаманд гомдол гаргасан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдөл хүснэгтийн ТШЗ 19.3-д Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийг шаардана. Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчийнхээ гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэж заасан байдаг. Сангийн сайдын Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй аюулгүй ажиллагаа хангах журам-ын 2.5.3-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад тухайн тендерт оролцогч болон туслан гүйцэтгэгч П******* ХХК болон А******* ХХК тус бүр үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлтэй байсан учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан.

16.2. төсөвтэй холбоотой гомдол гаргасан. Энэ дээр тендер шалгаруулалтын баримт бичиг өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлан нэгтгэсэн дүгнэлтийн дагуу төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ. Мөн холбогдох программаар гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Эгүн ХХК нь гомдолд дурдсан байгаа ажиллах хүчин, материал, тээвэр, машин механизм зэрэг зардлын тус бүрээр тооцсон ажлын төсвийг холбогдох эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулаад Эймтимэйд про гэсэн программаар тооцоод ирүүлсэн байсан учраас тухайн Т ХХК-ийн задаргааг ирүүлээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байсан.

16.3. ХАБЭА гэрчилгээтэй холбоотой гомдол гаргасан. Тендер шалгаруулалтын баримт өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19.2-т ХАБЭА-ын ажилтны гэрчилгээг ирүүлнэ гэж заасан байдаг. Цахим систем буюу tender.gov.mn-ээс шалгаж үзэхэд тус Эгүн ХХК нь ХАБЭА-ын ажилтнаар Д.Грыг санал болгосон байх бөгөөд тухайн этгээдийн гэрчилгээг ирүүлсэн байсан учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

16.4. Тоног төхөөрөмжтэй холбоотойгоор захиалагч экскаваторыг шаардсан байсан. Ингэхдээ түрээсийн гэрээгээ тухайн экскаваторыг санал болгож болно гэж заасан. Т ХХК-иас нь түрээсийн гэрээгээр Ц ХХК-тай байгуулсан гэрээ байсан. Мөн худалдан авах ажиллагааны цахим системээс автотээврийн лавлагааг шалгахад Ц ХХК-ийн 3434УБЛ гэсэн экскаваторыг санал болгосон учраас бүртгэлийн мэдээлэл зөрөөтэй гэх гомдол үндэслэлгүй байсан.

16.5. Иймд Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс Тендерийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу тендерийн баталгааг улсын орлогод болгосон... гэв.

17. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Т ХХК-аас Сангийн яаманд 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдолд таван үндэслэл дурдсан байсан. 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэл дээр тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.3-д заасан буюу тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр огт маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл гомдол гаргасан 5 үндэслэлийнхээ зарим нэг асуудлаа хүлээн зөвшөөрсөн. Сангийн яам гомдол бүхэлдээ үндэслэлгүй тохиолдол тендерийн баталгааг улсын орлого болгодог. Одоо буцаагаад тендерийн баталгааг улсын орлого болгосон нь хууль бус гэж маргаж байгаа ойлгомжгүй байна. Мөн Т ХХК-иас татгалзсан үндэслэлийг шалгуулъя гэдэг зүйл огт хэлээгүй. Нэхэмжлэгч тал үндэслэлдээ урьдчилан хянан шийдвэрлэх журмаар Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж байна. Сангийн яам шийдсэн. Гэхдээ Т ХХК-иас 05 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд ирсэн албан бичиг дээр өөрөөсөө татгалзсан үндэслэлээ шалгуулъя гэдэг зүйлийг огт дурдаагүй. Одоо ингэж ярьж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцэхгүй байна.

ТШЗ 19.3-д заасан үндэслэлтэй маргаагүй. Зарим нэгэн үндэслэлээ хүлээн зөвшөөрөөд байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл, экскаватортай холбоотой асуудлыг тодруулсан. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичиг дээр дурдчихсан байна гэж байна. Мөн компани төсөв дээр тоон гарын үсэг зураагүй, тамга тэмдгээ баталгаажуулаагүй гэчихсэн байна. Гэтэл Т ХХК нь төсвөө тоон гарын үсгээр баталгаажуулаад, системээр ирүүлчихсэн.

Гомдолд дурдсан үндэслэлээр биш нэмэгдүүлээд нэхэмжлэлдээ өөр олон зүйл бичээд байх шиг байна. Тухайлбал, ХАБЭА-ын мэргэжилтэнтэй холбоотой гэрчилгээний асуудлыг зөвхөн Сангийн яам гаргасан гомдол дээрээ дурдсан болохоос тухайн хүний ажилласан туршлага дээр огт маргаагүй. Тиймээс үндэслэлгүй байна. Сангийн яам Тендерийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу холбогдох мэдээллийг хянаж үзээд явж байгаа. Тендерийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээж авахгүйг байхыг хүсэж байна... гэв.

18. Гуравдагч этгээд Эгүн ХХК-ийн төлөөлөгч А.Чоос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлтэй нэг бүрчлэн танилцахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсэгт заасан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах-аар зорилтод нийцэхүйц хэний, эсвэл ямар хуулийн этгээдийн яг ямар эрх, хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан ямар эрх, хэрхэн зөрчигдсөн гэж шаардаж буй нь тодорхойгүй байна.

Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга, Этүн ХХК-ийн хооронд байгуулсан хэлцлийг илт хууль бус болохыг тогтоолгох асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13. дугаар зүйлд заасан өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргаан бус иргэний эрх зүйн хэлцлийн хүчин төгөлдөр байх эсэх талаарх маргаан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас Сангийн яаманд хандаж гаргасан гомдлын шаардлагыг тухайн байгууллага хүлээн авахаас татгалзаж, шийдвэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, гэрээ хийх эрх олгосны дагуу Этүн ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Одоо барилгын ажил нь 2024 онд улсын төсөвт тусгагдсан хэмжээнд зохих ёсоор биелэгдсэн буюу 25 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхрын карказ цутгалт бүрэн дуусгавар болсон байгаа болно. Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд Захиргааны шүүх дүгнэлт хийх талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нь үндэслэлгүйн зэрэгцээ гэрээний үүргийн гүйцэтгэл аливаа зөрчилгүйгээр, зохих ёсоор биелэгдэж байгаад Захиргааны хэргийн шүүх анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны биелэгдсэн шийдвэрт шүүх дүгнэлт хийхийг хүсэж байна... гэжээ.

19. Гуравдагч этгээд Эгүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Эгүн ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны гэрчилгээ хуурамч юм биш үү, шаардлага хангахгүй, ажилласан хугацаа хүрэхгүй байна, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад орсон байна. Тиймээс энэ хүн энэ чиглэлээр ажиллаж байгаагүй юм биш үү гэдэг үндэслэл гаргаж байна. Тухайн ажилтан маань Б (B) гэдэг сургалтын байгууллагад 2013 оны 45 хоногийн сургалтаар суугаад тухайн гэрчилгээг олж авсан. Тухайн компани нь 2024 оны байдлаар татан буугдсан учраас Google.com уруу ороод хайвал гарч ирэхгүй. Нэхэмжлэгч тал үүнийг харчхаад угаасаа энэ компани огт байгаагүй юм биш үү гэдэг үндэслэлээр ярьж байна. Улсын бүртгэлийн opendata.bvrtgel.mn рүү ороод, татан буугдсан хуулийн этгээдээс хайвал харагдаж байгаа. Тэгэхлээр хожим татан буугдсан нь өмнө нь сертификат олгосныг үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш, энэ сертификатыг хуурамч, хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар тогтоосон шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Тиймээс үзэмжийн асуудлаар дүгнэлт өгмөөргүй байна.

Тендер зарлагч этгээдээс хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, тухайн этгээд нь энэ чиглэлээрээ 1 жил ажилласан байх, сүүлийн 6 сард энэ байгууллагадаа ажилласан байх шаардлага тавьсан. И-монголиагийн лавлагааг харвал 2023 оны 06 дугаар сард ажилд орсон. Тиймээс 6 сарын шаардлагыг хангаж байна. Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан. Гэхдээ ердөө 3 сар л ажилласан. Үүнийг анхнаасаа л тус газарт ажиллаж байгаад л гэнэт энэ компани гарч ирээд ХАБЭА-ын ажилтан хийчихсэн юм шиг мушгиад байна. И-монголиагийн лавлагааг харвал Улсын Их Хурлын Тамгын газарт 3 сар ажилласан. Үүнээс өмнө өөр компанид ХАБЭА-аар ажиллаж байсан болох нь харагдана. Тиймээс нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдоно.

Мөн төсөвтэй холбоотой тайлбар хэлж байна. ТШЗ 19.2-т зааснаар төсвийг гаргахдаа ажлын зургийг үндэслэн, шаардлагатай программаа ашигла, мэргэжлийн шаардлага хангасан ерөнхий төсөвчин үйлдсэн байх ёстой гэдэг л шаардлага байгаа. Жишээ нь түрүүн Сангийн яамнаас смарт оффис программыг ашигласан байна гээд хэллээ. Тухайн төсвийг ерөнхий төсөвчин н.О хянаад, баталгаажуулаад гарын үсэг зураад, Эгүн ХХК нь цахим гарын үсгээрээ баталгаажуулсан. Тиймээс төсөл маань шаардлага хангасан болох нь нотлогдоно.

Нэхэмжлэгч талаас туслан гүйцэтгэгч нарын чинь тусгай зөвшөөрөл дутуу байна гэдэг агуулгаар ярьдаг. Үүнийгээ бид хүснэгт хэлбэрээр үзүүлэхдээ үндсэн гүйцэтгэгч нарт тавьдаг тусгай зөвшөөрлийг заавал туслан гүйцэтгэгч нар хангасан байх ёстой юм шиг биччихсэн байдаг. Гэтэл Эгүн ХХК-ийн 2 туслан гүйцэтгэгчийн нэг нь цахилгаан, нөгөөх нь холбоо дохиололтой холбоотой ажлыг гүйцэтгэнэ. Тиймээс энэ 2 туслан гүйцэтгэгч өөрсдийнхөө чиглэлийн дагуу хийх тусгай зөвшөөрлөө бүгдийг нь аваад, хавсаргаад өгчихсөн нь бас нотлогддог. Үндсэн гүйцэтгэгч нь Барилгын тухай хуульд зааснаар Б, А ангилалд ангилдаг бүх тусгай зөвшөөрлүүдээ өгчихсөн байдаг нь бас нотлогдож байгаа. Иймд туслан гүйцэтгэгч нар болон үндсэн гүйцэтгэгч нь холбогдох тусгай зөвшөөрлүүдээ авсан болох нь батлагдана.

Хариуцагч нараас Т ХХК болон Т******* м******* ХХК нарын тендерийг шалгаруулаагүй шалтгаанаар Ж ХХК-тай байгуулагдсан гэрээг үндэслэдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг харвал Ж ХХК нь үндсэн гүйцэтгэгчээр, нэхэмжлэгч нар нь туслан гүйцэтгэгчээр байдаг. Эгүн ХХК дээр жишээ аваад хэлэхэд, Эгүн ХХК-ийн 2 туслан гүйцэтгэгчийг харвал зөвхөн тухайн ганц ганц ажлыг л хийж гүйцэтгэдэг. Тэгвэл нэхэмжлэгч нар өмнө нь туслан гүйцэтгэгч хийж байсан байна гэдэг нь ялгаагүй үндсэн барилгыг бүхэлд нь хариуцаж хийж байсан ямар ч туршлагагүй, тухайн барилгын бүрэлдэхүүн нэг хэсгийг л хийж байсан туршлагатай. Тийм учраас хариуцагч нараас үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан шаардлага тавиад байгаа юм. Яагаад үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан шаардлага тавиад байна вэ гэвэл, энэ ажлын үр дүн доголдолгүй байх ёстой гэдэг л шаардлага. Магадгүй зөвхөн барилгын нэг бүрдэл хэсгийг хийж байсан туслан гүйцэтгэгч орж ирээд, тендерт шалгараад тэр барилгыг хийвэл туршлага, ур чадваргүй учраас ажлын үр дүн доголдолтой байна. Доголдлын улмаас нийтийн эрх ашгийн асуудал үүснэ. Байгуулсан гэрээ, болон улсын комисс хүлээж авсан актын хүрээнд Ж ХХК үндсэн гүйцэтгэгч гээд биччихсэн байхад үгүйсгээд, хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа мэтээр гүтгэж, төөрөгдөл үүсгэж байгаа нь байж боломгүй асуудал.

Мөн тээврийн хэрэгслийг талаар ярьсан. Тээврийн хэрэгслийн лавлагааг нь шүүгээд үзсэн чинь иргэн байна. Гэтэл Эгүн ХХК чинь Ц ХХК-тай гэрээ хийсэн гэж байна. Манайх Ц ХХК-тай гэрээ байгуулсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тус компанийн нэр дээр байгаа. Авто бокс болон смарт кап цахим системээ ашиглаад 3434 УБГ дугаарыг шалгавал гараад ирнэ. Тиймээс энэ үндэслэл нь мөн нотлогдохгүй байна.

20 сая төгрөгийн асуудал ярьж байна. Сангийн сайдын А/252 дугаар тушаал болон Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, болон орлого болгох журмын 2.2-т Сангийн яам энэ гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэл улсын орлого болгоно гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас 20 сая төгрөгийг улсын орлого болгосон үйлдэл нь баталсан журмынхаа 2.9-д заасанд нийцэж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/133 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар улсын төсвийн х*******гө оруулалтаар 2024 онд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан ба жагсаалтын 6-д: ...XVIII.1.51 Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг эхлэх: 2024 он, дуусах: 2026 он, төсөвт өртөг: 14,938.0 сая төгрөг, үүнээс 2024 онд санхүүжих дүн: 4,000.0... гэжээ.

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/32 дугаар тушаалын нэг дэх заалтаар Улсын төсвийн х*******гө оруулалтаар 2024 онд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 4-6-д заасныг хэрэгжүүлэхээр баталсны дагуу Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, мөн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай А/62 дугаар тушаалаар үнэлгээний хорооны гишүүнээр Х.Нийг өөрчлөн томилсон.

4. Дээрх үнэлгээний хорооноос 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тендерийн нэр: Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг, дугаар: ЭМЯ/ х зааж, тендер шалгаруулалтын баримт бичгийг баталж, тендер шалгаруулалтын зарлалыг нийтэд мэдээлснээр нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 4.1.19-д заасан түншлэлээр тендер шалгаруулалтад оролцож, тендерийн зарлалд заасны дагуу тендерийн баримт бичгийн үнэ, тендерийн баталгааг байршуулжээ.

5. Захиалагч Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/415 дугаар албан бичгээр Тендерийн хуулийн 58.4-д заасны дагуу гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар тендер хүлээн авах хугацааг түр түдгэлзүүлсэн-ийг сонирхогч этгээдүүдэд мэдэгдсэн.

6. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Тендер түр түдгэлзүүлэх тухай 01/405 дугаар албан бичгээр ...тендерт холбогдох гомдлыг Т ХХК-аас ирүүлснээр Тендерийн хуулийн 58.2-т заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл уг тендерийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байсан.

7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тендерийн гомдол хянасан тухай 01/450 дугаар албан бичгээр захиалагч тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-т заасан шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг бичиг баримтын дагуу боловсруулсан, Тендерийн хуулийн 11.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргагчид хариуг өгч, ЭМЯ/ дугаартай тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид мэдэгдсэн.

8. Ингэснээр захиалагчаас тендерийн зарлал ёсоор 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад тендерийг нээх боломжгүй гэж үзэж, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/458 дугаар албан бичгээр тендер нээх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минут болсон-ыг сонирхогч этгээдүүдэд мэдэгдсэн. Үүний зэрэгцээ тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/553 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг өөрчлөлтөөр тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТШЗ 26.1: тендер хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл, ТШЗ 26.2: тендер нээх хугацааг 09 цаг 30 минут болгосныг сонирхогч этгээдүүдэд мэдэгдэж ажилласан.

9. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад тендерийг нээхэд, нэхэмжлэгч Т болон Т*******м******* ХХК-ийн түншлэл болон өөр бусад дөрвөн хуулийн этгээд оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр тендерийн нээлтийн тэмдэглэлтэй танилцах, цахим системээс татварын тодорхойлолт, санхүүгийн мэдээллийг татан шалгах зэргээр үнэлгээ хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаснаар дахин хуралдахаар товлож шийдвэрлэсэн.

10. Улмаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг-ын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлыг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийж, 03 дугаар тэмдэглэл /МБЗА/ үйлдэгдэж, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг/-ын ажил төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэл нь тендерийн баримт бичигт заасны дагуу сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй, ...ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаагүй-ээс Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тэдний ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг мэдэгдэх талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/923 дугаар албан бичиг /МБЗА/-ээр ...танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээд /түншлэл/-д хүргүүлсэн.

11. Үүний сацуу гуравдагч этгээд Эгүн ХХК-д Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан талаар үнэлгээний хорооны зөвлөмж гарсан, мөн Тендерийн хуулийн 28.1.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 03/919 дүгээр албан бичиг /МБЗА/-ийг Эгүн ХХК-д хаяглан мэдэгдсэн.

12. Нэхэмжлэгчээс захиалагчийн өөрт хүргүүлсэн мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/4031 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж байсан, улмаар мөн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4530 дугаар албан бичиг /МБЗА/-ээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Эгүн ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянахад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх агуулгаар гомдол гаргагчид хариуг өгч, Тендерийн хуулийн 59.7-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон талаар мэдэгдсэн.

13. Энэ тохиолдолд маргаан бүхий тендерт оролцогч М******* констракшн ХХК-аас гаргасан гомдлыг хянаад Тендерийн хуулийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/922 тоот шийдвэрийг хүчингүй болгосныг, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Тендерийн хуулийн 59.10.3-т заасны дагуу мэдэгдсэн.

14. Улмаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт хийж, 04 дүгээр тэмдэглэл /МБЗА/ ёсоор Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад Сангийн яаманд сонирхогч этгээдээс гаргасан гомдлын дагуу хянаж шийдвэрлэсний дагуу дахин хэлэлцэж, шаардлагад нийцээгүй 3 оролцогчийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн 2 тендер ирүүлсэн компанийг үнэлгээ хийж шалгаруулсан ба,

Тендерийн ажлын төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлийн тендерийг Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д зааснаар гарсан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж, үнэлэхэд: сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй, ...ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг ханаагүй байна. Иймд Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тухайн тендерээс татгалзаж байгааг зөвлөмжөөр шийдвэрлэн захиалагчид хүргүүлсэн, улмаар захиалагчийн буюу Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/1145 дугаар албан бичиг /МБЗА/-ээр ...танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээд /түншлэл/-д хүргүүлсэн.

Түүнчлэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Тендерийн хуулийн 59.10.1-т зааснаар гаргасан шийдвэрийн дагуу тендерийг дахин хянан үзэж, үнэлэхэд Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Эгүн ХХК-ийн тендер шалгарсан талаар зөвлөмж гаргаж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосноор Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 03/1141 дүгээр албан бичиг /МБЗА/-ээр гуравдагч этгээд Эгүн ХХК-д Тендерийн хуулийн 28.1.1-д заасныг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдсэн.

15. Захиалагчаас, Эгүн ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд Тендерийн хуулийн 30.1-т заасны дагуу гэрээ байгуулахыг Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээ байгуулах тухай 03/1212 дугаар албан бичгээр Нийслэлийн х*******гө оруулалтын газарт хаяглан хүргүүлсэн.

16. Үүний дагуу захиалагч талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, гүйцэтгэгч талаас Эгүн ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг/ ажил гүйцэтгэх УТ дугаартай гэрээ байгуулагдсан.

17. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаар албан бичиг, хариуцагч үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлийн хувьд Тендерийн хуулийн 59.10.1-д зааснаар Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4531 дүгээр шийдвэр гарснаар болон маргаан бүхий дараагийн шийдвэр гарснаар дуусгавар болсныг тэмдэглэх нь зүйтэй.

18. Тендерийн хүчинтэй хугацаа Тендерийн хуульд заасны дагуу сунгагдсан нь хэрэгт авагдсан, тодруулбал, Тендерийн хуулийн 24.3-д заасны дагуу захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хугацаа сунгах тухай 02/1116 дугаар албан бичгээр мөн хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 өдрөөр сунгасныг үнэлгээний хороонд мэдэгдсэн, мөн сонирхогч этгээдүүдэд тендерийн хүчинтэй хугацааг сунгаж ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

19. Ийнхүү үйл баримтуудыг нэг бүрчлэн бичихийн шалтгаан нь дээр дурдсан баримтууд маргаан бүхий үйл баримтад бүгд хамаарах ба хэрэгт нотлох баримтаар авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан тус газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай албан бичиг /мэдэгдлүүд/-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн Т ХХК, Т*******м******* ХХК-ийн түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон Эгүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, маргаан бүхий ЭМЯ/ дугаартай тендер шалгаруулалтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Тамгын газрын дарга болон Эгүн ХХК-ийн захирлын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаар ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яаманд холбогдуулан тус яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар, 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагуудыг тавьж, Тодорхойлох хэсгийн 2-8-д заасан үндэслэлээр тайлбарлан маргасныг шүүх дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэв.

20. Хариуцагч Үнэлгээний хороо /захиалагч/ нь Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.

21. Тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа. ТШЗ 19. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт. 19.1. Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн болон туршлагын шаардлагыг хангасан байна. 19.2. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана гэж,

22. Тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгт. ТШЗ 19.1-ийн 3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: шаардана ...сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх гэж заасан бол, мөн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ын 3. ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: оролцогчийг туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно гэж заажээ.

23. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн түншлэлээс ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг, ТШЗ 19.2-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримтад хамаарах V бүлгийн маягт 4, 6-ын бэлтгэсэн мэдээлэл ирүүлээгүй гэж Үнэлгээний хороо үзсэн, тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ж ХХК-тай хамтран ажиллах дугаар гэрээ ирүүлсэн нь сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлэх шаардлагыг хангаагүй буюу Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1. ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт, 26 дугаар зүйлийн 26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1. энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гэдгийг хангаагүй гэж үзсэн.

24. Үүнээс үзэхэд, захиалагч болон үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй, хариуцагч Үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгээс давсан байдлаар оролцогчоос өгөгдлийн хүснэгтээр заасан баримт бичгийг шаардах, дутуу гэж үзэх, үнэлэхгүй байх эрхгүй юм.

25. Иймээс Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчөөгүй байна.

26. Хариуцагч үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар, 06 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаар тэмдэглэл, зөвлөмжийн нэхэмжлэгч Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн түншлэлд хамаарах хэсгийг, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1145 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, эдгээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Т ХХК болон Т*******м******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, үүгээрээ ЭМЯ/ дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

27. Гуравдагч этгээд Эгүн ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж шалгаруулсан, улмаар гэрээ байгуулах эрх олгосон, энэ талаарх үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч нь Тендерийн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-д заасан хуульчилсан шаардлага, захиалагчаас тавьсан тендерийн баримт бичгийн ТШЗ 19.2, 19.2.1, 19.2.2, 19.2.5, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй х маргаж байна. Тодруулбал,

27.1. ТШЗ 19.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх гэсэн байхад Эгүн ХХК-аас ирүүлсэн баримтаар Д овогтой Г нь ХАБЭА-н инженерийн ажилтан гэх баримтгүй, гэрчилгээ нь огноогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 06 сараас төлж эхэлсэн нь тендерийн баримт бичигт нийцээгүй,

27.2. ТШЗ 19.2.5-д төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгдсэн дүгнэлтийн дагуу тооцож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэнэ, ТШЗ 21.2-д тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм нормативыг үндэслээд нэр, төрөл тус бүрээр нь нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэсэн шаардлагыг тавьсан байхад Эгүн ХХК нь 38 хуудас, 38 нүүр бүхий төсвийг тендерт ирүүлснээс үзвэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын төсөв зохиох дүрмийн дагуу төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлан нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцоогүй,

27.3. ТЗШ 19.2-т тендер оролцогч нь тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт шилжүүлж цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал нь тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно гэж заасан атлаа Эгүн ХХК-аас ирүүлсэн материал дээр ижил төстэй ажлын комиссын акт болон машин механизмын талаарх акт, сертификат зэрэг нэлээн хэдэн баримтууд нь тод уншигддаггүй.

Гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Яагаад гэвэл,

28. Нэхэмжлэгч Т ХХК-аас захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Эгүн ХХК нь төсөвт барилгын төслийн ажилбар тус бүрийн ажиллах хүчний, материалын, машин механизмын зардлын задаргаа гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гэрчилгээ хүчин төгөлдөр бус, санал болгосон машин механизмын түрээсийн гэрээнд машины дугаар бичигдээгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй, ижил төстэй ажлын акт бүдэг, бичиг баримт гаргацгүй зэргээр маргаж Тендерийн хуулийн 59.1-д зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан.

28.1. Нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэрийг хянан үзэж, Тендерийн хуулийн 59.4, 59.6, 59.8, 59.9-д заасан зохицуулалтыг хангаж хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог болохыг тэмдэглэх нь зүйтэй.

28.2. Нэхэмжлэгч нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч шүүхэд маргаагүй болохыг мөн тэмдэглэв.

28.3. Гуравдагч этгээд Эгүн ХХК-ийн зүгээс худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ХАБЭА инженерээр Д.Гын 013050310 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэшүүлсэн сургалтын сертификат хавсарган ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна, ТШЗ 19.2-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ гэсэн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаарх Сангийн яамны шийдвэрээр нотлогдож байна.

28.4. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т зааснаар төсвийг ажлын зураг, ажлын загвар зураг, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэхээр заасны дагуу Эгүн ХХК барилга байгууламжийн төсөвт өртгийн зардлын нэгдсэн товчоонд ажиллах хүчин, материал, тээвэр, машин механизм...-ын зардлыг ажилбар тус бүрээр барилгын төсвийн Estimator Pro программ хувилбар 4.0-р тэргүүлэх төсөвчин Д.О төсөв тооцон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж, БНбД 81-95-20 хавсралт 17а-д зааснаар гаргаж, аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээд цахим гарын үсгээр баталгаажуулж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх Сангийн яамны ... Эгүн ХХК-ийн ирүүлсэн төсөвт барилгын төслийн ажилбар тус бүрийн ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал зэргийн задаргаа ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй гэсэн баримтаар нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна.

28.5. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3. захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл гэж зааснаар үнэлгээний хороо, захиалагчийн хянан үзсэн мэдээлэл, түүнийг гомдлын хүрээнд шалгасан Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрээр нэхэмжлэгчийн маргасан үндэслэл нотлогдоогүй, гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгээс уншигдахгүй, харагдахгүй, гаргацгүй гэх тайлбар үндэслэлгүй, ийм баримт байхгүй болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан цахим баримтаар тогтоогдсон.

29. Иймээс, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер нь гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн тодорхой тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, захиалагчаас тавьсан баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад Тендерийн хуулийн 26.9-т заасныг зөрчиж, баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзсэн нь хууль бус гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй байна.

30. Нэхэмжлэгчийн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрт үндэслээд, байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор Тендерийн хуулийн 4.1.9а, 4.1.9б, 4.1.9в, 4.1.9г, мөн хуулийн 48.1, 48.2.6-д заасныг үндэслэн маргасан-ыг гэрээ байгуулагдах үндэслэл болсон үйл баримт, үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзээгүй тул энэхүү Үндэслэх хэсгийн 15, 16-д заасны дагуу байгуулагдсан гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

30.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Тендерийн хуулийн 49.1-д зааснаар худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бөгөөд мөн хуулийн 49.4-д зааснаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах тодорхой чиг үүрэгтэй. Энэ тохиолдолд Тендерийн хуулийн 49.4.2. захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх-ээр заасан байгаа нь энэхүү Үндэслэх хэсгийн 2-т заасан үйл баримт, шийдвэрийн дагуу Тендерийн хуулийн 48.2.6-д заасан захиалагчийн эрхийг хэрэгжүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-г мөн хуулийн 41.1-д зааснаар илт хууль бус гэрээ гэж үзэх хууль зүйн боломжгүй болно.

31. Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

31.1. Маргаан бүхий Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/4593 дугаар албан бичгээр ...тендер шалгаруулалтад оролцсон Т ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4530 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд Төрийн болон орон нутгийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ...тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэх...-ийг хүсэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хаяглан хүргүүлснээр тус газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1122 дугаар албан бичгээр Т ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 490OLCBD242251 дугаартай тендерийн баталгааны 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, гүйлгээний баримтыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэх-ээр Г банканд хандсан.

31.2. Худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас хэрэгжүүлэх тодорхой эрх, үйл ажиллагааг хуульчилсан. Тодруулбал, Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5. тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/253 дугаар тушаалын хавсралтаар Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ыг баталсан.

31.3. Ийнхүү журамлагдсан харилцааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар буюу гомдол хянан шийдвэрлэх журмын заалтыг дурдаж, журам зөрчсөн гэж маргаагүй, харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд хариу өгсөнтэй холбоотойгоор буюу худалдан авах ажиллагааны явцад гаргасан захиалагчийн шийдвэрийг буруу, тендерийн баримт бичгээр тавьсан шаардлагыг хангаагүй байхад түүнийг шалгаж тогтоогоогүй гэдгээс өөр тодорхой тайлбар үндэслэлийг гаргаж мэтгэлцсэнгүй, түүнчлэн гомдлыг шийдвэрлэх явц дахь тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн албан бичгийг хүчингүй болгуулж, буцаан гаргуулахаар, захиалагчаас Тендерийн хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасныг зөрчсөн, Сангийн яам уг зөрчлийг хянахгүйгээр хэвээр үлдээсэн нь хууль бус гэж маргаж байна.

31.4. Маргаан бүхий Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/4530 дугаар албан бичгийг нэхэмжлэгч талын дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж гаргасан шийдвэр нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчөөгүй, Тендерийн хуулийн 59.6, 59.8-д заасныг хангаж гомдлыг хянан шийдвэрлэсэн болох нь хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар болон хэрэгт авагдсан цахим баримтаар нотлогдсон.

31.5. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан анхдагч захиргааны актуудыг хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрхийг хөндөөгүй гэж дүгнэсэн нь уг анхдагч актыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэсэн актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүйг харуулж байна.

31.6. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд бүхий түншлэлээр тендерт оролцогч нь маргаан бүхий 03/4530 дугаар албан бичгийг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа боловч, нэхэмжлэгч нарын шүүхэд мэдүүлэх эрх, нэгэнт гаргасан нэхэмжлэлтэй нь хамтад нь дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

31.7. Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1....захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана, 14.1.1. багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол, 14.6. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно, 14.6.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн, 14.7. Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, ... улсын орлого болгоно, 14.8. Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна гэж заасан бол,

31.8. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1. Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна, 4.1.4. тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх, 5.13. Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно гэж зохицуулжээ.

31.9. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн Г банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...дугаар бүхий тендерийн баталгааны 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ... тоот дансанд төвлөрүүлэхийг захиалагчид 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

32. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн түншлэлээр ирүүлсэн тендерээс Тендерийн хуулийн 26.10, 28.1.3-д заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгжсэн шийдвэртэй маргаж, Тендерийн хуулийн 59.3-д зааснаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй болох нь Сангийн яамны хянасан шийдвэрээр нотлогдсон, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

33. Сонирхогч этгээд, эсхүл тендерт оролцогч нь гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой, энэ талаар Тендерийн хуулийн 59.1-д зохицуулсан, үүнийг зөрчиж гомдол гаргаагүй бусад үндэслэлээр тендер шалгаруулалтыг хууль бус х маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэж, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн х*******гөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.5, 28дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.6, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.4.2, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК болон Т*******м******* ХХК-аас хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан,

-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл тус бүрээр Т ХХК, Т*******м******* ХХК-иудын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон "Э гүн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/919, 03/923 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1141, 03/1145 дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн Т ХХК, Т*******м******* ХХК-иудын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон Эгүн ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ЭМЯ/ дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгах тухай,

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Х, Эгүн ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ дугаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг)-ын ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох,

-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/4593 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН