| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 102/2025/00203/И |
| Дугаар | 192/ШШ2025/01196 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01196
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,д холбогдох,
Гэрээний үүрэгт 29.422.128,63 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.-ийн нэхэмжлэлтэй д холбогдох гэрээний үүрэгт 29.422.128,63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 29.422.128,63 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч,төлбөрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3.260.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3.342.128,63 төгрөгийг, оногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт*******ны тоот дансанд төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305.061 төгрөгнөөс 152.530,5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 152.530,5 төгрөг, хариуцагч ас 152.530,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН