2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01077

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01077

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь Ц.Т эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ц.Т оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ201743265551 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГ201743265551 дугаартай барьцааны гэрээний үүрэгт 21,247,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/22382 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ201743265551 дугаар зээлийн гэрээ,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГ201743265551 дугаартай барьцааны гэрээ,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг гэх баримт,

Зээлийн бүртгэлийн карт,

Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Зээл хүсэгчийн анкет,

LOS программ дээр ажиллах журам-ын хавсралт 8,

Ц.Т иргэний үнэмлэхний лавлагаа,

ЗХ-ний 337 дугаар ангийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар болон

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Т ******** дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх,

Ц.Т ээжийн дугаар гэх 9973-5864 дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Т /РД ********/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 5,12-14, 15-16, 17, 18, 19, 20-23 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Т эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Т /РД ********/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Х ХК /утас ********/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар дугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ