2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01238

 

 

 

 

 

2025 02 12

192/ШШ2025/01238

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, Боржигон овогт Жамъян-Осорын Ариунзаяа /РД:ТИ89110769/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 18.620.000 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: ,,,,-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,******* Боржигон овогт Жамъян-Осорын Ариунзаяа /РД: ТИ89110769/-д холбогдох /нэгтгэсэн хэрэг/

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 11.210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 18.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь *******,*******ны 10 тоот хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн 49.7 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл хариуцагч нь ийн өөрийн өмчлөлийн зүйлийг зохих ёсоор эзэмших, ашиглах эрхэнд халдаж, орон сууцыг чөлөөлж өгөхгүй, гоо сайхны зориулалтаар ашиглаж байна. Дээрх хөрөнгийн өмчлөгч эд хөрөнгөө өөрийн эзэмшилд авахаар удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... хэмээн заасны дагуу *******,, ХД 44 байрны 10 тоот хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн 49.7 мкв талбайтай хоёр өрөө бүхий орон сууцны зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагч тухайн орон сууцанд өдийг хүртэл оршин сууж, үйл ажиллагаа буюу салон ажиллуулж ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Эрдэнэтунгалаг нь өөрийн эд хөрөнгийг хэн нэгэн этгээдэд цааш түрээсэлж, эсхүл худалдан борлуулж орлого олох байсан. Иймд үнэлгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөөр тооцоход 18.620.000 төгрөг болсон ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хариуцагч гаас 18.620.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч , той 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулан уг орон сууцыг хүлээн авсан. Гэтэл гийн хууль ёсны өмчийг бусдад хууль зөрчиж шилжүүлсэн. Одоо хүртэл тухайн эд хөрөнгөө өөрийн өмчлөлд шилжүүлж чадахгүй хохирч байна. той холбоотой нотлох баримт хоёр хэрэгт аль алинд нь байгаа. Орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байхад бусдад шилжүүлэх эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэгч өөрийгөө шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл той байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа ба энэ хүчин төгөлдөр гэрээнээс өөр байдлаар Ж.Эрдэнэтунгалаг руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн106.1-т зааснаар өмчөө шаардаж байна гэж тайлбарлаж байна. Тухайн хөрөнгийг хуулийн дагуу, зохих ёсны гэрээний дагуу шилжүүлсэн үү гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой. оос шилжихдээ зохих ёсоор шилжсэн эсэх, Я.Тунгалаг нь хууль ёсны өмчлөгч эсэхийг шалгаж үзээсэй гэж хүсэж байна. , д итгэмжлэл олгож, удалгүй түүнээсээ татгалзсан бичиг явуулсан зэрэг нь хариуцагч д огт хамааралгүй, яагаад гэвэл хуульд заасны дагуу гэрээ хийгдсэн. Тухайн гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Ийм нөхцөлд хэдий итгэмжлэлээсээ татгалзсан байсан ч хариуцагч хууль ёсны дагуу тухайн орон сууцанд орж сууж амьдарч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг залилж орон сууцанд оруулсан мэтээр тайлбарлаж байна. Итгэмжлэлээр орон сууцны төлбөрийг хүлээж авах байсан, тэр дагуу мөнгөө шилжүүлж орсон. Тиймээс Ж.Эрдэнэтунгалагийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хуулийн дагуу гэрээ байгуулж, уг орон сууцанд орсон тул хариуцагч үр шимийг нь хүртэх эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 18.620.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 11.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ХД 44 байрны 10 тоот хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн 49.7 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 7 дугаар сард хариуцагч худалдан авах хүсэлтэй тухайгаа илэрхийлж, тус оны 7 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд нэг жилийн хугацаанд амьдарсан байдаг. Гэтэл хариуцагч 2021 оны 7 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүйгээс гадна бусдын орон байранд дур мэдэн бүтэн нэг жилийн хугацаанд хөлс төлөхгүйгээр үнэ төлбөргүй амьдарсан. Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцандаа өөрөө ч амьдарч чадахгүй бусдад ч хөлслүүлж ашиг олж чадахгүй хохирсон. Тиймээс өөрийн орон сууцаа хариуцагчид худалдахаа больж гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нь г нэг жилийн хугацаанд өөрийн орон сууцаа ашиглуулж амьдруулсан тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж 2021 оны 7 дугаар сараас эхлэн 2022 оны 7 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарсан цаг хугацааг нөхөн гаргуулах боломжгүй тул дээрх хугацааны түрээсийн төлбөр хэд болох талаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Итгэл эмтимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Нэхэмжлэгчийн орон сууц нь хотын А бүсэд байрлах бөгөөд *******, ХД:44 байрны 10 тоот хаягт байрлах, орон сууцыг 2021 оны 7 дугаар сараас эхлэн 2022 оны 7 дугаар сар хүртэл нэг жилийн хугацааны түрээсийн зах зээлийн үнэлгээг 11.210.000 төгрөг хэмээн тогтоосон. Иймд хариуцагчаас 11.210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч дээрх орон сууцанд хариуцагчийг үндэслэлгүйгээр амьдарч байсан мэтээр бичиж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаын үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагч нь той 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийж тухайн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулан орон сууцаа гэрээнд заасны дагуу хүлээн авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь огтоос дээрх гэрээг хийгээгүй юм шиг нэхэмжлэлдээ дурджээ. Гэрээ байгуулаад мөнгөө бүгдийг авсан мөртлөө тэрээр гийн шударгаар олж авсан орон сууцыг бусдад хууль зөрчиж шилжүүлж, одоо хүртэл түүнийг хохироосоор байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй аливаа нэгэн байдлаар түрээсийн харилцаанд орж байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагатай байдаг тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. хариуцагчтай гэрээ байгуулж, түүнээс хойш хариуцагч уг орон сууцанд орсон. Энэ байшинтай холбоотой гэрээг байгуулснаар Иргэний хуульд зааснаар тухайн гэрээний дагуу хариуцагчид өр шилжиж байгаа талаарх зохицуулалт байдаг. Тиймээс хариуцагч үр шимийг нь хүртэх эрхтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Тиймээс ын нэхэмжилж буй 11.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэгт

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/1637 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00344 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 6235 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00297 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл, оршин суугаа хаягийн лавлагаа, гийн Төрийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ын нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэгт

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10386 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гийн Төрийн банкны харилцах дансны хуулга зэргийг ирүүлсэн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10546 дугаар шүүчгийн захирамжаар *******, ХД 44 байрны 10 тоотод байрлах, Ү-2206029824 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар зэргийг баримтаар ирүүлснийг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. нь д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 18.620.000 төгрөг гаргуулах, д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 11.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/12119 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх хоёр хэргийг нэгтгэсэн байна.

2.ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******, ХД 44 байрны 10 тоот хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн 49.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оос худалдан авсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээ гарсан. Гэтэл хариуцагч өөрийн өмчлөлийн зүйлийг зохих ёсоор эзэмших, ашиглах эрхэнд халдаж уг орон сууцанд хууль бусаар амьдарч байх тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ, дээрх эд хөрөнгөө өөрийн эзэмшилд авахаар удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй өдийг хүртэл гоо сайхан, салоны үйл ажиллагаа явуулж, ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөөр тооцож 18.620.000 төгрөг гаргуулна гэж,

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******, ХД 44 байрны 10 тоот хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн 49.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 7 дугаар сард хариуцагч худалдан авах хүсэлтэй тухайгаа илэрхийлж, тус оны 7 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд нэг жилийн хугацаанд амьдарсан. Гэтэл хариуцагч 2021 оны 7 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүйгээс гадна бусдын орон байранд дур мэдэн бүтэн нэг жилийн хугацаанд хөлс төлөхгүйгээр үнэ төлбөргүй амьдарсан. Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцандаа өөрөө ч амьдарч чадахгүй бусдад ч хөлслүүлж ашиг олж чадахгүй хохирсон гэж 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл нэг жилийн хугацааны түрээсийн төлбөрт 11.210.000 төгрөгийг гаргуулна гэж тус тус тайлбарласан.

4.Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нь той 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулан орон сууцаа гэрээнд заасны дагуу хүлээн авсан. Гэтэл гэрээ байгуулаад мөнгөө бүгдийг авсан мөртлөө тэрээр гийн шударгаар олж авсан орон сууцыг бусдад хууль зөрчиж шилжүүлж, одоо хүртэл орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж чадахгүй хохирч байна. Орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байхад бусдад шилжүүлэх эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэгч өөрийгөө шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл той байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа ба энэ хүчин төгөлдөр гэрээнээс өөр байдлаар Ж.Эрдэнэтунгалаг руу шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн той хуулийн дагуу гэрээ байгуулж, уг орон сууцанд орсон тул хариуцагч үр шимийг нь хүртэх эрхтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул Ж.Эрдэнэтунгалаг, нарын үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

6. нь *******,, ХД 44 байр, 10 тоот хаягт байршилтай, 49.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, Ү-2206029824 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000811887 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч байжээ.

7. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэн д дээрх орон сууцыг бусдад худалдах, арилжих, бэлэглэх гэрээ байгуулах, түүнд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, өөрийн дансанд төлбөр тооцоог авах зэрэг эрхийг итгэмжлэлээр олгож, уг итгэмжлэлийн дагуу ыг төлөөлж 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг тай байгуулж, уг орон сууцыг д 83.000.000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

8.Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь г уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан, шударга эзэмшигч гэж тайлбарлаж байх ба нь дээрх орон сууцыг худалдахдаа хохирогч г өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэлийг урвуулан ашиглаж, нийт 83.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэний хариуцагч Я.Тунгалаг руу 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч г 33.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, уг эрүүгийн хэрэгт хохирогчоор, Я.Тунгалаг иргэний хариуцагчаар тус тус тогтоогдож, шүүгдэгч д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, түүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч д 33.000.000 төгрөгийг нөхөн төлбөр төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Я.Тунгалагаас 55.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгохоор шийдвэрлэсэн нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

9.Я.Тунгалаг нь оос *******,,, 10 тоот орон сууцыг гийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан болох нь гэрч ын ...Тэр компанийн захирал Я.Тунгалаг гэх эмэгтэй манай компани руу яриад манай ажилтан байгаа, тэр хүний нэр дээр байрыг түр авч байя... гэсэн учир тэр хүний нэр дээр байр шилжүүлэх гэрээг нотариатаар орж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэлийг гэх залууд хийж өгсөн гэх мэдүүлгийг иргэний хариуцагч Я.Тунгалаг мэдүүлсэн нь дээрх шийтгэх тогтоолд дурдсанаар тогтоогдож байгаагаас гадна нь д олгосон итгэмжлэлээ цуцалж, уг итгэмжлэлээр хийгдсэн гэрээгээр бүртгэл хийхгүй байхыг илэрхийлсэн нь түүний Улсын бүртгэлийн газарт 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт болон уг итгэмжлэлийг олгосон нотариатч Б.Батсүрэнгийн 870 тоот итгэмжлэл цуцлагдсан болохыг мэдэгдсэн мөн өдрийн хүсэлтээр тус тус тогтоогдож байх ба дээрх гэрээний дагуу орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах, өмчлөх боломжгүй, өмчлөгч болж чадаагүй байна.

 

10. нь дээрх орон сууцыг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр т 50.000.000 төгрөгөөр худалдсан болох нь тэдний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байх ба улмаар уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000811887 дугаар бүхий гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

11.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т ...Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар уг орон сууцыг эзэмшиж ашиглаж буй уг бүртгэлтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй, тэр талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

12.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж зааснаар дээрх орон сууцыг гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

13.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

14.ын д олгосон итгэмжлэлийн дагуу уг орон сууцыг худалдан авч, орон сууцанд орсон байх бөгөөд тухайн үед д хууртагдсан, ын итгэмжлэлээс татгалзсанд г шууд буруутгах боломжүй, тэрээр Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, бусдад залилан мэхлүүлснээ мэдсэн байх тул гаас 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэг жилийн түрээсийн төлбөрөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул гаас 11.210.000 төгрөг нэхэмжилсэн ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15.Харин 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр т дээрх орон сууцыг худалдаж, орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тогтоогдож, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, бусдад //-д залилуулсан гэх үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж улмаар Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоол гарснаар д хууртагдсан, залилуулсан гэдгийг мэдэж, хохирлоо төлүүлж авсан энэ өдрөөс дээрх орон сууцыг эзэмших, ашиглах, өмчлөх боломжгүй болсноо мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан байхад өнөөдрийг хүртэл суллаж өгөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна..

 

16.Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орчинд байрлалтай үнийн судалгаа, Итгэл эмтимэйт ХХК-ийн мэдээллийн сан болон зах зээлд түрээслэгдэж буй орон сууцны мэдээлэл зэрэгт үндэслэн тооцсон Итгэл эмтимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэж нэхэмжилсэн нь үндэслэлтэй боловч 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байх тул 2022 оны 8,9,10 сараас хойшхи төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2023 оны 10 сар хүртэл хугацаанд гэж шаардсан шаардлагын хүрээнд тооцож 14.200.000 төгрөгийг гаас гаргуулж т олгож үлдэх 2022 оны 8,9,10 сар, 2023 оны 10 сарын төлбөрт 4.420.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ийн өмчлөлийн *******,,, 10 тоот хаягт байршилтай, 49.7 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай Ү-2206029824 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гаас 14.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.420.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, гаас 1.210.000 төгрөг гаргуулах тухай ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.250 төгрөгийг, нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  гаас 299.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН