2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01082

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/01082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Цнь 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Ц эцэг нь талийгаач А.Э мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны 180 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ц хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь талийгаач А.Э хамтран амьдарч, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Цэ  төрж, эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул эх Э.Ц овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6054 дугаартай ...А.Э нь Ц.Ц биологийн эцэг байх боломжтой. Биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэсэн дүгнэлт,

шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан талийгаач А.Э төрсөн ээж Б.А /РД ********/-гийн ...А.Э миний том хүү, Э.Ц манай бэр. Энэ хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том охин Ц.Ц 14 настай, ээжээрээ овоглодог, бага хүү Э.Үлэмж 12 настай, ааваараа овоглодог. А.Э хол ажилладаг байсан учир ажилтай байсаар байгаад том охиноо ээжээр нь овоглосон байдаг. Нэрээ шилжүүлж амжаагүй л яваад байсан. А.Э охин Ц.Ц төрсөн цагаас нь хамт амьдарч байсан. Ц.Ц А.Э төрсөн охин мөн. Ц.Ц төрөх үед дэргэд нь айл хөрш байгаагүй ч байнга гэрт нь ирж очдог байсан. Охиныг төрөх үед Э.Ц, А.Энхтүвшин 2 хамт амьдардаг байсан. Охиныг 4,5 настай байх үеэс би нэг хашаанд хамт 2023 оныг хүртэл амьдарсан. Хоёр хүүхэд А.Э хүүхдүүд мөн. А.Энхтүвшин 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчнөөр нас барсан гэх,

талийгаач А.Э төрсөн дүү Х.Д /РД ********/-гийн ...А.Э манай том ах, Э.Ц. манай бэр эгч, хоёр хүүхэдтэй. Том охин Ц.Ц, бага хүү Э.Ү. Ц.Ц төрөх үед аав, ээж хоёр нь гэрлэлтээ батлуулаагүй байснаас тэр ээжээрээ овоглосон. А.Энхтүвшин ах нас барах хүртлээ эхнэр Э.Ц, охин Ц.Ц, хүү Э.Ү нартай хамт амьдарч байсан. Охин Ц.Ц төрөх үед А.Э Өвөрхангай аймгийн Хархорин суманд хамт амьдардаг байсан. 4 жил Өвөрхангай аймагт амьдарч байгаад 2013 онд хот руу ирээд 4-үүлээ Зүүнсалаанд хамт амьдарч байсан гэх мэдүүлгүүд,

охин Ц.Цтөрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

талийгаач А.Э нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул охин Ц.Ц эцэг нь талийгаач А.Э мөн болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Ц эцэг нь талийгаач Б.Э мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ