2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/шш2025/01095

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 192/Шш2025/01095

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* /*******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 55 дугаар байр, 49 тоот хаягт оршин суух, ******* /*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,086,175.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  "Зээлдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ2015163543 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болно. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ2015163543-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 21,500,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаа нэмж авч ашигласан. Зээлдэгч нь ЗГ2015163543 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй банкыг хохироож байна. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ЗГ2015163543 тоот зээлийн хувьд хугацаа хэтэрсэн хоног 119, үндсэн зээлийн төлбөр 19,123,335.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 933,914.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,924.97 төгрөг, нийт 20,086,175.74 төгрөгийн өр үүсээд байна.

Иймд зээлдэгч *******гаас Голомт банктай байгуулсан ЗГ2015163543 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 20,086,175.74 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь  *******-ийн нэхэмжилсэн 20,086,175.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,086,175.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 20,086,175.74 төгрөгийг хариуцагч нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрчээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20,086,175.74 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 20,086,175.74 төгрөгийг хариуцагч төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,381  төгрөгөөс 129,120.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 129,120.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 129,120.5 төгрөг тус тус гаргуулж нийт 258,381 төгрөгийг нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ