| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00770/И |
| Дугаар | 192/ШШ2025/01353 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01353
| *******0*******5 0******* 17 | 19*******/ШШ*******0*******5/01*******3 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* ХХК ******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь *******0*******4 оны 06 сарын 03-ны өдөр Цэвэгмид овогтой тэй Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба тус компани нь түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******0*******4 оны 1******* сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 сарын 10-ны өдрийн 191/Ш3*******0*******5/0*******503 тоот захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Цэвэгмид овогтой Болох-Эрдэнийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.
*******.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0*******4 оны 06 сарын 03-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 сарын 10-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/0*******503 дугаар шүүгчийн захирамж, *******0*******5 оны 0******* сарын 07-ны өдрийн *******8/*******5 дугаар итгэмжлэл,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******0*******5 оны 0******* сарын 1*******-ны өдрийн *******59 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ХХК нь ...түрээсийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх Ц.Болох-Эрдэнийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******1 дүгээр хороо, бага дарь эх ******* гудамж, 15*******0 тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
Ц. нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 сарын 10-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/0*******503 дугаар захирамжаар тогтоогдов.
Иймд Ц.Болох-Эрдэнийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* эрэн сурвалжилсугай.
*******.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ХХК , утас:9930957, 99400957/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ