2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/01143

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11 192/ШШ2025/01143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Монголын төмөр зам" ТӨХК-тай 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Түг-22/115-115/23 дугаар "Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ"-г байгуулсан. "Таван хан хайрхан" ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээ байгуулж, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн эзэмшлийн 50 ширхэг "ачааны хагас вагон"-ыг гэрээний 3.1-д нэг удаагийн ачаа тээврийн нийт төлбөр нь 80,000,000 төгрөг төлөхөөр, түрээслэх вагоныг хүлээлцэхээс гурав хоногийн өмнө түрээсийн төлбөрийг барьцааны хамт шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд " нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулаад байна. Түрээслэгч нь манай компанитай гэрээ байгуулах үед Монгол Улс, Улаанбаатар хот, ,,,од үйл ажиллагаа явуулж байсан. Түрээслүүлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/11537 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо "Таван хан хайрхан" ХХК-ийн хаяг нь тодорхойгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй, тус аж ахуйн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд /Гүйцэтгэх захирал/ хаана байгаа нь тогтоогдохгүй, утасны дугаар холбогдохгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/11537 дугаартай шүүгчийн захирамж, 2022.05.22-ны өдрийн төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

            болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нар нэхэмжлэгчийн тодорхойлсон, ,,, хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/11537 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарын оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

           Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нар  ,,, хаягт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 70006622, 70106655 дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжилсугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ