2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01406

 

 

 

 

 

2025 02 18

192/ШШ2025/01406

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч:*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Өсөхбаяр нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******г 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Хүнсний 46 дугаар дэлгүүрт худалдагч, 1988 оны 6 дугаар сарын 01-нээс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Герман Монголын Геологийн хамтарсан Бороогийн геологизи экспедицэд угаагч, 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Геологи шинжилгээний Дархан нэгдэлд угаагч, 1992 оны 03 дугаар сарын 31-нээс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэс ХХК-д угаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН