2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00939

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох 4,966,095.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,966,095.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 620,700 төгрөг,  2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 620,700 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 621,195.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,407 төгрөгийн 50 хувь болох 47,203.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Б.Н-с тус бүр 47,203.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД