Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 57

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

Улсын яллагч Г.Эсэн,

Насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Л.Х-т холбогдох эрүүгийн 1710008310017 дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ........... төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, Хөдөө Аж Ахуйн машин ашиглалтын инженер мэргэжилтэй,  “Ви Те Экс” ХХк-нд сангийн засварчин ажилтай, Сүхбаатар дүүргийн ............дүгээр хороо, ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х.Л.Х /РД:,,,,,,,,,,,/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хан-Хиллс хотхонд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Содбаярыг зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 10 сарын 26-ны өглөө 08 цагт ажил дээр хувцсаа солиод Гацуурт компаний Хүнс трейд компанид очиж ажил хийгээд 5 цагт ажил дууссан. Хан хилс рүү дуудлагаар очиж сангийн хэрэгсэл угсар, зөө гэж захирал хэлэхээр нь очсон. Тэнд очоод сангийн хэрэгслийг 7 давхар руу зөөсөн. Содбидэл, Буянтогтох, Ихбат гээд залуучуудтай сангийн эд үйлийг зөөсөн. Содбилэгтэй хамт эд зүйлээ гаргаж Буянтогтох Энхбаяр хоёр хамт өргөж байсан. Энэ үед Содбилэг дээшээ гаргаж байхад Содбилэг “та олигтойхон өргөөч, хурдан өргөөч, өргөж чадахгүй байгаа юм уу” гэхээр нь чадахаараа өргье гэж хэлсэн. Сүүлдээ над руу уурлаж эхэлсэн. Дараа дахин уурлаад хашгирахаар нь “чи давраад байгаа юм биш үү” гээд өргөж байсан юмаа тавиад нүүр рүү нь цохисон. Хамарнаас цус гарсан учир доошоо уруудсан. Би авч явсан хэрэгслээ дээшээ тавиад дахин буухад Содбилэг доор Энхбатад болсон процессыг хэлээд дайрахаар нь ах хүний өөдөөс цор хийхээ боль хүн юм хэлж байхад ах хүнийг хүндэлж чадахгүй байна гэж хэлсэн. Би тэр үед зодох гэж дайраагүй. Үүний дараа захирал хүртэл уулзсан.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 9 цагт Хан Хиллс барилга дотор сантехник хэрэгсэл зөөсөн. Эхлээд зөөхөд Буянтогтох гээд ахтай бүх материалыг зөөсөн. Зөөхөд манай ангийн Энхбат цуг зөөсөн. Хадбаатар туслах зорилготой ирсэн. Би Хадбаатартай цуг зөөхөөр болсон. Зөөж байхад эхлээд би “та өргөөд явж чадахгүй байна уу” гэхэд тийм гэсэн. Доошоо буугаад дахин нэг зүйл өргөөд гарах гэхэд би ард нь гараад явахад түрээд байна гэхээр нь урд нь гараад 5 давхар руу гарч явахад огцом түлхээд хана хавсарч намайг цохисон. Тэгээд намайг яаж байгаа юм бэ гэхэд “чи дээрээс хойш давраад байгаа шүү” гээд цохисон. Та яаж байгаа юм бэ гэхэд 2, 3 удаа цохисон. Хамраас цус гараад ангийн банди нарт хэлэхэд манай ангийн хүүхэд өмөөрөхөд зодох гэж дайрсан” гэв

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн  ¹13536 тоот дүгнэлтэд: “…Ж.Содбаярын биед хамар ясны хугарал, хамар нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 19-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, хохиролын баримт /хх-29-31/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан хохиролын зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хан-Хиллс хотхонд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Содбаярыг зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь тэдний хувийн таарамжгүй харьцаа болон Хан-Хилс хотхоны барилгын  ажилд нэг нь туслах, нөгөө нь дадлагын ажил хийх үедээ “хурдан зөөгөөч яасан удаан юм, хурдан яв, давраад байгаарай” гэх зэргээс маргалдсан гэж шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹13536 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Х-тхолбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Я нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт 5.000.000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд 1.733.100 төгрөг буюу нийт 6.733.100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 1.649.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Я нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Бт нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.