2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01331

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.О эцэг нь талийгаач Р.Ц мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч О.Э нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Э нь талийгаач Р.Ц 2018 оноос хамтран амьдарч, улмаар Р.Цогбаатарыг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барах үед нэхэмжлэгч Г.Э нь жирэмсэн байсан байх ба тэрээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.О төрүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 218 дугаартай ...Р.Ц нь Э.Обиологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99 хувь байна гэсэн дүгнэлт, шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан З.Б, Б.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 6,17-18, 34-37, 48-49, 51, 52 дугаар тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.7-д .Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.О эцэг нь талийгаач Р.Ц мөн болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.О эцэг нь талийгаач Р.Ц мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ