2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01336

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01336

 

Нэхэмжлэгчи

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.ХХК нь хариуцагч Ц.Э холбогдуулан 56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан газар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 262,000,000 төгрөгийг болон 65,000,000 төгрөгийн үнэлгээтэй 76-64 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул нь хариуцагч Ц.Э холбогдох 56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа,

хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдох газар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 262,000,000 төгрөгийг болон 65,000,000 төгрөгийн үнэлгээтэй 76-64 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х татгалзал болон хариуцагч Ц.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хариуцагч Ц.Э холбогдох 56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа,

хариуцагч Ц.Э нэхэмжлэгч Б ХХК-д холбогдох газар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 262,000,000 төгрөгийг болон 65,000,000 төгрөгийн үнэлгээтэй 76-64 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 437,950 төгрөг, хариуцагчаас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,468,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ