| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2017/0219/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,
Улсын яллагч: Н.Ням-Очир,
Хохирогч: М.Б, түүний өмгөөлөгч Д.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Гт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020206 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Г, 1991 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, ...-д дэлгэцийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ГЮ91082218 тоот регистртэй,
Шүүгдэгч М.Г нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ...ны нутаг дэвсгэрт байрлах “...” караокений үүдэнд иргэн М.Бг зодож бие махбодод нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-нд найзуудын хамт шинэ жилийн баярыг тэмдэглэхээр болсон. Тэгээд нэг карокед орж 2 шил архи хүн тус бүр нэг, нэг пиво авч ууцгаасан. Тамхи татах гээд гадаа гарахад караокений үүдэнд байсан хүмүүстэй муудалцсан. Би хохирогчтой шатан дээр зууралдаад хамт давхаралдаж унасан. Энэ үед манай эхнэр намайг татаж салгасан” гэв.
Хохирогч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр эхлээд нэг найзтайгаа уулзсан. Дараа нь бас нэг найз минь ирсэн. Тэгээд пабад нь сууж байгаад караокед нь орсон. Караокед 1 цаг болсон 12 цаг болж байхад гараад үүдэнд нь тооцоо хийх гээд байж байхад хэдэн залуучууд бид нар руу та нар тооцоогоо хийж чаддаггүй гээд агсраад байсан. Би караокены эзэнд тооцоо чинь буруу байна, зөв болгоод гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд гараад явсан чинь караокены эзэн ардаас гарч ирээд тооцоог нь хийх гээд зогсож байхад хажуу талд байсан 2-3 залуучууд манай найзын нүүр рүү цохиод авсан. Би салгах гэж очсон. Тэгсэн цаанаас нь дахин 2-3 залуучууд ирсэн. Бид хоорондоо цохилцож нэг нэг цохилцсон. Би шатнаас түрүүлж буусан. Дараа нь манай найз түрүүлж буусан. Тэгсэн цагаан цамцтай залуу ирээд намайг хавсаргч унагаагаад өшиглөсөн. Би ухаан алдаад нэг сэргэхэд цус болсон байсан. Би тухайн газраас холдоод цасаар нүүрээ угайхад нүд хорсоод байсан. Тэгээд би хоёр найзыгаа ирэхээд яаралтай гэмтлийн эмнэлэг явъя гээд явсан. Өөр хүнтэй цохилцсон зүйл байхгүй. Цагаан цамцтай залуу буюу Г ирээд намайг хавсарч унагаагаад өшиглөсөн. Намайг цохино гээд цохисон. Миний хараа муудсан байгаа. Одоогийн байрдлаар эмчилгээ, хагалгааны зардалд баримтаар гарсан хохирлыг шүүгдэгчээс авсан. Цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн хохирол гарахыг мэдэхгүй байна. ” гэв.
Хохирогч М.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би 16 цагийн орчим Г гэх найзтайгаа уулзаад нэг газар суугаад ууж байгаад тэндээсээ гараад 20 цагийн орчим найз Гийн хамт ...ны нутаг дэвсгэрт байрлах “...” пабад орсон. Тэндээ сууж байхад найз Т ирсэн тэгээд бид 3 хамтдаа 2 шил архи авч уугаад сууж байхад найз Гэрлээ гэх эмэгтэй ирээд Г, Т, Гэрлээ бид 4 уг “...” караоке руу 23 цагийн орчим ороод хамтдаа нэг шил архи авч уугаад дуулаад суусан. Тэгээд гарах цаг болоод Гэрлээ түрүүлээд гараад явсан, бид нар жаахан байж байгаад араас нь гараад текен дээр нь Г бид 2 очоод тооцоогоо хийх гээд очтол тооцоо зөрөөд байхаар нь барментай нь жаахан маргалдсан. Тэгээд би гадагшаа гараад тамхи татаад зогсож байсан араас уг караокений эзэн нь бололтой нэг залуу гарч ирээд намайг тооцоогоо хий гэхээр нь би наад тооцоо чинь зөрөөд байна гэж хэлэхэд тэр залуу тооцооны хуудсыг солиод гарч ирсэн. Тэгээд би уг караокений тооцоог интернет банкаар 43.000 төгрөгийг уг караокений эзэн гэх залуугийн өгсөн данс руу нь шилжүүлсэн тэгээд зогсож байтал хажуу талаас танихгүй хэсэг залуус орж ирээд манай найз Гтой маргалдаад байсан. Тэгээд нэг мэдэхэд л найз Гийг нэг залуу зуурсан нэг залуу нь цохиод байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг нь нэг цохисон. Тэгээд л бужигнаад явсан би тэр үед нь шатнаас буугаад зогссон. Тэр үед бас Ты эхнэр нь ирсэн зогсож байсан бөгөөд тэр эхнэр нь тэдгээр залуусыг салгах гээд татаад байсан. Намайг шатны доор зогсож байхад нэг залуу миний хөлийг хавсарч унагаагаад нүүр, ам руу цохьсон. Тэгээд би нүд юм харахгүй байна гээд доошоо хараад суусан. Нөгөө хэд тэнд хоорондоо бужигнаад байсан, би цаашаа яваад 2 машины дундуур ороод цасан дээр очоод цасаар нүүрээ арчсан. Миний нүүрнээс цус гараад байсан. Удалгүй Г, Т нар намайг олж ирээд гэмтлийн эмнэлэг рүү машин барьж явсан тэндээ анхны тусламж аваад буудалд очоод амарсан....28-аас доош насны залуучууд байсан нэг нь цагаан цамцтай гонзгой дуу царайтай залуу байсан. Би 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн нүдний тасагт ухархайн ясны хагалгаанд орсон хагалгаанаасаа тэр өдрөө 2 цагийн дараа гарч ирсэн...Одоогоор эмчилгээнд зарцуулсан зардал 1.915.000 төгрөг болж байгаа би баримтыг хэрэгт хавсаргасан. Гадаад руу явж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна, хэдэн төгрөгийн зардал гарахыг сайн хэлж мэдэхгүй, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46, 49/,
Гэрч А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тооцооноос болоод маргалдсан бид нарыг та нар тооцоогоо хийж чадахгүй гээд байсан. Тэгээд нэг залуу нь буюу саарал пиджактай залуу нь манай найз Бгийн нүүр рүү нь гараараа түлхсэн би дундуур нь ороод тэр залууг түлхсэн. Тэгсэн тэр залуу зөрүүлээд намайг шанаадсан. Тэгээд л зодоон эхэлсэн. Б, Т 2-ыг тэр залуус цохиод шатнаас түлхээд унгаасан, наана нь би буланд нь хэдэн залуучуудад зодуулсан. Бг яаж зодсоныг хараагүй. Тэгээд нөгөө залуучууд зодоон дуусгаад дотогшоогоо орсон, зарим нь салгаад байсан. Тэр үед Б алга болсон байсан. Т бид хоёр Бг хайж байгаад хажуугийн машины зогсоолоос олоход Бгийн нүүр нь цус болсон нүд нь тагларсан дух нь цоорсон байсан. Бид 3 тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг явж анхны тусламж аваад харьсан, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 50-51/,
Гэрч Ц.Ты мөрдөн байцаалтад өгсөн: “...би тэр охинд ахын дүү тооцоогоо хийнэ битгий санаа зов гэж хэлээд араас нь гарсан. Тэгээд араас нь гадагшаа гартал Гийг нэг хүн цохьсон гээд баарны зохион байгуулагч залууд нь үйлчлүүлэгчээ зодуулаад гаргаж бодог юм уу гэж хэлсэн. Гэтэл тэр зохион байгуулагч залуутай Б тооцооны талаар яриад байсан. Тэгээд жаахан маргалдаж байгаад үүдэнд байсан залуучуудад Б бид 2 түлхэгдээд шат руу буусан. Тэр үед Г буланд зодуулж байсан би салгах гээд очиход намайг түлхээд байсан тэр үед Б хойно үлдээд зодуулсан юм шиг байна. Би тэр үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Бг зодож байсан хүнийг салгасан санагдаад байна. Тэгээд байж байтал Б алга болсон. Г бид 2 Бг хайж байгаад баруун тийш 50 орчим метрийн зайд Б цусандаа холилдсон байж байсан. Тэндээсээ шууд бид 3 гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг. /хх 1-ийн 53-54/,
Гэрч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баяраа тэмдэглэж байгаад нөхөр З бид хоёр хамгийн сүүлд тэндээс гарсан. Нөхөр З бид 2 ямар нэгэн зодоон хараагүй ямар ч гэсэн гарах гэтэл караокений хамгаалагч нь хаалгаа дотроос нь барьсан манай найз нарыг гаргахгүй байсан. ...Гийн гараас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 65-66/,
Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 23 цагийн орчим би 00-ын өрөөнөөс гартал Н, Т нар тамхи татах гээд гарч байсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг жаахан согтуу байсан болохоор хамт дагаад гарсан. Уг караокений үүдэнд би Т, Н нарын урдаас нь хараад зогсож байсан. Миний баруун талд нэг танихгүй өндөр залуу хамгаалагчтай нь муудалцаад зогсож байсан би Татай юм яриад зогсож байтал өөр нэг залуу ирэнгүүтээ Т заамдаж аваад чирээд шатны уруу буулгасан. Би араас нь очиход хамгаалагч нь хамт очсон. Тэр үед дотроос Г, Н нар гарч ирсэн. Би Т татаад зогсож байтал Гийг нэг залуу заамдаад зогсож байсныг Н салгасан. Тэгээд би Т караоке руу аваад орсон. Миний араас Н Гийг аваад орсон гадаа үлдлсэн залуучууд зодолдоно гээд дуудаад байсан. Харин хамгаалагч нь хаалгаа бариад оруулаагүй бид нарыг ч бас гаргаагүй тэр үед Гийн хурууг нэг нь хазсан байсан, цамц нь цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 68-69х/,
Гэрч Ө.Омөрдөн байцаалтад өгсөн: “...Би дотор үлдсэн хүмүүстэйгээ хамт дуулаад үлдсэн цаг дуусч байсан болохоор юмнуудаа аваад араас нь гарсан. Намайг гараад иртэл зодоон болсон шинжтэй байсан. Гэхдээ би зодоон болсныг нь хараагүй. Гийн гарын эрхий хуруунаас цус гарсан хазуулсан гэж байсан” гэсэн мэдүүлэг / хх 1-ийн 72-73/,
Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А, Н, Т нар тамхи татах гээд гарсан араас нь Г бид 2 гарсан. Яг гарахад Та, А 2 нэг танихгүй хүнтэй зууралдаад зогсож байсан. Тэр үед манай нөхөр Г гараад юу болоод байгаа юм гээд асуусан. Урдаас нь нэг залуу тулж ирсэн тэр залуутай манай нөхөр Г зууралдаад шатны уруу буусан тэгээд 2-уулаа газар хальтараад унасан. Би араас нь очоод Гийг салгаад хойш нь татаад хажуугийн машины ойролцоо зогсоосон. Тэр үед Н, Та А нар дотогшоо орсон байсан. Хамгаалагч нь нөхөр бид 2-ыг ор гэж хэлэхээр нь яг орох гээд хаалга руу явж байтал миний ар нуруу руу нэг залуу нь хөлөөрөө өшиглөсөн тэгээд би шууд ороод хаалгаа хаасан. Тэр үед Г гар хазчихлаа гээд байсан, би нөхрийнхөө гарыг хартал цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/,
Шинжээчийн 799 тоот дүгнэлтэд: “...М.Бгийн биед баруун сарвууны 1-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, шарх, алимны салстад цус хуралт, торлогийн цус хуралт, духанд зулгаралт, шарх, зүүн хацарт зулгаралт, баруун бугуй, сарвуу, сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид зүүн нүдний шар толбо орчмын торлогийн цус харвалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-ийн 83/,
Шинжээчийн 875 тоот дүгнэлтэд: “...Шинжээч эмч Т.Нийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 799 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, шарх, алимны салстад цус хуралт, торлогийн цус хуралт гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Нүдний хараанд нөлөөлсөн байна. Дээрх гэмтлүүд нь бусдад цохиулах үед үүсэх боломжтой. Унах үед алганы шивнүүрийн хугарал, зүүн хацарт зулгаралт, баруун бугуй, сарвуу, 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэгдэх боломжтой байна. Дээрх гэмтлүүдээс болж зүүн нүдний харааны бууралт 0,25 болжээ. Энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20% алдагдуулна. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чавдарыг тогтонги 20% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-ийн 67/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-ийн 3/, хохирогчийн өргөдөл /хх 1-ийн 4/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 43/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-ийн 114, 118-140, хх 2-ийн 98/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-ийн 192-193/, хохирлын баримт /хх 1-ийн 207, 2хх-ийн 10-23/ зэрэг болно.
Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ...ны нутаг дэвсгэрт байрлах “...” караокений үүдэнд иргэн М.Бг зодож бие махбодод нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч М.Бгийн: “...Тэгээд нэг мэдэхэд л найз Гийг нэг залуу зуурсан нэг залуу нь цохиод байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг нь нэг цохисон. Тэгээд л бужигнаад явсан би тэр үед нь шатнаас буугаад зогссон. Тэр үед бас Ты эхнэр нь ирсэн зогсож байсан бөгөөд тэр эхнэр нь тэдгээр залуусыг салгах гээд татаад байсан. Намайг шатны доор зогсож байхад нэг залуу миний хөлийг хавсарч унагаагаад нүүр, ам руу цохисон тэгээд би нүд юм харахгүй байна гээд доошоо хараад суусан нөгөө хэд тэнд хоорондоо бужигнаад байсан би цаашаа яваад 2 машины дундуур ороод цасан дээр очоод цасаар нүүрээ арчсан. Миний нүүрнээс цус гараад байсан. Удалгүй Г, Т нар намайг олж ирээд гэмтлийн эмнэлэг рүү машин барьж явсан тэндээ анхны тусламж аваад буудалд очоод амарсан. ...28-аас доош насны залуучууд байсан нэг нь цагаан цамцтай гонзгой дуу царайтай залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46, 49/, гэрч А.Гийн: “...Б, Т 2-ыг тэр залуус цохиод шатнаас түлхээд унгаасан. ...Бг яаж зодсоныг хараагүй. Тэгээд нөгөө залуучууд зодоон дуусгаад дотогшоогоо орсон тэр үед Б алга болсон байсан. Т бид хоёр Бг хайж байгаад хажуугийн машины зогсоолоос олоход Бгийн нүүр нь цус болсон нүд нь тагларсан, дух нь цоорсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 50-51/, гэрч Ц.Ты мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэгээд жаахан маргалдаж байгаад үүдэнд байсан залуучуудад Б бид 2 түлхэгдээд шат руу буусан. Тэр үед Г буланд зодуулж байсан би салгах гээд очиход намайг түлхээд байсан тэр үед Б хойно үлдээд зодуулсан юм шиг байна. Би тэр үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Бг зодож байсан хүнийг салгасан санагдаад байна. Тэгээд байж байтал Б алга болсон. Г бид 2 Бг хайж байгаад баруун тийш 50 орчим метрийн зайд Б цусандаа холилдсон байж байсан” гэсэн мэдүүлэг, /хх 1-ийн 53-54/, гэрч Х.Нийн: “... А, Н, Т нар тамхи татах гээд гарсан араас нь Г бид 2 гарсан.Яг гарахад Та, А 2 нэг танихгүй хүнтэй зууралдаад зогсож байсан тэр үед манай нөхөр Г гараад юу болоод байгаа юм гээд асуусан урдаас нь нэг залуу тулж ирсэн тэр залуутай манай нөхөр Г зууралдаад шатны уруу буусан тэгээд 2-уулаа газар хальтараад унасан. Би араас нь очоод Гийг салгаад хойш нь татаад хажуугийн машины ойролцоо зогсоосон. Тэр үед Н, Та, А нар дотогшоо орсон байсан хамгаалагч нь нөхөр бид 2-ыг ор гэж хэлэхээр нь яг орох гээд хаалга руу явж байтал миний ар нуруу руу нэг залуу нь хөлөөрөө өшиглөсөн тэгээд би шууд ороод хаалгаа хаасан. Тэр үед Г гар хазчихлаа гээд байсан, би нөхрийнхөө гарыг хартал цус гарч байсан тэгээд удаагүй тэр залуусыг явсны дараа гараад гэр гэррүүгээ явцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/ болон шинжээчийн 799, 875 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдгэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Гүйлдэл нь “...” караокений үүдэнд иргэн М.Бг зодож бие махбодод нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч нь шүүгдэгчтэй хамт унахдаа гэмтэл авсан байх боломжтой тул болгоомжгүй хүндэвтэр хохирол учруулсан хэргээр зүйлчлэх боломжтой. Мөн хохирогч өөр хүнтэй маргалдсан байж болзошгүй, Гтай маргалдснаас хойш өөр хүнтэй маргалдаж цохиулсан байх боломжтой. Шүүгдэгчийн гэм буруутай нь эргэлзээтэй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “цагаан цамцтай залуу нь намайг хавсарч унагаагаад өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүх хуралдааны үед камерын бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон “шүүгдэгч нь цагаан өнгийн цамцтай байх ба хохирогчийг тухайн караокены үүдэнд нүүр лүү нь цохиж байгаа болон хохирогчийг шатнаас буусны дараа шатаар бууж байгаа бичлэг, хэсэг хугацааны дараа шат руу өгсөж гарч ирж байгаа бичлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид учирсан гэмтлийг учруулсан болох нь нолтлогдож байх тул гэм буруутай болохыг тогтоолоо.
Шүүгдэгч М.Г нь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаар 1.900.000 төгрөгийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүгдэгч М.Г нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч М.Б болон түүний өмгөөлөгч нь тухайн гэмт хэргийн улмаас нүдний хараа муудсан ба цаашид шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагтай тул цаашид гарах хор уршигийн талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Гийг гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад даарах нөхцөл байдал тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч М.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.Г нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2016.12.25-наасс/ 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг
гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Гийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Гиргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.900.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь гэм хорын хохирлын талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР