| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04860/И |
| Дугаар | 197/ШШ2025/03444 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03444
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: байранд байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, Улаанхүү овогтой ******* /РД: *******/-д холбогдох,
2.347.118,45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“МӨРӨН ИНТЕРНЭШНЛ ББСБ“ ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2105129 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,799,900 төгрөгийг сарын 3.3% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-иас UE55TU8500UXCE загварын зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг “Сайн Интернэшнл” ХХК-ийн Хаан банкин дахь 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 2,992 211 төгрөг төлсөн ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлөлтийн 857 хоногийн хугацаа хэтрэлттэй болно. Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж Зээлдэгч “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Тиймээс дээрх төлбөр болох нийт 2,347,118.45 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,504 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч У.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Улаанхүү овогтой ******* нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2.347.118,45 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч У.*******д холбогдуулан 2.347.118,45 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.Гэсэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.347.118,45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.347.118,45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 923.560 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.504 төгрөгөөс 26,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 26,252 төгрөг, хариуцагчаас 26,252 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ