| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04883/И |
| Дугаар | 197/ШШ2025/03424 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03424
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: давхарт байрлах “******* ******* ОМЗ ББСБ” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,
5.923.300,92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ОМЗ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ц.******* :нь манай компанитай 2024 оны 01 дугаар сарын 11-ний өдөр Цахим кредит картын гэрэз бейгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийн зээлийг авсан. Банк, эрх бүхий хуулилн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл зхиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтиин дагуу /Орау/ аппликейшний 1110130712004677 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 5.000.000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь “Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өерийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх”, мөн зүйлийн 3.2.8 дахь хэсэгт зааснаар “ Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх” үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь эргэн төлелтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгтөлөх үүрэггэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү.нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, хэрэглээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч Ц.*******өөс нийт 5.923.300,92 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч У.Цэцэг-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* ******* ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5.923.300,92 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 5.923.300,92 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.Гэсэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.923.300,92 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.347.118,45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж төлөлтөө 2025 оны 04 дүгээр 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 1.974.434 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.723 төгрөгөөс 54,861.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 54,861.5 төгрөг, хариуцагчаас 54,861.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ