2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01555

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01555

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь Ц.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ц.Б оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Х нь түүнээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/201844163781 дугаар зээлийн гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн БГХ201844163781 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201844226072 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГХ201844226072 дугаар барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201844227791 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 19,634,537.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/20673 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн БГХ201844163781 дугаартай барьцааны гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201844226072 дугаар зээлийн гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГХ201844226072 дугаар барьцааны гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201844227791 дугаар зээлийн гэрээнүүд,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн бүртгэлийн карт,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Хаан банкны гүйлгээний баримт,

2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн бүртгэлийн карт

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Зээл буцаан төлөх хуваарь,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ,

2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201844163781-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/201844163781-2 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,

Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт,

Бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт,

LOS программ дээр ажиллах журам-ын хавсралт 8,

Зээл хүсэгчийн анкет,

Ц.Б нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,

Ц.Б  иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэрэг баримтуудаар болон шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Ц.Б 8********дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй,

хариуцагч Ц.Б 8******** дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдан байна,

хариуцагч Ц.Б 9******** дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна,

хариуцагч Ц.Б 9******** дугаарын утас руу залгахад Тийм хүн биш,

хариуцагч Ц.Б 8********дугаарын утас руу залгахад тийм хүн биш,

хариуцагч Ц.Б эхнэр Б.Б дугаар гэх ******** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,

хариуцагч Ц.Б ээж гэх ******** дугаарын утас руу залгахад н.Б ээж биш. Танихгүй,

хариуцагч Ц.Б ах Ц.А дугаар гэх ******** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,

хариуцагч Ц.Б ах Ц.А дугаар гэх********дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх хариуг өгсөн,

хариуцагч Ц.Б дүү гэх ******** дугаарын утас руу залгахад утсаа аваагүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэ********/-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 8-11, 12-14, 15-17, 18, 19, 20-25, 26, 27-45, 46, 51 дүгээр тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Б эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Б /РД ********/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Х ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, утас 8********/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ