2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/шш2025/01251

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 192/ШЗ2025/01251

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,114,354.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  " // нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1205122345 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг жилийн 21.6 хүүтэйгээр, 36 сарын хугацаатай цалин барьцаалж авсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 6,480,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай цалингийн зээл нэмж авсан. Нийт 13,480,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ *******,******* толгойт 74 гудамж 11 тоот хаягт оршин сууж, байсан. Голомт банкны зүгээс тус хаягаар ЗГ1205122345 тоот цалин болон барьцааны гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04843 тоот шүүхийн шийдвэрийн дагуу ******* дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 30323/7436 тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Сонгинохайрхан дүүргийн*******, Тахилтын задгай 07-09 тоотод гэж тогтоосон болно. Зээлдэгч нь ЗГ1205122345 тоот үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1965 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 10,619,094.03 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 14,682,918.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,812,341.96 төгрөг, нийт 27,114,354.76 төгрөг төлөөгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1 хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ1205122345 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч аас нийт 27,114,354.16 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Зоригтбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,114,354.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлага болох 27,114,354.16 төгрөгийг төлөхийг нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.81 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Голомт банк ХК нь Т.Зоригтбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,114,354.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч Т.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.81 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,522 төгрөгөөс 146,761 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Зоригтбаатар  146,761 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,761 төгрөг тус тус гаргуулж нийт 293,522 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Зоригтбаатарт холбогдох 27,114,354.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

              хариуцагч Т.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,259,529.81 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,259,529.5 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,522 төгрөгөөс 146,761 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Зоригтбаатар  146,761 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,761 төгрөг тус тус гаргуулж нийт 293,522 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ