| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02548/И |
| Дугаар | 192/ШШ2025/01875 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01875
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 44.321.718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Өсөхбаяр нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 44.321.718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 44.321.718 төгрөгнөөс 9.321.718 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 35.000.000 төгрөгийг хариуцагч ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-нд 10.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-нд 10.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 15.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379.559 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 166.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН