Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Хохирогч: Д.Ц,

Гэрч: Б.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705016840020 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.А, 1978 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, Толгойт өртөөнд ачаа вагон хүлээлцэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтуугаар ..., ... нэртэй бааранд Д.Цыг зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, дух, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр найз Б.Отэй “Од” нэртэй пабад нэг, нэг шилтэй пиво ууцгаасан. Тэнд сууж байхад утас дугараад байхаар нь авахад манай бага хүүхдийн цэцэрлэгийн багш Г байсан. Утсаа авахад эгч нь “гурван найзтайгаа байна, хүрээд ир” гэж  хэлсэн. Тэгэхээр нь би “10 дугаар хороололд ойрхон байна, тэгье” гэж хэлээд очсон. Г багш өмнө нь манай том хүүхдийн ангийн багш байсан. Тэгээд бид хоёр хоорондоо сайн дотно харьцаатай хүмүүс байгаа юм. Очиход нэг шил архи, ус аваад тавьчихсан ууцгааж байсан. Архи нь талдаа орчихсон байсан. Обид хоёр тэр архинаас нь хамт уусан. Тэгээд ярилцаад сууцгааж байхад Цын багын найз Цын төрсөн өдөр болж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж байсан газраасаа арай өөр бүжиглэдэг газар оръё гэж ярилцаад хороололд байрлах “...” гэх нэртэй бааранд орцгоосон. Тэнд ороод Г эгч намайг чи юм захиалах уу гэхээр нь би төрсөн өдрийн эзэн өөрөө мэдээд захиалгаа өг гэж хэлэхэд Ц 1 “Болор” нэртэй архи, 3 ширхэг ундаа, 3 ширхэг ус захиалж авчируулсан. Бид нар тэр архиа ууж дуусаад Б.О  бид хоёр өмнөх захиалсан зүйлсийг дахин захиалсан. Захиалсан зүйлсээ ууцгааж, бүжиглэцгээсэн. Ц нилээн согтсон байсан. Обид хоёр авсан зүйлсийнхээ тооцоог хийсэн. Тэгээд гарах гэтэл өмнөх тооцоогоо хий гээд зөөгч ирсэн. Тооцоо хийх болоход Ц карт бариад яваад байсан. Г эгч өөрт байсан задгай мөнгийг өгсөн. Ц тооцоо дутаж байна гэж хэлсэн. Ц Цын толгой руу цохиод, цүнхийг булааж авах гээд байсан. Ц цүнхээ тэвэрсэн, тэр хоёр булаацалдаад байсан. Нэг харахад Ц, Ц хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би босч очоод чи болиоч, чиний төрсөн өдөр байгаа юм биз дээ, наад хүнээсээ юуг нь авах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Ц “чамд хамаагүй” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би Цийг алгадсан. Охүрч ирээд намайг салгаад аваад явсан. Ц араас хүрч ирж намайг доромжилсон. Араас зууралдаад байхаар нь би дахин 2-3 удаа алгадсан. Тэгээд цагдаа ирсэн. Хохирогч нь баримтгүйгээр хохирол нэхэмжилсэн. Би баримттай хохирлыг төлөхөд бэлэн байгаа” гэв. 

Хохирогч Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц бид хоёр бага ангиасаа үерхэж нөхөрлөсөн. Одоо бараг 30 жил найзалж байгаа. Ц бид хоёрын төрсөн өдөр ойролцоо болдог учир хамт уулзаж тэмдэглэдэг юм. Хэрэг болох орой Ц, Г эгч бид гурав хамт 10 дугаар хорооллын “Од” гэх пабад уугаад сууж байхад Гүндэгмээ эгч хуурай хоёр дүүгээ дуудна гээд Э.А, Б.О нарыг дуудсан. Тэгээд бид тухайн газраасаа гарахаар болоод өөр газар оръё гээд хороололд байрлах “...” гэх бааранд орсон. Тэгээд би найзтайгаа картнаас нь мөнгө авч тооцоо хийнэ гээд орохоосоо өмнө ярьсан байсан. Манай найз амархан согтдог. Би найзыгаа зодоогүй. Гэнэт намайг зүгээр байж байхад Э.А зодсон. Намайг хэл амаар доромжилж хэлж болох муу үгээр хэлсэн. Би Аг цохиогүй. Тэгээд миний амнаас цус гарсан байсан. Тэгэхэд цагдаа ирсэн. Над руу сүүлд нь Э.А утсаар залгаад хэл амаар доромжилсон. Би маш их гомдолтой байна. Миний гоо сайханд хохирол учирсан. Би өмнө ийм зүйлд холбогдож үзээгүй. Зүгээр байж байгаад зодуулаад  тэр үед шоконд орсон байдалтай байсан. Эмчилгээний баримтаа яаж цуглуулах талаар надад ерөөсөө хэлж байгаагүй. Би өчигдөр шүүх хуралд орохоос өмнө хүнээс зөвлөгөө авсан. Тэгэхэд баримтаа бүрдүүлж байж хохирлоо нэхэмжилдэг гэж хэлсэн. Би их гомдолтой байна. Уруулаа янзлуулах мөнгө, 20 хоног ажилдаа яваагүй цалин 600.00 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Болор нэртэй архи ус ундаа Ц бид хоёр авсан. Тухайн үед тооцоог нь хийгээгүй байсан. Тэрийг дууссаны дараа дахиад нэг шил Болор архи ус, ундаа авсан. Тооцоогоо хийх гээд Цын виза картыг авах гээд цүнхийг нь ухаж байсан чинь Анад руу дайраад тооцоогоо хийж чадахгүй юм бол яах гэж энд орж ирсэн юм гээд намайг алгадаад уруул дотор талдаа язарсан, мөн толгой хэсэг рүү олон удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч Р.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байх үед ...нд үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй бааранд орсон. Тэнд Ц, манай ажлын эгч болох Г, Б, Г эгчийн найз гээд 2 эмэгтэй ирсэн байсан. Шөнийн 03-04 цагийн хооронд Ц нь Г эгчийн дагуулж ирсэн Агэх нэртэй хүүхэнтэй маргалдсан. Маргалдсан шалтгаан нь тэр баарнаас гарах гээд тооцоогоо хийх гээд намайг босгох гэж байсныг Агэдэг эмэгтэй хараад Ц бид хоёрыг муудалцаад байна гэж бодоод Цыг алгадаад авсан гэж Аярьж байсан. Би болсон асуудлыг согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч Ц.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...10 дугаар хорооллын замын ар талд байдаг нэрийг нь сайн санахгүй пабад Ц, Ц, манай найз Б бид дөрөв 0.75 литрийн архи аваад сууж байхад Анад руу залгаад та хаана байгаа юм бэ, би Отэй хамт явж байна гээд бид нар уулзсан....бид хамтдаа ...нд үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй бааранд орсон. Тэнд ороод нэг шил Болор нэртэй 0.75 литрийн архи авч бид нар уусан. А, О 2 дараа нь бас мөн адил Болор архи аваад бид ууцгаасан. Тэгээд Б гээд охин бага насны хүүхэдтэй болохоор нь би гэр рүү нь хүргэж өгсөн. Буцаад баарандаа ирсэн. Үлдсэн архи уугаад сууж байгаад миний дотор муухай оргиод 00 орчихоод буцаад ороод ирэхэд Цын амнаас цус гарчихсан, цагдаа нар ирсэн байсан. Цаас яасан талаар асуухад танай дүү Анамайг зодсон гэж байсан. Би архи уусан байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Агэдэг найзтайгаа хамт 10-р хорооллын Од нэртэй пабад Г эгч дуудаад очсон. Тэнд Г эгч 3 найзтайгаа сууж байсан. Тэндээс гараад хорооллын ... гэдэг баар орсон. Тэнд бид 0.75 литрийн Болор архи, 2 лаазтай кола ус аваад уугаад сууж байсан. Архиа ууж дуусаад Абид хоёр дахиад 1 шил Болор архи, ус, ундаа авсан. Сүүлийн авсан архи, ус, ундааны тооцоо болох 67.000 төгрөгийг Абид хоёр 33.500 төгрөгөөр хувааж хийсэн. Тэгээд удаагүй ширээн дээр сууж байтал өмнөх тооцоогоо хий гээд баарны ажилчин ирсэн. ...Тэгтэл нэг мэдэхэд Ц Цыг зодоод үстсэн байдалтай байж байсан. Аочоод салгах гээд юм яриад байж байснаа гэнэт АЦ гээд хүүхнийг алгадаад авахаар нь би очиод Аг барьж аваад салгаад байж байтал Ц араас хүрээд ирсэн чинь Адахиад 2 удаа толгой руу нь алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Шинжээчийн 13007 тоот дүгнэлтэд: “... Д.Цын биед уруулд шарх, дух, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-50/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтуугаар ..., ... нэртэй бааранд Д.Цыг өөрийн найз Цыг зодлоо гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, дух, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Хохирогч Д.Цын: “...Тооцоогоо хийх гээд Цын виза картыг авах гээд цүнхийг нь ухаж байсан чинь Анад руу дайраад тооцоогоо хийж чадахгүй юм бол яах гэж энд орж ирсэн юм гээд намайг алгадаад уруул дотор талдаа язарсан, мөн толгой хэсэг рүү олон удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Р.Цын: “...Шөнийн 03-04 цагийн хооронд Ц нь Г эгчийн дагуулж ирсэн Агэх нэртэй хүүхэнтэй маргалдсан. Маргалдсан шалтгаан нь тэр баарнаас гарах гээд тооцоогоо хийх гээд намайг босгох гэж байсныг Агэдэг эмэгтэй хараад Ц бид хоёрыг муудалцаад байна гэж бодоод Цыг алгадаад авсан гэж Аярьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч Ц.Ггийн: “...Үлдсэн архи уугаад сууж байгаад миний дотор муухай оргиод нойл орчихоод буцаад ороод ирэхэд Цын амнаас цус гарчихсан цагдаа нар ирсэн байсан. Цаас яасан талаар асуухад танай дүү Анамайг зодсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч Б.Оийн: “...гэнэт АЦ гээд хүүхнийг алгадаад авахаар нь би очоод Аг барьж аваад салгаад байж байтал Ц араас хүрээд ирсэн чинь Адахиад 2 удаа толгой руу нь алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, шүүх эмнэлгийн шинжээчийн 13007 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас урууландаа сорвитой болсон тул гоо сайханы хагалгаа хийлгэх эмчилгээ хийлгэх зардрла, 20 хоног ажилдаа яваагүй хугацааны цалин 600.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна.

Хохирогчийн дээрх нэхэмжлэлийг нотлох баримтыг хохирогч нь гаргаж өгөөгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар зөвхөн цалингийн тодорхойлолтыг авчирсан байх бөгөөд уг нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч А.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Ад шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Д.Ц нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР