2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01556

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01556

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь Н.Д эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.Д оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Х ХК нь түүнээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201844220223 дугаар зээлийн гэрээ,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201944345677 дугаартай зээлийн гэрээ,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201944471614 дугаартай зээлийн гэрээнүүдийг үүрэгт 29,411,617.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/26805 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201844220223 дугаар зээлийн гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГХ201844220223 дугаартай барьцааны гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримт,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201944345677 дугаартай зээлийн гэрээ,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн БГХ201944345677 дугаартай барьцааны гэрээ,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримт,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201944471614 дугаартай зээлийн гэрээ,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БГХ201944471614 дугаартай барьцааны гэрээ,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримт,

Зээлийн бүртгэлийн карт,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

LOS программ дээр ажиллах журам-ын хавсралт 8,

Зээл хүсэгчийн анкет,

Н.Д иргэний үнэмлэхний хуулбар,

Н.Д нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Н.Д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар болон

шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Н.Д ******** дугаарын утас руу залгахад утсаа аваагүй,

хариуцагч Н.Д********  дугаарын утас руу залгахад тийм хүн биш,

хариуцагч Н.Д********  дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Д /РД ******** /-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 9-10, 11-13, 14-16, 17-22, 23-28, 29-38, 43 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Д эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Д /РД ******** /-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Х ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, утас ******** /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ