Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03460

 

 

 

 

 

 

 

 

  2025         03           27                                    197/ШШ2025/03460

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны  анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч: ******* ******* *******” ХК /РД: *******/

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/-д

9.655.563,10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* ******* *******тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №2018/000301/0094 “Кредит карт эзэмших гэрээ”-г байгуулан 12.200.000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувийн хүүтэй, жилийн 20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Талуудын хоорондын байгуулагдсан №2018/000301/0094 “Кредит карт эзэмших гэрээ”-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9.655.563,10 төгрөгийг гаргуулж, ******* хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө...” гэжээ.

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь ******* хөгжлийн банкны нэхэмжилсэн 9.655.563,10 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 9.655.563,10 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлага 9.655.563,10 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

З АХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9.655.563,10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.439,01 төгрөгийн 50 хувь болох 84.719,505 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 84.719,505 төгрөгийг хариуцагч Х.*******эс гаргуулж “******* ******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ