2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/01335

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 192/ШШ2025/01335

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,400,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр , нар нь "Транскапитал" ББСБ-тай 052011420011 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 21,200,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгеед хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "Toyota Alphard" маркийн 4874-УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 10,450,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус барьцаалан хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ эхний төлөлтөөс эхлэн хэрэгжүүлээгүй бөгөөд 2 удаагийн гүйлгээгээр эргэн төлөлтийг дутуу төлж, дахин төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний үүрэг зөрчиж ноцтой хугацаа хэтрэлт үүссэн тул 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоосон. Төлбөр барагдуулах тусгай активын хэлтсээс барьцаа хөрөнгийг олж тогтоох чиглэлээр ажиллагаа явуулж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр "Тoyota Alphard" маркийн 4874 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж тогтоон хураан авсан бөгөөд зээлдэгч талаас Фидуцын гэрээний 3.2.3, 3.2.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхгүй барьцаа хөрөнгийг анхны шаардлагаар хүлээлгэн өгөөгүй, явах эд анги болон гаднах өнгө үзэмжийг муутгасан, эвдрэл гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барьцаа хөрөнгийн үнэлгээ буурсан. Тээврийн хэрэгслийг хөрөнгө үнэлгээний байгууллагаар үнэлгээг тогтоолгоход 24,672,500 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар зар байршуулж, автомашин худалдаалах зогсоолд байрлуулсан боловч худалдагдаагүй, зээлдэгч аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасуулахад гомдолгүй, хүлээн зөвшөөрч байгаа тухай гараар бичиг хийж өгсөн байсан бөгөөд тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үйл явц удааширч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22,000,000 төгрөгөөр худалдсан. Тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр худалдан борлуулах талаар зээлдэгчид мэдэгдэхээр оршин суух хаяг болон холбоо барих утасруу удаа дараа залгасан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй, ямар ч үр дүнд хүрээгүй. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой засвар үйлчилгээг хийлгэсэн, оношилгоо, торгууль, татвар төлсөн, автомашины батерей, хроп, машин ачилт, зогсоолын төлбөр зэрэгт нийт 7,007,319 төгрөгийн авлагын тооцоо гарсан. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр зээлийн хүүг зогсооход үндсэн зээл 20,926,000 төгрөг, зээлийн хүү 9,938,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,706 төгрөг, авлага, нотариат 2.627.404 төгрөг буюу нийт 35,479,639 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд барьцаа тээврийн хэрэгслийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдан борлуулсан 22,000,000 төгрөгийг дараах байдлаар зээлийн төлбөрөөс хассан үндсэн зээлээс 4,678,816 төгрөгийг, хүүнээс 9,938,529 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнээс 375,335 төгрөгийг, тээврийн хэрэгслийн оношилгоо, засвар үйлчилгээ, торгууль, татвар, угаалга, үнэлгээний төлбөр, шатахуун, зогсоолын телберт нийт 7,007,319 төгрөгийн авлагыг тус тус хасч, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг шүүхээр нэхэмжлэх болоод байна Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,247,184 төгрөг байна. Зээлдэгч нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 606 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийсэн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Мөн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж зээлийн гэрээ нь дэх хаягаар шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 184/Ш32024/01425 дугаар захирамж гарсан. Хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03778 дугаар шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч нарын оршин суугаа хаягийг тогтоолгоход улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн. Иймд хариуцагч , нараас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 052011420011 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,247,184 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 140,400 төгрөг, нотариатын төлбөрт 13,000 төгрөг буюу нийт 16,400,584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,400,584 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, бид хоёр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,400,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч , нар -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 16,400,584 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 16,400,584 төгрөгийг хариуцагч , нар төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,960  төгрөгөөс 119,980 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 119,980 төгрөг, төрийн сангийн орлогоос 119,980 төгрөг тус тус гаргуулж нийт 239,960 төгрөгийг нэхэмжлэгч -д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ