Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805004130046 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Б, 1984 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20-р хороо, Бөөний бараа бааз нэгдлийн 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр иргэн Б.Нтой маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 04-ний орой Баянгол дүүргийн 5-р хороо, 10 дугаар хорооллын хойд талд... ард талд нь байсан таксины жолооч дээр очих гээд явж байтал араас барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа санаж байгаагаар баруун гараараа цохиж унагаагаад, унасан хойно миний нуруу руу 2 жолооч нийлээд 5-10 удаа өшиглөсөн. Аль нь өшиглөсөн талаар сайн хэлж мэдэхгүй, нүүрээ дараад хэвтчихсэн байсан. Тэрхэн зуур би ухаан алдсан юм уу, юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн чинь автобусны буудлын хойд тал руу чирээд оруулчихсан миний дээр суучихсан нуруу, дагз руу 2-3 удаа цохисон. Би босох гээд зүтгэхээр татаж унагаагаад дахиад миний ар нуруу, толгой орчимд 2-3 удаа цохисон. Тэгээд намайг босгохгүй дараад суугаад байхаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн....Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан....Миний санахаар биеэр надаас намхан, бордуу царайтай, дунд зэргийн махлаг гэмээр хүн байсан. 2 дахь жолоочийг би санахгүй байна....Би хүний биед гэмтэл учруулах чадваргүй явсан. Би тэр хүнийг огт цохиж зодоогүй. Харин бие хамгаалах үйлдэл гаргаж цохисон. Миний баруун нүдний харалдаа зулгарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хамрын ясны хугарал, уруул хавдаж дотор талд нь язарсан, зүүн нүд улайсан, дух зулгарсан, 2 өвдөг хөхөрч, баруун хөлний гуя хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч А.Жмөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад ...арын машины жолооч жижиг биетэй залуу бууж ирээд “чи машин өшиглөчих юм, пизда чинь” гэж хэлэхэд нөгөө согтуу залуу шууд нүүр рүү нь 1 удаа цохисон чинь тэр залуу газар унагаагаад гарыг нь өчөөд дарсан чинь зүүн гартаа гар утсаа барьж байгаад арагш гараа савж утастай гараараа нилээн хэдэн удаа цохисон чинь нөгөө залуу “намайг цагдаад дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Таксины жолооч тэр согтуу залууг босгосон чинь дахиад жолоочийн нүүр рүү нь цохиход цагаан машины жолооч дахиж дарж унагаагаад дээр нь гараад суучихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Гэрч Ж.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр...гэрээсээ ...гараад шөнө унтаж байхад ... зодуулсан байдалтай, гудамжны архичин шиг хувцас нь шороо болж, куртик нь суганаасаа хормой хүртэл урагдсан, нүүр нь шороо болж хамраас нь цус гарсан, ам нь цус болсон орж ирсэн....Монголын цагдаа нар намайг хамгаалдаггүй юм байна, орцонд аваачиж хаячихаад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь “хэн зодсон, юу болсон” гэхэд ...автобусны буудал дээрх таксинд суухад таксины жолооч нь “чамайг авч явахгүй гээд, яагаад авч явахгүй гэж, намайг мөнгө төлөх чадваргүй гээд авч явахгүй юм уу гэж би хэлээд зодуулчихлаа” гэж надад ойлгуулсан. 2 залуу намайг зодсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бугат 66 чиглэлд ахлах ахлагч Отгонбаатартай хамт үүрэг гүйцэтгэсэн. Дуудлага 2 ирсэн, нэг нь “машины хаалга хонхойлгочихлоо” нөгөөх нь “таксины жолоочид зодууллаа” гэж дуудлага ирсэн. Тэр дуудлага дээр ахлах ахлагч О, дэслэгч Ц.М, ахлах ахлагч Ч нартай хамт очиход хоёулаа хоорондоо ноцолдож дээр, доороо орсон байдалтай байсан. Салгаад юу болсон талаар асуухад таксины жолооч “явахгүй гэж хэлсэн чинь энэ согтуу залуу хаалга руу өшиглөчихлөө” гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуугийн хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан. Хоёр биедээ гомдолтой бол Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гарга гээд таксины жолоочийн биеийн байцаалт, автомашины дугаар зэргийг тэмдэглэж аваад явуулсан....Нилээд согтолттой, хүний хэлж байгааг ойлгохгүй ар гэрээс нь хүн дуудаж өгөх гээд дугаар асуухад хэлж өгөхгүй “та нар намайг зодсон залууг явуулчихлаа, та нар ажлаа хийж чадахгүй пизда, ажилгүй болгоно” гэх мэтээр хэл амаар доромжлоод ойлгохгүй байгаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Гэрч Д.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэнд 3 цаг орчим сууж бид гурав 1 шил 0.5 литрийн “Чингис” архи 0.75 литрийн “Соёрхол” архи ууцгаасан. 00:00 цаг өнгөрч байхад Б.Н “ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлээд буцаж орж ирэлгүй алга болсон. Б бид хоёр 30 орчим минут хүлээж байгаад гараад гэртэй харихаар Жуков дээр такситай явж байхад Б рүү таксины жолооч байна гэж яриад “энэ хүн согтчихоод машин руу өшиглөөд, гэртээ харьж чадахгүй байна, та хоёр эргээд ирэх боломж байна уу” гээд утсаа тасалсан. Бид хоёр буцаад 10 дугаар хороолол ороод Б.Нын гар утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хайж байгаад олдохгүй болохоор нь гэртэй харихаар буцаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Н нь над руу залгаад “намайг 10 дугаар хорооллын автобусны буудал дээр таксины жолооч нар нийлж зодоод байна, намайг ирээд аваач” гэж хэлэхээр нь би гэртэй байхгүй байсан болохоор “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. ...Утсаар ярихад гайгүй л байх шиг байсан. Намайг зодоод байна, хүрч ирээд найзыгаа аваадхаач” гээд байсан. Ярианаас нь бол би Б.Ныг тийм их согтуу байна гэж бодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 2466 тоот дүгнэлтэд: “...Б.Нын биед тархи доргилт, нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн, баруун өвдөгний цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 66-70/,

Шинжээч Ц.Омөрдөн байцаалтад өгсөн: “... дух, хамар, нүүрний төвгөр хэсгүүдийн гэмтлээс гадна бусад гэмтлүүд болох уруулын язарсан шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн баруун өвдөгөнд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон нь өөрөө өөртөө учруулах боломж багатай гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр /мохоо зүйлийн/ үүсэх боломжтой. Хамрын хугарал, цус хуралт хаван гэмтэл нь шинэ гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 65-67, 79, 175, 180/ зэрэг болно.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр иргэн Б.Нтой машин руу өшиглөлөө гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Нын: “…ард талд нь байсан таксины жолооч дээр очих гээд явж байтал араас барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа санаж байгаагаар баруун гараараа цохиж унагаагаад, унасан хойно миний нуруу руу 2 жолооч нийлээд 5-10 удаа өшиглөсөн. Аль нь өшиглөсөн талаар сайн хэлж мэдэхгүй, нүүрээ дараад хэвтчихсэн байсан. Тэрхэн зуур би ухаан алдсан юм уу, юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн чинь автобусны буудлын хойд тал руу чирээд оруулчихсан миний дээр суучихсан нуруу, дагз руу 2-3 удаа цохисон. Би босох гээд зүтгэхээр татаж унагаагаад дахиад миний ар нуруу, толгой орчимд 2-3 удаа цохисон....Миний баруун нүдний харалдаа зулгарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хамрын ясны хугарал, уруул хавдаж дотор талд нь язарсан, зүүн нүд улайсан, дух зулгарсан, 2 өвдөг хөхөрч баруун хөлний гуя хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч А.Ж: “... 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад...арын машины жолооч жижиг биетэй залуу бууж ирээд “чи машин өшиглөчих юм, пиздаа чинь” гэж хэлэхэд нөгөө согтуу залуу шууд нүүр рүү нь 1 удаа цохисон чинь тэр залуу газар унагаагаад гарыг нь өчөөд дарсан чинь зүүн гартаа гар утсаа барьж байгаад арагш гараа савж утастай гараараа нилээн хэдэн удаа цохисон чинь нөгөө залуу “намайг цагдаад дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Таксины жолооч тэр согтуу залууг босгосон чинь дахиад жолоочийг нүүр рүү нь цохиход цагаан машины жолооч дахиж дарж унагаагаад дээр нь гараад суучихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, гэрч Н.Бын: “...дуудлага дээр очиход хоёулаа хоорондоо ноцолдож дээр доор орсон байдалтай байсан. Салгаад юу болсон талаар асуухад таксины жолооч “явахгүй гэж хэлсэн чинь энэ согтуу залуу хаалга руу өшиглөчихлөө” гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуугийн хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Н.Дгийн: “...Б.Н над руу залгаад “намайг 10 дугаар хорооллын автобусны буудал дээр таксины жолооч нар нийлж зодоод байна, намайг ирээд аваач” гэж хэлэхээр нь би гэртэй байхгүй байсан болохоор “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн....Утсаар ярихад гайгүй л байх шиг байсан. Намайг зодоод байна, хүрч ирээд найзыгаа аваадхаач” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 2466 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Бүйлдэл нь иргэн Б.Нтой машин руу өшиглөлөө гэснээс маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчтэй эвлэрсэн ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Бийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Г.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг-т “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.Б2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2017.02.05-наас/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР