2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/01343

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 192/ШЗ2025/01343

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, KH apartment 6с байр,,,

 

Хариуцагч: *******,,,,,,

 

Хариуцагч: ,*******,, Park place 503 тоот хаягт оршин байрлах, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 97,635,614.85 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ", нар нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Голомт банктай ЗГ3655100482 дугаартай Автомашины зээлийн гэрээ байгуулж, 189,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатай зээлэн авсан болно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БГ 3655100482 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 2018 оны хар өнгийн JTMHV05J304255501 арлын дугаартай Toyota land cruiser 200 маркийн, 6061 УНҮ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БДГ3655100482 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, балтан даагчаар Тиймворк Визуал ХХК оролцсон болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 86,491,041.76 төгрөг, зээлийн хүү 10,842,243.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,329.17 төгрөг нийт 97,635,614.85 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2018 оны хар өнгийн JTMHV05J304255501 арлын дугаартай Toyota land cruiser 200 маркийн, 6061 УНҮ улсын дугаартай автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, ,, К нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 97,635,614 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ,, К нар нэхэмжлэлийн шаардлага болох 97,635,614 төгрөгийг төлөхийг нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч ,, К нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь ,, К нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 97,635,614.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч ,, К нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч ,, К нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ,, К нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716,328.07 төгрөгөөс 358,164.03 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,, К нараас 358,164.03 төгрөг, төрийн сангийн орлогоос 358,164.03 төгрөг тус тус гаргуулж нийт 716,328.07 төгрөгийг нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ3655100482 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3655100482 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 2018 оны хар өнгөтэй 66-61 УНҮ улсын дугаартай, JTMHV05P304255501 тоот арлын дугаартай TOYOTA LAND CRIUSER 200 маркийн автомашиныг барьцаалсан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй, ,, К нарт холбогдох 97,635,614.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

              хариуцагч ,, К нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,136,300 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч ,, К нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716,328.07 төгрөгөөс 358,164.03 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,, К нараас 358,164.03 төгрөг, төрийн сангийн орлогоос 358,164.03 төгрөг тус тус гаргуулж нийт 716,328.07 төгрөгийг нэхэмжлэгч -д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ