| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00835/И |
| Дугаар | 192/ШШ2025/01557 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/01557
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/01557 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь Д.Ц эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Ц оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч М ХХК нь түүнээс талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 21/239 дугаар зээлийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 21/239 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээний үүрэгт 21,382,910.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/04441 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Зээл төлөлтийн дансны хуулга,
2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 21/239 дугаар зээлийн гэрээ,
2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 21/239 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээ зэрэг бичгийн баримтуудаар болон
шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Д.Ц ******** дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна,
хариуцагч Д.Ц охин гэх ******** дугаарын утас руу залгахад Д.Ц танихгүй. Охин нь биш гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ц /РД ******** /-н оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 4-5, 7, 8, 9-10, 15 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ц эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ц /РД ******** /-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч М ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, утас ******** /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ