| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/04848/И |
| Дугаар | 192/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/00358
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 192/ШШ2025/00358 |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******/*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,******* ,,*******5 дугаар байр,, Чийта холдинг ХХК /РД:5004543/-д холбогдох,
Гэм хорын хохиролд*******0.833.643,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Ц.Сүрэн, Т.Намуунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Баатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чийта холдинг ХХК нь татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг ба татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийсэн. Тус компани үйл ажиллагаандаа татваргүй барааны дэлгүүр ажиллуулах дүрэм болон татварын хууль тогтоомжийг үнэн зөв хэрэглэсэн эсэх, татвараа үнэн зөв тайлагнасан эсэх дээр хяналт, шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.3.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Цагдаагийн байгууллагад хандснаар прокурорын тогтоол гарсан. Хариуцагч байгууллагын захирал н.Хуягбадрахад үүсгэсэн эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр Прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж, хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч байгууллагын хувьд өөрийн дансаар орлогоо бүрэн тооцож тайлагнаагүй, энэ нь улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогддог. Зөрүү буюу дутуу тайлагнасан хэсэг дээр зөрчлийн дүнгээр нь улсад учруулсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,*******10 дугаар зүйлийн*******10.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, эрүүгийн тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон*******0.833.643,05 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруутай гэж үзэхийн тулд гэм буруутайг тогтоосон эрх бүхий байгууллагаас шүүхийн шийдвэр гарах ёстой. Эрх бүхий этгээдээс үүнтэй холбоотой тогтоосон ямар нэгэн шийдвэр огт байхгүй. Нэгэнт эрх бүхий этгээдийн шүүхийн шийдвэр байхгүй учраас хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болсон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие давж заалдах шатны шүүхэд энэ талаар тайлбар бичсэн. Хохиролтой холбоотой асуудлыг эхлээд эрүүгийн журмаар шийдэх ёстой. Эрүүгийн хэргийн шүүх шийдсэний дараагаар өөр шүүх шийднэ. Үүнийг хэрэв гэмт хэрэг гэж үзэж байгаа бол эдгээр хүмүүс эрүүгийн журмаар эхлээд шийдвэрлүүл. Эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхэд орхигдох юм бол Иргэний хэргийн шүүхэд хандаарай гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.6-д тодорхой заасан. Харьяалал зөрчсөн буюу давж хандсан байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсээгүй юм бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх агуулга яригдахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газраас гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Учир нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэх үндэслэлээр төрийн байгууллагаас хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу оролцож байгаа ба төрийн ашиг сонирхол хөндөгдсөн, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох зайлшгүй шаардлагатай байна гэх үндэслэлээр оролцож байна. Гэм хорын хохиролд*******0.833.643 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа. Нэхэмжлэлийн гол үндэслэл болгож буй эрх зүйн баримт нь Нийслэлийн прокурорын газраас гаргасан 2022 оны 154 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол юм. Тухайн хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Хэргийн товч утгыг авч үзвэл тухайн хэрэгт Чийта холдинг болон гэх хоёр компанид холбогдуулан татвар төлөхөөс зайлсхийсэн мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр 2020 онд мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн газраас явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн нотлох баримтууд тогтоогдсон. Үүнээс хамгийн гол эх сурвалж нь шинжээчийн дүгнэлт байдаг. Тухайн дүгнэлтээр хариуцагч байгууллага 2016-2019 оны хооронд*******0.833.643 төгрөг төлөөгүй. Энэ нь Аж ахуй орлогын албан татварын тухай хуулийн 12.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3,*******.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн. Нийслэлийн прокурорын газраас тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-т заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн үндсэн хэлбэрийн шаардлагыг хангасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу нэг жилийн хугацаа өнгөрсөн учраас хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хаасан. Ийнхүү хаах тогтоол гарсан даруйд тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдож байсан хаах тогтоолтой холбогдуулан гомдол гаргаагүй. Үүнийг үндэслэж хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэв.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/3099 дүгээр албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Чийта холдинг ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, иргэн Н.Бүжин харилцах дансаар орсон орлогын нэгтгэл, 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 154 дүгээр тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 21 тоот тодорхойлолт, хуулийн этгээдийн лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн *******ны 132 тоот тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлстийн 01/2459 дүгээр албан бичиг, ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32022/16927 дугаар шүүгчийн захирамж зэргийг,
Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Чийта холдинг ХХК-ийн 21/22 дугаар албан бичиг, ын иргэний үнэмлэхийн хуулбар, Чийта холдинг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 20/23 дугаар итгэмжлэл, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 26/23 дугаар итгэмжлэлийг зэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/7589 дүгээр итгэмжлэл, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Чийта холдинг ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, ХХК-ийн аудитын дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, Чийта холдинг ХХК-ийн импортоор орсон барааны мэдээллийг бараа материалын тайлантай харьцуулсан дүгнэлт, Чийта холдинг ХХК-ийн харилцах дансны мэдээллүүд, орлогын мэдээлэл, бараа материалын үлдэгдлийн мэдээлэл, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/5495 дугаар итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Чийта холдинг ХХК-ийн захирал ад үүсгэсэн эрүүгийн тоот хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж, хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү тогтоол хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт Чийта холдинг ХХК-ийн захирал гомдол гаргаагүй. Иймд татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, эрүүгийн тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон*******0.833.643,05 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбараа гаргасан. Үүнд: Гэм буруутай гэж үзэхийн тулд гэм буруутайг тогтоосон эрх бүхий байгууллагаас шүүхийн шийдвэр гарах ёстой. Эрх бүхий этгээдээс үүнтэй холбоотой тогтоосон ямар нэгэн шийдвэр огт байхгүй. Нэгэнт эрх бүхий этгээдийн шүүхийн шийдвэр байхгүй учраас хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болсон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв гэмт хэрэг гэж үзэж байгаа бол эхлээд эрүүгийн журмаар шийдвэрлүүл, эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхэд орхигдох юм бол иргэний хэргийн шүүхэд хандахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.6-д тодорхой заасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газар нэхэмжлэгчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбараа дараахь байдлаар гаргасан. Үүнд: Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодрхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Мөн Прокурорын тогтоолын хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, төрд учирсан хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй, эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй, уг тогтоолд хариуцагч гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.1 Татварын улсын байцаагч , нар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чийта холдинг ХХК-д нягтлан шалган ажиллагаа хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17.3, Гаалийн ерөнхий газрын 2019 оны А/276 тоот тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.4, 4.1.11 дэх заалтыг тус тус зөрчсөн байж болзошгүй гэх дүгнэлтийг гаргаж, хяналт шалгалтын тасгийн дарга Ч. Сүрэнхорлоо хянан гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх 4-7 тал/
5.2 Түүнчлэн татварын улсын байцаагч , нар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чийта холдинг ХХК-д нягтлан шалган ажиллагаа хийж, Чийта холдинг ХХК-ийн ажилтан Н.Бүжингийн Хаан банкны*******070219922,*******605013756 тоот дансуудаар хийгдсэн 2016 онд 357.310.915,40 төгрөгийн, 2017 онд 396.890.376 төгрөгийн, 2018 онд 680.105.141,39 төгрөгийн, 2019 онд 627.763.333,79 төгрөгийн, нийт 2.062.069.766,58 /их хэмжээний дүнтэй/ төгрөгийн бараа борлуулсан нь татваргүй барааны дэлгүүрийн горим зөрчсөн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн дүгнэлт гаргаж, хяналт шалгалтын тасгийн дарга хянан гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх*******1-53 тал/
6. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Л.Батгэрэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг бүртгэлийн дугаар хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ХХК-ийг шинжээчээр томилсон, /хх*******4-55 тал/
6.1 ХХК нь дугаартай Чийта холдинг ХХК-ийн хэрэгт аудитын шалгалт хийж,
-2016 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3,*******.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,
-2017 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3,*******.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,
-2018 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3,*******.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,
-2019 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3,*******.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,
Мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 13.7,*******.1.4 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан. /хх*******6-94 тал/
6.2 Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлийн 200200054 дугаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан 100.116.117,37 төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Чийта холдинг ХХК-иас*******0.833 643,05 төгрөг, ХХК-иас 49.282.474,32 төгрөг тус тус нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх 9-14 тал/
7.Хариуцагч тус компанид татварын улсын байцаагч хянан шалгалт хийсэн, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд маргаагүй, харин гэм хорын хохирлыг төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,*******10 дугаар зүйлийн*******10.1-т "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж тус тус заасан байна.
9.Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
10.Шалтгаан холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч Чийта холдинг ХХК-ийн татварын хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдэл болон нэхэмжлэгч*******/төр/-т учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзнэ.
11.Иймд Чийта холдинг ХХК татварын хууль тогтоомж зөрчсөн нь хэрэгт цугларсан татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, эрүүгийн тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Чийт холдинг ХХК-иас гэм хорын хохиролд*******0.833.643,05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй.
12.Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүрэлцэн ирээгүй ба зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
13.Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагч Чийта холдинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 412.118 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,*******10 дугаар зүйлийн*******10.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Чийта холдинг ХХК-иас*******0.833.643 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Чийта холдинг ХХК-иас 412.118 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН