| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00726/И |
| Дугаар | 192/ШШ2025/01558 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/01558
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/01558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь Л.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Л.М оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Н ХХК нь түүнээс талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ХЗГ-22/267 дугаар барьцаат хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 4,048,889.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/18890 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХЗГ-22/267 дугаар барьцаат хэрэглээний зээлийн гэрээ,
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 267 тоот гэрээний хавсралт №1,
Зээл олголтын хуудас зэрэг баримтуудаар болон
шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Л.Мандухайн 9034-1005 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.М /РД ******** /-н оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 6-7, 8-10, 11, 12, 18 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.М эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.М /РД ******** /-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Н ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, утас ******** /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ