2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01559

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/01559

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ХХК нь Ж ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ж ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Ф ХХК нь талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ТГ21-04 дугаартай Түрээсийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21-04 дугаар Түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлт гэх гэрээнүүдийн үүрэгт 32,363,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/24243 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ТГ21-04 дугаартай Түрээсийн гэрээ,

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21-04 дугаар Түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлт,

24051526 дугаартай ЦЭХ-ний төлбөрийн нэхэмжлэл,

Ф ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Мэдэгдэх хүргүүлэх тухай баримт,

Ф ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/07 дугаартай Албан бичгийн хариу гэх баримт,

Ф ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24/08 дугаар Мэдэгдэх хүргүүлэх тухай баримт,

Ф ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24/14 дугаар Мэдэгдэх хүргүүлэх нь гэх баримт,

Ф ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24/15 дугаар Мэдэгдэх хүргүүлэх нь гэх баримт,

Ж ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/05 дугаартай хүсэлт,

Ж ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/25 дугаартай хүсэлт,

Ж ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 24/22 дугаартай хүсэлт гэсэн баримтуудаар болон

шүүхээс Ж ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Фидес тауэр 1402 тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,

мөн шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Ж ХХК-ийн ********  дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж ХХК /РД ******** /-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 7, 8-12, 13-15, 16, 17-25, 32, 33 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Ж ХХК /РД ******** /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Фидес девелопмент ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.О, утас ******** / нарт мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ