2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01858

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01858

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Р.Н холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг,

хариуцагч Р.Н нь нэхэмжлэгч Б.О холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч Р.Н нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.О Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт сургуулийн 01 дүгээр гудамжны 64-1 тоотод байрлах газрыг чөлөөлөх,

Нэхэмжлэгч Б.О нь өөрийн зардлаар хариуцагч Р.Н маргаан бүхий газар дээр байрлах 2 тал хашаа, 5 байшинг хариуцагчийн заасан газарт аваачиж буулгах, 5 байшин /амбаар/-г өөрийн зардлаар барьж өгөх,

Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгч Б.О холбогдох 10 сая төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Р.Н нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгч Б.О Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт сургуулийн 01 дүгээр гудамжны 64-1 тоотод байрлах газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх,

Нэхэмжлэгч Б.О нь өөрийн зардлаар хариуцагч Р.Н, маргаан бүхий газар дээр байрлах 2 тал хашаа, 5 байшинг хариуцагчийн заасан газарт аваачиж буулган, 5 байшин /амбаар/-г өөрийн зардлаар барьж өгөх,

Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгч Б.О холбогдох 10 сая төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 175,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ