Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 80

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Г.Ганчимэг,

Шүүгдэгч П.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Б,П,Д-д холбогдох эрүүгийн 1710007900082 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...............хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг ......... дугаар хороо ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.П.Д/РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагагч П.Днь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 15 дугаар гудамж 365 тоотод согтуугаар хохирогч Б.Санжааг “пүүзээ сольсонгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, биед баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, амны зүүн хэсэг, баруун мөр, баруун далны дор, бүсэлхий, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…тухай өдөр Долгорсүрэн наймайг пүүзээ миний гутлаар сольчих гэж хэлэхээр нь би үгүй би өөрөө юу өмсөх юм бэ гэж хэлсэн. ...Тэгтэл Долгорсүрэн над руу дайраад чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...би нүүрээ дараад доошоо хэвтсэн учир яг Мягмардагва намайг цохисон байх гэж бодсон. ...Эхлээд Д гараараа миний нүд хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Мөн дээрээс дэвсэх үед миний биед учирсан гэмтэлүүд үүссэн. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан. Одоо надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ” гэжээ. /хх-15-17-р тал/

 

Гэрч Б.Мягмардаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…архи уугаад сууж байхад Долгорсүрэн өөрийнхөө гутлыг Санжаагийн пүүзээр солих гээд өөрийнхөө байсан. Тухайн үед Санжаа намайг цэргээс халагдаж ирэхэд манай ах авч өгч өгсөн гутал байгаа юмаа солихгүй гэж хэлсэн. Тэгтэл Санжаа гнэт уурлаад “намайг явах гэж байхад явуулаагүй, миний пүүзийг дээрэмдэх гэж байгаа юм уу” гэж хэлээд орилж хашгираад би өөрийнхөө юманд харамч хүн шүү гээд дээгүүр өмсөж явсан хувцаснуудаа тайлаад орилоод байсан. Долгорсүрэн гаднаас ганцаараа орж ирээд шууд Санжаагийн баруун мөр хэсэгт нь жийгээд унагаасан. Тэгээд Санжаа босож ирээд Долгорсүрэнтэй зууралдсан. Энэ үед Долгорсүрэн зөрүүлээд цохисон. Санжаа, Долгорсүрэн бид 3-л гэрт байсан. Би зодоонд оролцоогүй, харин салгасан” гэжээ. /хх-22-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн  ¹13392 тоот дүгнэлтэд: “…Б.С-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний гада хэсэг, амны зүүн хэсэг, баруун мөр, баруун далны дор, бүсэлхий, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-25 тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, ял шалгах хуудас /хх-43/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-44-47/, хохиролчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Днь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед ............үүргийн 5 дугаар хороо Яармагийн 15 дугаар гудамж 365 тоотод согтуугаар хохирогч Б.С “пүүзээ сольсонгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар цохиж, биед баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, амны зүүн хэсэг, баруун мөр, баруун далны дор, бүсэлхий, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹13392 тоот дүгнэлт, хохиролчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-66/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч П.Д нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн бйацаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллаггүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Д-доногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Б.С нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.