Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/756

 

 

 

 

   2023            7              20                                          2023/ДШМ/756

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2208 00000 1787 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Б.Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ..., ... настай, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо,... дугаар гудамж, ... тоотод оршин суух, урьд,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан /РД:..../.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан Хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Б.Б-г 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 2 сар 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн ээж О.А-д 10.000.000 төгрөг шилжүүлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол, гомдлыг бүрэн барагдуулсан. Мөн бага насны 2 хүүхэдтэй зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анханаасаа хүлээн зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагааг удаашруулсан. Гэвч түүний үйлдэл шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэл дотроо 14-өөс дээш 16 насанд хүрээгүй хохирогч А.Н-ийг хүч хэрэглэн чирч суулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Партизан” Ар гүнт орчимд аваачиж өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, саарал өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотроо хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн, урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн уг гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед ээжтэйгээ үл ялих зүйлээс болж маргалдсан. Уурандаа гэрээсээ гараад Дарь-Эхийн хуучин эцэс, бэлхийн зам дагуу алхаж байтал нэг танихгүй машинтай ах хажууд ирж зогсоод “суучих” гэхээр нь би “суухгүй ээ” гэж хэлээд алхаж байтал миний араас машинаараа дагаад яваад байхаар нь би нэг гудамж руу гүйгээд ортол нөгөө танихгүй машинтай ах миний араас ирээд “суучихаа ах нь чамайг яах ч үгүй” гэхээр нь “суухгүй ээ” гэтэл машинаасаа гарч ирээд миний цамцнаас зулгаагаад машиндаа хүчээр суулгасан. Тэгээд Дамба руу машинтайгаа яваад байхаар нь би “та яах гэж ийшээ явж байгаа юм бэ” гэсэн чинь ах нь чамайг найзуудтайгаа шоудаад асуудалд орсон юм байна гэж бодсон юм. ... Тэгээд чигээрээ нэлээн хол явахаар нь “ийм хол явахгүй ээ буцаад яв” гэсэн чинь “чигээрээ явж байгаад эргэчихнэ, ах нь энэ хавьдаа лагертай” гээд надаас яриа өдөөд л яваад байсан. Тэгснээ лагерийн байшингуудын дунд очсоноо “ах нь буруу явчихлаа” гээд нэг уулын замаар явсан. Тэгээд нэг модтой уулан дунд орж зогсоод машинаа байрлуулаад машинаасаа бууж ирээд намайг тэвэрч аваад, үнсэх гээд дайраад өмд шувтлах гээд байхаар нь “би бас өөрийгөө хамгаалах чадалтай шүү. Би таныг яаж ч магадгүй шүү” гэсэн чинь “за, чи яв л гэж” гээд миний өмд, гутлыг тайлаад эсэргүүцсэн чинь миний гарыг бариад би эсэргүүцэж чадахгүй байсан. Тэгээд тэр хүн миний дээр гараад өөрийнхөө өмдийг тайлаад “чи юун сүртэй юм, чиний насны охидууд хийгээд үзчихсэн байдаг юм. Чи хаашаа юм. Онгон юм уу” гэхээр нь би та юу яриад байгаа юм гээд нүүрийг нь гараараа хэд маажчихсан чинь тэр хүн миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж хөдөлгөж байгаад, өөрийнхөө бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийгээд хэдэн удаа хөдөлсөн. Тэгэхээр нь би “болиоч” гэж орилтол “хийж байж л хот руу явуулна. Би нэг тавьчихъя л даа” гээд ойролцоогоор 5 орчим минут бэлгийн харилцаанд орж дуусаад ...хажууд хөөрхөн охин яваад байхаар нь “яаж зүгээр байхав, ах нь хийчихлээ шүү, чиний үеийн охидууд бүгд найз залуутай, хүүхэд гаргачихсан байдаг шүү дээ” гээд байсан. ...би төв зам руу ороод машин бариад үнэн учраа хэлээд намайг хот руу оруулаад өгөөч гэтэл тэр машины жолооч өвөө намайг нэг цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэр үл таних хүн надтай бэлгийн харилцаанд орсныхоо дараа таашаал, галзуурал авч чадсангүй. Ямар сонин охин таарчихваа гэж хэлсэн. Тэр үл таних ахын машин нь саарал өнгөтэй, Приус-20 маркийн ... гэсэн дугаартай машин байсан...” /хх 29-32/,

насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн дахин өгсөн “...Тэр жолооч надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр хүн бэлгийн харьцаанд орж дууссаныхаа дараа миний бэлэг эрхтэн лүү гараа хийж оролдоод “жоохон ингээд таашаал авчихъя” гээд байсан...” /хх 34-35/,

гэрч О.А-ийн өгсөн “...Манай том охин А.Н нь ...2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн үед ...надтай маргалдан миний уур хүрээд баруун, зүүн хацар луу нь нэг нэг удаа алгадаад зүүн нуруу хэсэг рүү нь гараа зангидаж түлхэж унагатал том охин Н дахиад над руу уурлаад дахиж гар хүрээд үзээрэй гээд орилж байгаад цүнхээ үүрээд би үхлээ, амиа хорлолоо та нар намайг хайрладаггүй гээд гэрээсээ гараад явсан...” /хх 37/,

гэрч Л.Б-ын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 47 дугаар точикийн ойролцоо Улаанбаатар хот орох замд явж байсан юм. Тэр үед зам дагуу 1 хүн гарч гэнэт миний урд зогсохоор нь зогсоход 15 орчим настай жаахан охин миний машины хаалгыг гүйж ирээд онгойлгож суугаад “ахаа би хүнд хүчиндүүлчихлээ, намайг хот руу хүргээд өгөөч” гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би шууд нөгөө охиныг аваад баруун түрүүний товчооны алба хаагч нар дээр хүргэж өгсөн...” /хх 41-42/,

гэрч Х.Ч-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун түрүүний постод хяналт шалгалтын чиглэлээр 2022 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрийн хооронд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед ... улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашинтай Б гэх хүн ирээд зам дээр хөдөлгөөнд оролцоод явж байхад нэг хүүхэд зам дээр гүйж гарч ирээд миний машины урд суугаад “үл таних хүнд хүчиндүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагын 102 дугаарын гар утсанд дуудлага өгсөн. Тухайн хүүхэд А.Н нь ил харагдах гэмтэл шархгүй, айж сандарч уйлсан хүүхэд байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх 44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14673 дугаартай “А.Н-ийн охин хальс 7,9 цагийн түвшинд хуучин урагдалтай, шүүх бактериологийн шинжилгээгээр дох, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз илрээгүй, арчдас наалдацад эр бэлгийн эс илэрсэн...” /хх 50-51/,

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5871 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн илгээх бичгийн 8424 дугаартай А.Н гэж хаягласан арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь 8425 дугаартай Б.Б гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон...” /хх 233-234/,

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14685 дугаартай “...Б.Б-гийн биед баруун хөмсөгний дээд талд цус хуралт, нүдний дотор булан, чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 57-58/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5357 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 99-100/,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14683 дугаартай “...Б.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Бактериологийн шинжилгээгээр заг хүйтэн, трихомоназын халдвар илрээгүй байна..." гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх 62-63/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3/,  тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, нас тоолсон тэмдэглэл /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.Б-гийн үйлдлийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хэдийгээр хохирогчид 10.000.000 төлж барагдуулсан, хохирогч талаас гомдол саналгүй гэх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан давж заалдах гомдолд дурдагдсанаар дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ