2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/шш2025/01376

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 192/ШЗ2025/01376

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,725,123.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  ", нар нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ3655101188 тоот тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 58,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БГ3655101188 тоот барьцааны гэрээгээр байгуулж 2019 оны хар хөх өнгөтэй 99-88 УБЧ улсын дугаартай, JMZKEEWLA00849298 тоот арлын дугаартай MAZDA СХ5 маркийн автомашин барьцаалсан. Зээлдэгч нь ЗГ3655101188 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 146 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 28,528,669.85 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,153,173.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 43,280.40 төгрөг, нийт төлбөрт 30,725,123.28 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу уг зээлийн гэрээг Голомт банк цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гйүцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд , нараас 30,725,123.28 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, ЗГ3655101188 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3655101188 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 2019 оны хар хөх өнгөтэй 99-88 УБЧ улсын дугаартай, JMZKEEWLA00849298 тоот арлын дугаартай MAZDA СХ5 маркийн автомашинаар хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,725,123.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлага болох 30,725,123.28 төгрөгийг төлөхийг нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,560,426.9 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хэрэв төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,725,123.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,560,426.9 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,776 төгрөгөөс 190,888 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 190,888 төгрөг, төрийн сангийн орлогоос 190,888 төгрөг тус тус гаргуулж нийт 381,776 төгрөгийг нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

ЗГ3655101188 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3655101188 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 2019 оны хар хөх өнгөтэй 99-88 УБЧ улсын дугаартай, JMZKEEWLA00849298 тоот арлын дугаартай MAZDA СХ5 маркийн автомашиныг барьцаалсан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох 30,725,123.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

              хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,560,426.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,560,426.9 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулах, мөн хариуцагч , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,776 төгрөгөөс 190,888 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 190,888 төгрөг, төрийн сангийн орлогоос 190,888 төгрөг тус тус гаргуулж нийт 381,776 төгрөгийг нэхэмжлэгч -д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ