| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01014/И |
| Дугаар | 192/шш2025/01609 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/шш2025/01609
2025 02 25 192/ШШ2025/01609
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " миний бие нь 2018 онд их сургуулиа төгсөөд анхны ажлын байран дээрээс Г. Энх-Амартай танилцан улмаар 2019 оны 06 дугаар сарын 19-нд гэрлэлтийн 1110000069 баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүү , 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү нар төрсөн. Анх нөхөр болон хадам хадам ээжийн нэр дээрх байрны нэг өрөөнд хамтран амьдарч энэ хугацаанд тус тусын хувийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж амьдарч ирсэн. Хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхэд төрүүлж гэрт сууж үр хүүхэд болон нөхрөө халамжилж сайн гэрийн эзэгтэй байж ирсэн. Миний бие түүнд амьдарлын жижиг сажиг асуудлаар төвөг удахгүйг хичээж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж ирсэн. Гэвч хүүхэд хараад гэрт суух хугацаанд хардаж, бусадтай харьцах харилцаанд хягаарлалт тавьж бие махбодид хэд хэдэн удаа халдаж цагдаад хүртэл дуудлага өгч шийдвэрлүүлж байсан. Үүний дараа уучлалт гуйж хүүхэд болон эхнэртээ халамжтай байж ахин ийм үйлдэл гаргахгүй гэж амлаж уучлалт гуйж байсан. Мен зун 14 хоног баривчилгаанд явж ирсэний дараагаар шөнийн 12 цаг хүртэл явган суулгаж би ингэсэн ялтан суулт ийм байдаг хэмээн дарамталсан удаатай. Миний зүгээс нөхрөө араар тавих гэдэг ойлголт огт байхгүй бөгөөд их сургууль төгсөөд суусан ба 2 хүүхэд хань ижлээс өөр орчин байхгүй. Найз нөхдөөс холдуулж, бүр эцэг эх хамаатан садан залгахад хүртэл төвөгшөөдөг болсон. Мөн гэр дотроо камер суулгасан ба чи камерт харагдахгүй байна гэж видео калл хүртэл хийж дарамталдаг. Аргаа бараад би ажил хийхгүй гэртээ байж байвал гоё уу гэхэд тийм гэж хэлж байсан ч удаатай. Ажилд орж эхэлсэн сүүлийн 4 сарын хугацаанд 17:00 минут болоход ажлаас гараагүй байвал уурлаж, үе үе ажлын цонхон доор ирж чи тэдэн удаа бослоо чиний хажууд эрэгтэй хүн байна, ажил ихтэй байх үед өдрийн хоолоо идэж амжилгүй харих үед ажил дээр чинь хоол авч өгдөг хүн байдаг юмуу, ажил дээр чинь камер тавина, надруу байнга зураг явуул, хуралтай байна гэх үед бичлэг хий дууг нь хураа гэх мэтчилэн айлгаж хардаж байнгын сэтгэл зүйн дарамтанд өртөж өнөөдрийг хүрлээ. Ажилд орохоор төлөвлөж ярилцаж бэлдэж эхэлсэн цагаас шаардлагатай тохиололд гэрээр ажиллах юмуу оройтож ажиллах үе гарч магадгүй миний ажил мэргэжлийн онцлогийг ойлгож өгөөрэй гэж гуйж байсан ч удаатай. Гэвч ойлгох нь битий хэл тайлбалаж ойлгуулах гэж оролдох болгонд болохгүй бол ажлаасаа гар би чамайг өлсгөөд байна уу. Хөдөө очиж малчин болж амьдарна гэх мэтчилэн бие махбодь болон сэтгэл санааны хувьд маш их дарамтанд байсан тул дахин түүнтэй амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүү болох том хүү , бага хүү нарт эцэг Г. Энх-Амараас хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Мөн гэр бүлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн************** 1203 тоот 3 өрөө байр (279,300,000 төгрөгийн үнэлгээтэй), Төв аймаг Баянчандмань Замт илт 2 байршилтай 5000 метр хашаа байшингаас надад болон 2 хүүдүүддээ ногдох хэсгийг гаргуулах цаашид надад ойртох зай, биенд хүрэх зай, утсаар заналхийлж дарамталдагийг хязгаарлаж өгөх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч нь сэтгэл санааны байдлаас хамаарч тогтворгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь түүний ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болно.
Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нийт 35,100 төгрөгийг нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ