| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01091/И |
| Дугаар | 192/шш2025/01613 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/шш2025/01613
2025 02 25 192/ШШ2025/01613
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, Golden buddha,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,175,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: " нь хариуцагч 2023 оны 09-р сарын 27-ны өдөр FLEXI зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 8 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 41,700,000 төгрөгийн зээлийг сарын 3,99 хувийн хүүтэй хариуцагчийн Голомт банкны 2505003668 тоот дансанд олгосон. Энэхүү зээл нь 174 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтөө хийхгүй, бидний зүгээс хуваарьт төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч байгуулсан зээлийн эрх нээх гэрээг дуусгавар болгож үндсэн зээл 41,700,000 өнөөдрийг хүртэл зээл ашигласан хоног тутамд хуримтлагдсан хүүнд 1,475,458 төгрөг нийт 43,175,458 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,175,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,175,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 43,175,458 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 43,175,458 төгрөгийг хариуцагч төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,860 төгрөгөөс 186,930 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 186,930 төгрөг, төрийн сангийн орлогоос 186,930 төгрөг тус тус гаргуулж нийт 373,860 төгрөгийг нэхэмжлэгч -нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ