2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01540

 

 

 

 

 

 

 

 

 

       2025           02            20                                            192/ШШ2025/01540

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,,,, Хорь тайж овогт Батсайханы /РД:СЮ87010372/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 390.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тогоодулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 390,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: түүний эхнэр , нар нь 300,000,000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийг надад тавьсан. Надад тэд замын ажил авах гэсэн юм урьдчилгаа хэрэгтэй байна гэсэн. би 2021 оны 4-р сарын 7-ны өдрөөс 2021 оны 6-р сарын 7 өдрийг хүртэл 2 сарын хугацаатай сарын 15% хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дуусаж  мөнгөө авъя гэхээр энд тэндээс мөнгө орж ирнэ гэсээр 2023 оны 9-р сард нь нас барсан бөгөөд түүний эхнэр , нар нь миний мөнгийг өгнө гэсэн баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй байна. Иймээс зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч , нараас үндсэн зээл 300,000,000 төгрөг 2 сарын хүү 90,000,000 төгрөг нийт 390,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Талуудын хооронд байгуулсан 3 гэрээний 2 гэрээ нь бол дуусгавар болчихсон. Нэг гэрээний төлбөр төлөгдөөгүй. Тэр гэрээнийхээ төлбөрийг нэхэмжилж байгаа.”  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үүргийн дагуу 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийгдсэн. Энэ гэрээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үндсэн шаардлагыг хангасан, бичгээр хийсэн, хоёр тал огт маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Нэгдүгээрт хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгаад байна. Хоёрдугаарт нотариатын танхимаас ирсэн өв залгамжлалын гэрээгээр эхнэр нь өв залгамжлагч болсон гэдгийг нотолсон. тайлбар байгаа. Энэ зээлийг тендер хийх гээд авчихсан нь үнэн юм аа тэгээд бид хоёр хоёулаа очиж авсан. дансанд хийсэн. Бид өөрсдөө авсан гэдэгт маргаагүй. Өнөөдөр зохигчдын мэдүүлгээр ч хариуцагч тал огт маргаагүй. Энэ гэрээг хийхэд 2020 оны 05 дугаар сарын 05-нд, 2023 оны 02 дугаар сарын 07-нд хийгдсэн гэрээнүүд байдаг. 2020 оны 05 дугаар сарын 05-нд хийсэн гэрээг 198,500,000 төгрөгийн авсан юм гэдэг.ын хувьд авсан мөнгөө авчихсан гээд хэлээд нотлоод хавсаргаад хүүг нь бичээд тайлбарлаж өгдөг. Тэгэхээр энэ гэрээг авсан данс нь , данснууд байгаад байгаа. Яаж ч монгол агуулгаар нь уншсан 6 хувийн хүүтэй энэ гэрээний чинь 6 хувийг өгөөд яваад байна дээд талд нь биччихсэн. 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 6 хувийн зээл олгосон. 100,000,000 төгрөгийг Хаан банк ХК-ийн дансанд хийгээд явж байна. 6,000,000 төгрөгөө өгч чадахгүй болонгуут 4,000,000 төгрөг өгөөд дараа нь 8,000,000 өгөөд 5,000,000 төгрөгөөр өгөнгүүт дараа нь тэрийгээ нөхөж 2,000,000 төгрөгийг хийдэг. 2023 оны гэрээг 02 дугаар сарын 07-нд бас 105,000,000 төгрөгөөр хаасан. Энийг ын шилжүүлэг гэсэн данснаас өгөөд байгаа гүйлгээ нь бүгд хангалттай нотлох баримт, тайлбартайгаар нэхэмжлэгч маш ойлгомжтой, зарим тохиолдолд гараар бичээд өгөөд байгаа. Нийтдээ 300,000,000 гаруй төгрөг байхгүй юу. Та хоёр 265 гээд дутуу бодоод байгаа. 300,000,000 төгрөгийг өгөөд хоёр гэрээгээ хаасан гээд нэхэмжлэгч өөрөө тайлбарлаад байгаа. Энэ гэрээнүүдийг ойлгомжтой хангалттай гэж бодож байна. Хамгийн гол нотлогдож байгаа баримт нь юу юм гэхээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрөө бичгээр гаргаж өгсөн. Үүнд миний нөхөр болох нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байсан. Өвчний улмаас нас барсан. Энэ зээлийн 390,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө би төлнө. Баталгаа гаргав гээд гаргаад өгчихсөн. Үүнээс хойш огт зээлийн төлөлт хийгдээгүй. 2025 оноос өмнө төлж дуусгана гээд бичээд өгсөн энэ гэрээгээр хангалттай нотлогдож байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.2,  182 дугаар зүйлийн 182.3, 515 дугаар зүйлийн 515.2-т заасан зүйчлэлээр дээр дурдсан нотлох баримтууд, хариуцагч талын өгсөн гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний хуурай ах 2021 онд “Замын тендрийн ажил авчихсан. Энэ ажлыг чи хариуцаж захирлаар ажиллаач” гэсэн санал тавьсан. Би саналыг хүлээн авч ажлаа эхэлсэн. Гэтэл 2021 оны 4 сарын 7-нд намайг Нарны хороолол дахь нотариат дээр хүрээд ирээч гэхээр нь очсон чинь зээл авахаар болсон талаар надад хэлсэн. Намайг компани захирлаар ажиллах юм чинь гарын үсэг зур гэхээр нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ковидын нөхцөл байдлаас болоод үнийн хөөрөгдөл үүсч, бараа материалын хомсдолд орж, үнэ 2 дахин нэмэгдсэн. Авсан ажлынхаа 50 хувийг хийж гүйцэтгээд цааш ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн хүү болон үндсэн зээлээс төлөөд байгаа гэж ах надад хэлдэг байсан. 2023 оны 9 сарын 27-ны өдөр ах өвчний учир нас барсан бөгөөд хэд хичнээн төгрөг төлсөн талаар би сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь үндсэн зээл болон зээлийн хүү төлөөгүй хэмээн бүхэлд нь нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай нөхөр нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний уй гашуутай хэцүү цаг үед нэхэмжлэгч нь өдөр болгон утсаар ярьж, дарамтлаад байдаг байсан. 2024 оны 3 сарын 11-ны өдөр намайг элдвээр айлгаж сүрдүүлж байгаад баталгаа гэсэн бичиг хийлгэж гарын үсэг зуруулсан. Би зээлийн гэрээ байгуулаагүй. Мөнгийг аваагүй тул төлөх үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гурван гэрээний асуудал яригддаг. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол 2021 оны 04 дүгээр сарын 07-нд хийсэн гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгч буюу нь надад тайлбарласан. Тэр хийсэн гэрээний зуун сая төгрөгийг бол төлсөн. 2020 онд тэр 100,000,000 төгрөг зээлж авсан. Зээлж авсан мөнгөө Худалдаа хөгжлийн банкнаас би тухайн үед 250,000,000 төгрөг зээлж аваад 100,000,000 төгрөгийг нь манай хүүхдэд оруулаад өгчих бэлнээр нь данс руу хийгээд хэрэггүй, ажил гэр хоёр нь ойрхон байдаг учраас өгсөн гэдгээ хэлдэг. Энэ хүмүүс уул уурхайн зээлийн гэрээг дүгнээгүй, тооцоо нийлсэн акт байхгүй байгаа учраас бид нар гэрээ хийсэн буюу 2021 оны 04 дүгээр сараас хойш бүх төлбөрийг энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ мөнгийг хасуулаад үлдэгдэл мөнгийг нь төлж барагдуулна. Тэгэхдээ н., гэдэг энэ хоёр хүнтэй зээлийн гэрээ байгуулсан учраас 50 хувийг нь төлж барагдуулахад татгалзахгүй гэж хэлээд байгаа” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Тогоодулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна. 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш зээлдэгчийн тоот зээлдэгч болон түүний эхнэр нарын хамтын эзэмшлийн дансанд дамжуулж, , нар 256,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. тухайн үед дамжуулж, 7006 гэсэн дансаар зээлүүлж 108,490,000 төгрөг, нь өөрийнхөө гэсэн дансаараа нийт 148,000,000 төгрөг, мөн дахиж гуай нэлээдгүй мөнгө шилжүүлсэн байсан. Нийтдээ болон дансаар дамжиж төлсөн 256,800,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Тэгэхээр  200,000,000, 300,000,000 төгрөг зээлээд 256,287,490 төгрөгийг төлчихсөн. 300,000,000 төгрөгийг маш өндөр хүүтэй, 300,000,000 төгрөгөөс дийлэнхийг нь гүйцэтгэчихсэн байгаа. Бид нар бол шударга ёсны зүгээс төлөх ёстой дүнгээ төлье гэж байгаа. Түүнээс огт мөнгө төлөхгүй гэж маргаагүй. Төлөх дүн дээр л маргаж байгаа. Бид нар 250,000,000 гаруй төгрөг төлчхөөд дахиад 390,000,000 төгрөг төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг хүртэл зөрчөөд байна” гэжээ

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.04.07 өдрийн зээлийн гэрээ, Хаан банк ХК-ийн шилжүүлэгчийн баримтын хуулбар, 2024.3.11-ний өдрийн баталгаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх2-9 тал/, 2024.03.15-ний өдрийн 0205 дугаартай итгэмжлэл, 2023.02.07-ний өдрийн 0463 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2023.02.07-ны өдрийн 0463 дугаар барьцааны гэрээний хуулбар, Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк дахь , нарын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.05.05-ний өдрийн 0708 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 0952 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 115-158 тал/

 

            Хариуцагчаас 2024.04.10-ний өдрийн 0410 дугаар итгэмжлэл, Хаан банк ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна /хх-29-57 тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.28-ний өдрийн 183/ШЗ2024/18497 дугаартай захирамжаар Хаан банк ХК-аас гийн тоот дансны 2021.04.07-2023.09.30-ны өдрийг хүртэл хугацаанды дэлгэрэнгүй хуулга, гийн 5079041122 тоот дансны 2021.04.07-2023.09.30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг авч, гэрч гэрчийн мэдүүлэг авсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.27-ний өдрийн 183/ШЗ2024/26013 дугаартай захирамжаар Монголын Нотариатчдын танхимыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай албан бичгийг гаргуулан авсан.

 

Хавтаст хэргийн 115-158, 29-57 дугаар талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 390,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, тэнцүү хэмжээгээр гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь болон хариуцагч нарт 300,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр 2021.04.07-ны өдөр 0270 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 4 дахь тал)

 

3.2. Хаан банк дахьын нэр дээрх 5175155346 дугаартай данснаас 2021.04.07-ны өдөр 300,000,000 төгрөгийг “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь гийн нэр дээрх 5079041122 тоот дансанд шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.3. Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 390,000,000 төгрөгийг 2025.03.11-ээс өмнө төлж барагдуулахаар баталгаа гэх баримтыг үйлджээ. (хавтаст хэргийн 7 дахь тал)

 

3.4. Өвлүүлэгч гийн өвлөгдөх эд хөрөнгийн өвлөгчөөр бүртгэгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. (хавтаст хэргийн 161 дэх тал)

 

3.5. Зохигчид Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгө 300,000,000 төгрөг зээлсэн тухайд, зээлдэгч нас барсан тухайд маргаангүй. Харин зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч нар нь 300,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна гэж шүүх үзлээ.

 

Мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч нь зээлдэгч гийн эд хөрөнгийн өвлөгч тул түүний үүргийг хүлээж,т зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1. “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 270 дугаартай Зээлийн гэрээний 3.1-д “2 сарын хугацаатайгаар олгов”, 3.3-д “сарын 15 хувийн хүүтэй” гэж заасан тул хариуцагч нар нь зээлийн хүүд 90,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 708 дугаартай Зээлийн гэрээний үүргийг өөрийн дансаар хүлээж авсан бөгөөд уг гэрээний үүрэг 2023 оны 06 дугаар сарын 30-нд бүрэн төлөгдөж дууссан, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаартай Зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөж дууссан, харин 2021.04.07-ны өдөр 0270 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг огт төлөөгүй гэж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч нарын төлөөлөгч Л.Бурмаа нь нэхэмжлэгчын дансанд шилжсэн мөнгөн хөрөнгийг 2021.04.07-ны өдөр 0270 дугаартай зээлийн гэрээний төлбөр гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн талын тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь болон хариуцагч нартай байгуулсан 0270 дугаартай зээлийн гэрээ нь 2021.04.07-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ байгуулахаас 10 сарын өмнөөс 2020.06.05-нд 6,000,000 төгрөг, 2020.07.05-нд 6,000,000 төгрөг, 2020.08.06-нд 6,000,000 төгрөг, 2020.09.11-нд 6,000,000 төгрөг гэх мэтээр тогтмол төлбөрийг 2023 оны 6 сарын 21-ныг дуустал хугацаанд сар бүр төлж байснаас үзэхэд нэхэмжлэгчын тайлбар үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 390,000,000 төгрөгийг 2025.03.11-ээс өмнө төлж барагдуулахаар баталгаа гэх баримтыг үйлдсэн байх тул 2024 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар 2021.04.07-ны өдрийн 0270 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 390,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна гэж шүүх үзлээ.

 

7. Нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулсан 3 гэрээний 2 гэрээ нь бол дуусгавар болсон. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 708 дугаартай Зээлийн гэрээ гэрээний үүрэг 2023 оны 06 дугаар сарын 30 гэхэд бүрэн төлөгдөж дуусгавар болсон гэж тайлбарлаж байх тул Хаан банк дахь ын тоот дугаартай данснаас 2023.09.27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банк дахь гийн нэр дээрх /хамтран эзэмшигч/ тоот дансанд шилжүүлснийг 2021.04.07-ны өдрийн 0270 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөрт төлсөн байна гэж шүүх үзлээ.(хавтаст хэргийн 102 дахь тал)

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь 390,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардсан бөгөөд хариуцагч нь 2023.09.27-ны өдөр 1,000,000 төгрөгийгт төлсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 194,000,000 төгрөгийг, хариуцагчэс 195,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчт олгож, үлдэх хэсэг болох 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,107,950  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аас 1,025,425 төгрөгийг, хариуцагчэс 1,053,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 194,000,000 төгрөгийг, хариуцагчэс 195,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчт олгож, үлдэх хэсэг болох 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,107,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас 1,025,425 төгрөгийг, хариуцагчэс 1,053,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР